1
Кейт Миддлтон ханхүү Уильямаас Диана гүнжийн сүйн бөгжийг авчээ
Ханхүү Уильям өөрийн хайртай эмэгтэй болох Кейт Миддлтон (Kate Middleton)-д гэрлэх санал тавихдаа ээжийнхээ бөгжийг бэлэглэж байсан аж. Энэхүү бөгжийг Диана гүнж гоёл чимэглэлийн томоохон дэлгүүр болох "Garrard"-аас сонгож байсан бөгөөд ханхүү Чарльзийн тушаалаар Виндзорын цамхагт авчирч байжээ.
Уильямын хувьд энэхүү бөгжийг сүй тавих ёслолдоо ашиглах нь маш чухал байсан бөгөөд "Ийнхүү ээжийнхээ бөгжийг хайртай бүсгүйнхээ гарт зүүснээр тэр миний хамгийн аз жаргалтай мөчид хажууд минь байсан юм" хэмээн ханхүү хэлсэн байна.
Кейт энэ бөгжийг одоо бараг л тайлдаггүй бөгөөд энэхүү бөгж олны анхааралд өртөж, олон алдартнууд алт мөнгөний дарханд хандаж захиалгаар хийлгэж байгаа гэнэ. Гэхдээ энэ бол Кейтийн хэрэглэж буй Диана гүнжийн цор ганц гоёл биш юм.
2
Диана гүнжийн хамаатнууд ханхүүдийн хувьд чухал арга хэмжээнд тогтмол оролцдог
Уильям болон Харри нар чухал арга хэмжээ бүрдээ ээжийнхээ дурсгалыг хүндэтгэх гэж хичээдэг учир түүний гоёл чимэглэлийг авчрах эсвэл ээжийнх нь хувьд чухал байсан хүмүүсийг урьж оролцуулдаг байна. Харригийн хуриман дээр Диана гүнжийн бүх гэр бүлийн хүмүүсийг дууджээ. Гүнжийн эгч Жейн Фэллоуз хуримын ёслолын үеэр шүлэг уншсан аж.
Диана гүнжийн ойр дотны найзууд, хамаатан нь ханхүүгийн хүүхдүүдийн загалмайлсан эх болдог байна. Ханхүү Жоржын загалмайлсан эх нь гүнжийн сайн найз болох Сэмюэл юм. Харин Шарлотта гүнжийн загалмайлсан эх нь Диана гүнжийн үеэл Синтия Жейн Феллоуз байжээ.
Уильямын охин Диана нэртэй
Ханхүү Уильям болон Кейт Миддлтон нарын охины бүтэн нэр нь Шарлотта Элизабетт Диана юм байна. Уильям хүүхэд байхаасаа эхэлж ээжтэйгээ илүү ойрхон байсан бөгөөд гэр бүл салалт, ээжийнхээ нас баралтыг маш хүндээр хүлээж авчээ. Харин одоо бяцхан Шарлотта охин өдөр бүр аавдаа ээжийг нь санагдуулдаг байна.
3
Кейт болон Меган нарын хуримын баглааг Диана гүнжийн дуртай цэцгээр хийжээ
Хатан хааны гэр бүлийн хуримын цэцгийн баглаа үргэлж утга учиртай байдаг. Хатан хаан Викториягийн үеэс эхэлж, хуримын цэцгийн баглаанд хайр, аз жаргалтай гэрлэлтийг илэрхийлсэн “мирт” цэцэг хийдэг байжээ.
Харин ханхүү Харри болон Уильям нар ээлжит удаагаа ээжийнхээ дурсгалыг хүндэтгэхийн тулд гүнжийн дуртай цэцгээр хуримын баглаагаа хийхээр болсон байна. Кейт Миддлтон болон Меган Маркл нар Диана гүнжийн дуртай цэнхэр жижиг цэцгийг өөрийн баглаанд сонгожээ. Ханхүү Харри ээжийнхээ амрах дуртай Кенсингтоны ордноос өөрийн гараар цэцгээ түүсэн байна.
4
Тэд гүнж Дианагийн эхлүүлсэн сайн үйлийн аянг үргэжлүүлсээр л байгаа
Сайн үйлийн аян хийх нь хатан хааны гэр бүлийн үүрэг бөгөөд ханхүү Уильям болон Харри нар ч үүнд хамаарна. Тэд сайн үйлийн аянд оролцоод зогсохгүй ээжийнхээ урт удаан хугацааны туршид ярьж байсан ДОХ болон орон гэргүй хүмүүсийн амьдрал, сэтгэл зүйн эрүүл мэндийн тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг.
Ханхүү Харри болон Меган Маркл нар өөрийн инстаграм хуудаснаа Диана гүнжийн хэлсэн үгийг ишлэл болгон бичжээ.
Харри болон Меган нэр алдартай хүмүүсийн хэлсэн ишлэлийг бусадтай хуваалцахыг хүссэн бөгөөд хамгийн анхны ишлэл нь Диана гүнжийн хэлсэн үг байсан аж.
“Бусдаас хариу нэхэхгүйгээр сайн үйлс хийж байж” гэсэн үг юм.
Ханхүү Уильям хүүхдүүддээ Диана гүнжийн талаар ярьж өгдөг.
"НВО" сувгийн баримтат киноны ярилцлагын үеэр ханхүү Уильям түүний хүүхдүүд өөрсдийгөө 2 эмээтэй болохыг мэддэг талаар хэлсэн байна. Тэрээр хүүхдүүдээ унтуулахдаа Диана эмээгийнх нь талаар ярьж өгдөг гэнэ.
Харин ханхүү Харригийн хэлж байгаагаар Диана их сахилгагүй хүүхэд байсан учир хүүдээ: “Чи над шиг сахилгагүй байж болох ч хэзээ ч битгий баригдаарай гэж хэлж байсан” гэнэ.
5
Кейт Миддлтон Диана гүнжийн хувцаслалтыг дуурайх дуртай
Кейт Миддлтон ханхүү Жоржийг төрүүлснийхээ дараа эмнэлгээс гарахдаа Диана гүнжийн хувцастай ижил улаан өнгийн даашинзыг захиалсан байна. Энэ төрлийн даашинзыг өмсөж Диана гүнж Уильям ханхүүтэй эмнэлгээс гарсан аж.