Чулуун зэвсгийн үеийн бэлгийн амьдрал ямар байсан бэ?

Түүврийн аж ахуй хөдөө аж ахуйд шилжсэнээс хойш нийгмийн харилцаа "моногами" нэг хүнтэй гэр бүл болох замаар хөгжжээ. Өв хөрөнгөө өвлүүлэхэд угсаа залгамжлагч хэрэгтэй байснаас тэр. Харин ан гөрөө, түүврийн аж ахуйн эрин үед бэлгийн амьдрал илүү баялаг байв.

Чулуун зэвсгийн үеийн бэлгийн амьдрал ямар байсан бэ?

1 Бүгд нийтийн өмч

Чулуун зэвсгийн үе бидний өвөг дээдэс амьтны ертөнцөөс ялгарч эхлэх үед буюу 3 сая жилийн өмнө эхэлсэн бөгөөд төмөр зэвсэг хэрэглэж эхэлсэн 5-6 мянган жилийн өмнө дуусчээ. Эрдэмтэд энэ үеийн бэлгийн амьдралын талаар өөр өөр үзэл бодолтой байдаг.

Америк антропологич Хелен Фишер "Хүй нэгдлийн үеийн эмэгтэйчүүд олон залуустай 'бутны ард' ордог байсан" гэж нэгэн ярилцлагандаа дурджээ. Түүний хэлсэнчлэн бидний өвөг дээдэс өөрсдийн амьтны зөн совингоо даган хурьцахаас өөр зүйлийг боддоггүй байсан ажээ. Англи археологич Тимоти Тэйлор түүнтэй санал нийлдэг. Тимоти чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн бэлэг эрхтэн хэмжээний хувьд жижиг байсан бөгөөд хожим таашаалыг илүүд үздэг болсны дараа томорсон гэж үздэг байна.

Бүгд нийтийн өмч

Гэхдээ үүний талаар судалгаа шинжилгээ хангалттай үр дүнд хүрч чадаагүй л байна. 3 сая жилийн турш хүмүүсийн нийгмийн харилцаа өөрчлөгдөн хувьссаны нэг хэсэг нь бэлгийн амьдрал байжээ.

Хүй нэгдлийн үеийн сүргийн сэтгэхүй бүхий нийгэмд хүний төрөл зүйлийн бүх гишүүд хоорондоо бэлгийн харилцаанд ордог байв. Хүчирхэг эрчүүд өөртөө бүсгүйчүүдийн диваажинг бүрдүүлж, сул дорой нь гар хангалга, ижил хүйсийн сексээр өөрсдийгөө хангадаг байв. Англи антропологичийн Эдвард Эванс Причардын судалснаар залуу үеэ бэлгийн амьдралд уруу татахын тулд ижил хүйсийн секс хийдэг байсан нь тогтоогджээ. 

Үүний дараагаар биеэ үнэлэх, эмэгтэйчүүдийг бэлэглэх үйлдэл дэлгэрсэн байна. Хүй нэгдлийн үед хүүхнүүдээс өгсүүлээд бүгд нийтийн өмч байв. Омгийн аюулгүй байдал тэргүүлэг анчин эрээс шалтгаална. Өдөржин хоол хайн, аюулт араатнуудыг хөөн агнасаар шөнө хүүхэд, бүсгүйчүүд амьдардаг агуйд очдог бөгөөд тэр шөнө өөрийг нь жаргаах эмэгтэйг сонгодог ажээ. Маргааш өглөө нь тус бүсгүйдээ ангийн хамгийн том махыг эсвэл арьсыг нь бэлэглэдэг байна.

Хүй нэгдлийн үеэс охидод үлдсэн ганц зуршил нь толины өмнө өөрийгөө харж гоёж гоодох ажээ. Залуу эхний болзоондоо эмэгтэйгээ ресторанд дагуулж очих нь чулуун зэвсгийн үед махлаг бүсгүй бэлгийн харилцаанд илүү таашаалтай байдгийн учир болов уу?

2 Дэвшил гарав

Дунд Палеолитийн үе буюу НТӨ 300000-35000 оны үед хүн одоогийн төрхөндөө оржээ. 20-140 хүн нэг овог болон эмэгтэйгээрээ удирдуулна. Замбараагүй байдал өөрчлөгдөж, өөр овгоос л гэрлэх хүнээ сонгох бөгөөд нэг овгийн хүмүүсийн бэлгийн хавьтлыг хориглов. Эхнэр, нөхрийг өөр овгоос сонгох тул хоорондоо эвсэг байхыг эрмэлзэнэ. Овгоос аймаг үүсэж, аймгаас улс үүснэ. Учир нь хүмүүс цус ойртолтоос болон төрөлхийн гажигтай ураг төрж байгааг анзаарав. Мэдрэмжийн хувьд дэвшиж, хардаж сэрдэх чанар үүсжээ. Мөн бусад аймгуудтай худалдаа хийх, туслалцаа хүсэх, хамгаалах, хамгаалуулах зэрэг шалтгаануудаас болон өөрчлөлт хийсэн байна. 

