1
Хамгийн богино хугацаанд олдсон эрдэнэс
2013 онд Уэсли Каррингтон гэдэг залуу өөрийн хамгийн анхны, хамгийн хямд металл хайгчийг худалдаж аваад гэрийн ойр байрлах ой руу оржээ.
Худалдан авалт хийснээс 20 минутын дараа тэрээр анхны үнэт эдлэлээ олсон бөгөөд энэ нь 55 алтан зоостой уут байсан гэнэ. Тэрээр эрдэнэсийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлж чадахгүй байсан учир металл хайгч худалдаж авсан дэлгүүртээ очжээ. Тэгтэл тэрхүү зооснууд нь Агуу Константин хааны үед хамааралтай ромын алтан зооснууд байсан аж. Уэсли ойр байрлах музейд зоосуудаа тушааж 200 мянган фунт стерлингийн эзэн болсон байна.
2
Хоксын эрдэнэ
1992 онд эрдэнэс хайгч Эрик Лаусыг ойд алга болсон алхыг олж өгөөч хэмээн нэг танил нь хүсчээ. Хэдийгээр тэр алх олж чадаагүй ч оронд нь мөнгөн халбага, алтан гоёл чимэглэл болон хэдэн зуун алтан, мөнгөн зоосыг олжээ. Тэрээр хоёр уут дүүрэн алт мөнгөн эдлэл цуглуулж, дараа нь археологчдод энэ талаар мэдээлсэн аж. Ингээд археологочид дахин малтлага хийхэд 14865 ширхэг ромын үеийн зоос олсон бөгөөд тэдгээрийн 565 алт, 14191 нь мөнгө байсан гэнэ. Ерөнхийдөө 2.6 сая долларыг үнэ бүхий олдворыг тэд олж чадсан байна.
3
Шотланд дахь викингчүүдийн эдлэл
2014 онд Дерек МакЛеннан өмнөд Шотландын толгодоор аялж байгаад VIII–IX зууны үеийн викингчүүдийн үлдээсэн үнэт олдворыг металл хайгчийн тусламжтайгаар олсон байна.
Олдворууд 2 сая долларын үнэд хүрч байсан бөгөөд тэдгээр нь 100 гаруй алт болон мөнгөн эдлэлүүд байсан гэнэ. Эдлэлүүд дунд IX зууны цэвэр мөнгөн загалмай, мөнгөн ваар, амьтны дүрс сийлсэн шоо, алтан гулдмай, бөгж, бугуйвч гэх мэт зүйлс байжээ.
4
Стаффордширын олдвор
2009 оны зун Терри Герберт үнэт эдлэл хайх аялалд гарсан бөгөөд 5 хоногийн турш VII зууны үеийн жижиг олдворуудыг л олсон гэнэ. Гэхдээ тэр бууж өгөлгүй эрлээ цааш үргэлжлүүлсний эцэст 3500 ширхэг алт, мөнгөн эдлэлийг олжээ. Үүнд: морин цэргийн дуулга, дамаскын ган сэлэм, төмөр хуяг дуулгын хэсэг, хутга, сэлэмний хуй гэх мэт зүйлсийг олсон байна. Хачирхалтай нь эмэгтэйчүүдийн хэрэглээ огт байгаагүй бөгөөд бүх эдлэлийн зөвхөн 3 нь л цэргүүдийн хэрэглэдэг зүйлс биш байжээ.
Түүхчид Терри Гербертийн хайгуул хийсэн тэрхүү талбайг дайны талбар байсан эсэх эсвэл зэр зэвсэг нуух газар байсан эсэх дээр удаан маргалдсан аж. Олдворын ачаар Терри 5.3 сая долларыг орлогыг олсон байна. Англичуудад энэ мэдээ маш ихээр таалагдаж, үүний дараа металл хайгчийн борлуулалт 20 дахин нэмэгджээ.
5
Ринглмирийн алтан цом
Хайгуул хийхэд хамгийн хэрэгтэй чадвар нь тэвчээртэй байх явдал гэдгийг энэ үйл явдал харуулж чаджээ.
Цахилгаанчин байсан Клифф Брэдшоу өөрийн үлдсэн амьдралыг үнэт эдлэл хайхад зарцуулахаар шийдсэн байна. Эхлээд тэр зөвхөн жижиг олдворуудыг олж байсан ч нэг удаа Ринглмир гэдэг газарт байдаг эртний хиргисүүрийг ухаж, тэндээс нэгэн тэрэг олсон бөгөөд уг тэргэн дотроос цул алтан цом гарч ирсэн аж. Хэдийгээр хэлбэр нь алдагдсан ч музейн удирдлагууд уг цомыг 520 мянган доллараар үнэлжээ.
6
Эртний Ромын 160 кг зоос
Бас нэгэн азтай хайгуулчин бол Британийн иргэн Дэвид Крисп юм. Тэрээр 2010 онд ромын зоосоор дүүрэн шаазан ваар олсон байна. Ваар дотор МЭ III зуунд хамаарагдах 52503 ширхэг зоос байсан аж. Түүхчдийн хувьд энэ бол асар үнэ цэнэ бүхий гайхалтай олдвор бөгөөд учир нь тэдгээр зоосны 766 ширхэг нь Максимилиан хааны эсрэг босож, өөрийгөө Британий удирдагч хэмээн өргөмжилж байсан Караузейн хөрөг бүхий зооснууд байжээ. Энэхүү олдворыг 250 мянган фунт стерлингээр үнэлжээ.