1
Саналаа өг, аль эсвэл торгоно
Дэлхийн олон улсуудад сонгуульд саналаа өгөх нь зөвхөн иргэний эрх бус үүрэг юм. Жишээлбэл,
- Бельги улсад сонгуульд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд эхний удаа 50 еврогоор торгодог. Дараагийн удаа 125 евро бол 4 удаа ирээгүй тохиолдолд тухайн иргэний сонгох эрх болон төрийн байгууллагад ажиллах эрхийг нь 10 жилийн хугацаатай түдгэлзүүлдэг байна.
- Швейцарийн Шаффхаузен мужид саналаа өгөхөөс татгалзах боломжтой бөгөөд энэ нь 6 франкийн төлбөртэй байдаг.
- Люксембургт оршин суугаа хаягаа бүртгүүлсэн 18 наснаас дээш настай иргэн автоматаар сонгогч болдог аж.
- Австралид сонгуульд оролцоогүй иргэдийг шалтгаанаа тайлбарласан бичиг хийж өгөхийг хүсдэг бөгөөд энэ нь үндэслэл хангалтгүй гэж үзвэл тухайн иргэнд 20 хүртэлх австрали долларын татвар ногдуулдаг.
- Бразилд Австралитай төстэй арга хэмжээ авагддаг ч энэ нь зөвхөн бичиг үсэгт тайлагдсан 18-70 насны иргэдэд хамааралтай юм.
- Аргентинд мөн 20-200 ам.доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг. Үүнээс гадна 3 жил хүртэлх хугацаанд төрийн алба хаших эрхээ хасуулна.
- Харин Боливи улсад хамгийн хатуу шийтгэлтэй. Сонгуульд оролцоогүй иргэн 90 хоногийн хугацаанд аливаа банкны үйлчилгээ авах эрхгүй болох бөгөөд мөн төрийн албанд ажилд орох боломжийг нь хязгаарладаг аж.
2
Сонгуульд оролцох ч сонголт хийх эрхгүй
Хойд Солонгост 5 жил тутамд АИХ-ын сонгууль болдог. Саналын хуудас дээр зөвхөн нэг нэр дэвшигч байна. Хачирхалтай нь иргэний өгсөн санал нууц байх ёстой гэж хуулинд нь тусгагдсан байдаг. Гэхдээ иргэн тухайн нэр дэвшигчийг сонгомооргүй байвал нэрийг нь дарж болох ч одоогоор тийм тохиолдол түүхэнд нь гараагүй байгаа гэнэ. Хүн бүр сонгуульд оролцох зайлшгүй шаардлагатай бөгөөд ихэнхдээ ирц 100%-тай байдаг байна.
3
Хуулийн төслийг ард түмэн гаргана
Швейцарийн иргэд холбооны үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах, эсвэл шүүхийн хууль тогтоомж өөрчлөх, шинэ зүйл заалт оруулах эрхтэй байдаг. Үүний тулд 18 сарын дотор 100 мянган гарын үсэг цуглуулан, нотариатаар баталгаажуулж, Берн дэх Холбооны канцлер руу шилжүүлэх ёстой ажээ.
4
Баяр мэт сонгууль
Ихэнх улсад сонгуулийг ням гарагт зохион байгуулдаг. Сонирхолтой нь англи хэлээр ярьдаг орнуудад энэ нь өөр байдаг. АНУ-д мягмар, Канадад даваа, Их Британид пүрэв, Австрали болон Шинэ Зеландад бямба гарагт тус тус зохион байгуулагддаг байна. Энэтхэг хэдийгээр дэлхийн хамгийн том улс биш ч сонгууль нь хэдэн долоо хоног үргэлжилдэг аж.
Сонгуулийн өдөр бол бүх нийтийн баярын өдөр!
5
Цахим сонгууль
Өнөөгийн байдлаар уг аргыг хэрэгжүүлж буй цорын ганц улсаар Эстони тодроод байгаа юм. Эстонийн иргэн ямар ч компьютер ашиглан саналаа өгөх боломжтой. Үүний тулд түүнд чиптэй иргэний үнэмлэх болон Mobiil-ID буюу дижитал иргэний үнэмлэх байхад л хангалттай аж. Үүнээс гадна засгийн газрынхаа албан ёсны хуудаснаас зориулалтын програм суулгах шаардлагатай.
Эстониос гадна Энэтхэг, Канад улсууд уг аргыг туршиж үзэхээр ажиллаж байгаа юм. АНУ-д цахим сүлжээний тусламжтай санал өгөх эрх зөвхөн хилийн чанадад алба хааж буй цэргүүдэд байдаг байна.
6
Аль хэдийн 18-тай!
Дэлхийн ихэнх улс оронд санал өгөх эрхтэй болох тодорхой насны хязгаарыг тухайн улсын хүн амын дундаж нас дээр тулгуурлан гаргадаг. Жишээлбэл, Японд 20 нас хүрч байж санал өгөх эрхээ авдаг, Орос, АНУ, Их Британи, Герман, Швейцарьт 18 нас, Бразил, Иран, Никарагуа, Австри, Куба улсуудад 16 нас байдаг ажээ.
Харин та удахгүй болох сонгуульдаа идэвхтэй оролцох уу?