Овгийн эрчүүд зуу зуун км замыг туулан анд явах үед очсон газрын уугуул хөгшид өөрсдийн овгийн охидыг санал болгох заншил Чукча, Төвлд, уугуул Австралийн нутагт саяхныг болтол нийтлэг байдаг байв. 

Дэвшил гарав

3 "Улаан гурвал"-ын нууц

Чехийн Долни Вестониц гэх хотын ойролцоо археологичид нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүний араг ясыг олжээ. Тэднийг 17-23 насны хүмүүс гэж дүгнэсэн байна. 26000 жилийн настай тус олдворын яс нь зосоор будагдсан байсан тул "Улаан гурвал" гэж нэрлэжээ. Хачирхалтай нь нэг эрэгтэйнх нь бэлэг эрхтэн тус газар цахиур хутга, нөгөөгийнх дээр нь модон саваа зоосон байдалтай олджээ.

Голд нь хэвтэх эмэгтэйн умайн хэсэг дээр зүүн талын эрэгтэйн гарыг байрлуулж, толгойг нь эмэгтэйн биеийг харж байгаа мэтээр хэвтүүлсэн байв. Харин нөгөө эрэгтэйн гарыг эмэгтэйн гартай нийлүүлж хүлсэн мэтээр байрлуулжээ.\

"Улаан гурвал"-ын нууц

Судалгаагаар тэд гэнэтийн үхлээр хорвоог орхисон бөгөөд нас барснаас 1 цагийн дараа булшилсан байна. 60 жил үргэлжилсэн судалгааны үндсэн дээр тэд хүй нэгдлийн харилцааны дүрмээ зөрчин шийтгүүлсэн байх магадлалтай гэж үзжээ.

4 Олон хүнээс бүрдсэн гэрлэлт

Бүх зүйл нийтийн гэх бодлогын дор амьдарч байсан овог аймгуудад олны хэрэгцээ нэг хүнийхээс дээгүүр тавигдаж байлаа. Үр удмаа залгуулахын тулд 2 буюу түүнээс дээш гэрлэсэн хосууд цуглан бие биентэйгээ хурьцдаг байв. Үүнээс үүдэн хүй нэгдлийн гэрлэлтүүд ихэвчлэн олон бүлэг хүмүүсээс бүрддэг байжээ. 

Энэ онолыг бататгах нэг байршил нь Баварид байрлах 5 метр өндөр агуй бөгөөд ханыг нь эротик зургуудаар чимэглэсэн. Эр хүний бэлэг эрхтэнг санагдуулам байгалийн чулуунуудаар дүүрэн бөгөөд Герман археологич Бернхард Хакын тайлбарласнаар "Чулуун зэвсгийн үеийн хүмүүс тус агуйд маш их ач холбогдол өгсөн. Үр хүүхэдтэй болох чадварыг тэмдэглэдэг, магад зарим зан үйлийг ёслон үйлддэг байсан газар байх." гэж хэлсэн байна. Ижил төстэй агуйнууд Франц, Испанид мөн олджээ.

Эскимос хүмүүст хүртэл төстэй уламжлал байв. Жилд хэд хэдэн удаа талбай дээр очиж майхан бариад бүлгээрээ харанхуйд бэлгийн хавьталд орох бөгөөд энэ шөнөөс хойш төрсөн хүүхдүүдийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрдөг байжээ. Үүний ачаар хүн амын тоо нь хурдацтай өссөн. Европчууд хүртэл тус аргыг 20-р зуун хүртэл авч хэрэглэсэн байна.

Олон хүнээс бүрдсэн гэрлэлт

5 Гар хангалга

Бидний өвөг дээдэс гар хангалгыг ч мөн багагүй үйлддэг байв. Герман дахь малтлагын үеэр хиймэл бэлэг эрхтэн олджээ. 28000 жилээс багагүй настай тус эдийг дан ганц зан үйлийн зорилгоор ашиглаагүй болохыг тогтоосон байна. Америк археологич Тимоти Тэйлор "Тайм" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа иймэрхүү зүйл олонтаа олддог болохыг дурджээ. Мөн фетишизм нийтлэг байсан байна. Өргөн ташаа, том хөхтэй хүүхнүүд овог аймгуудын нүүр царай байв. Цаг өнгөрөх тусам хүн ам ихэсч, бэлгийн харилцаа хөгжсөөр өнөөг хүрчээ.

Гар хангалга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()