Рэппер "50 Cent"-ийн уурыг барж буй гудамжны уран бүтээлч

"50 Cent" нэгэн Австрали зураачийн уран бүтээлийн онгод болжээ. Цахим орчинд "Lushsux" нэртэй, жинхэнэ нэрээ нууцалсан граффити уран бүтээлчийн зургууд анхандаа түүнд таалагдаж байсан ч сүүлдээ уурыг нь хүргэж эхэлсэн байна. Гэсэн ч "Lushsux"-д зогсох бодол байхгүй ажээ.

Рэппер "50 Cent"-ийн уурыг барж буй гудамжны уран бүтээлч

Анх түүнийг ерөнхийлөгч Дональд Трампын үстэй болгон зурснаас бүх зүйл эхэлжээ.

Австрали уран бүтээлч "Lushsux" нь үүнээс өмнө трэнд болж буй миймүүд (meme) болон алдартнуудыг шоглосон зургийг ханан дээр буулгаж, олонд танигдаад удаж байв.

Эхэндээ өөрийг нь ингэж зурах нь рэпперт таалагдаж, зургийг шэйрлээд "Граффити зурахыг энэ залуу үнэхээр амархан харагдуулж байна, түүнтэй уулзмаар байна" хэмээн бичжээ.

Мао Зэдун ба 50 цент

Удалгүй өөрийг нь шүдгүй болгож, түүнчлэн дуучин Тэйлор Свифттэй "нийлүүлсэн" нь 50 cent-ийн уурыг хүргэж эхлэв. "Энэ залуу ер нь яах гээд байна? Миний шүдгүй зургийг аварга томоор зурчихаж. Гэхдээ үнэхээр хурдан юм" гэжээ.

Тэйлор Свифт ба 50 цент

"Хэрэв яг зурж байхад нь барих юм бол дагз руу нь нэг сайн буулгаж өгнө дөө" хэмээн рэппер дараачийн зургийг шэйрлэхдээ бичжээ.

Рэппер Текаши буюу "6ix9ine"

Snoop Dogg

Post Malone

Майк Тайсон

Ямартаа ч алдарт рэппер хэрэв "Lushsux"-ыг олж уулзвал сонирхолтой юм болох нь тодорхой юм.

Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()