Дуучин Александр Рыбак олон жилийн турш чимээгүй байсан шалтгаанаа тайлбарлажээ

Европын орнууд дунд зохиогддог дуу хөгжмийн "Eurovision" тэмцээний 2009 оны ялагчаар тодорсон Норвегийн хийлч, дуучин Александр Рыбак өөрийн Инстаграм хуудсандаа удаан хугацаанд донтолттой тэмцсэн түүхээ хуваалцжээ. 

Дуучин Александр Рыбак олон жилийн турш чимээгүй байсан шалтгаанаа тайлбарлажээ

"Нэгэн нууцаа дэлгэе. Би 11 жилийн турш нойрны болон сэтгэл гутралын эмнүүдээс хамааралтай болсон байсан. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан ч эцэс төгсгөлд нь миний амьдрал сүйрсэн. Энэ жилийн нэг сард би нөхөн сэргээх төвд эмчилгээнд хамрагдсаныхаа ачаар буцан хөл дээрээ боссон" хэмээн Инстаграмын постон дээрээ өгүүлжээ.

"Эдгээр эмнүүдийг хэрэглэх нь миний тархинд нөлөөлснөөс гадна булчин, ходоод гээд биеийн ерөнхий байдалд минь нөлөөлж эхэлсэн. Эмнээс хамааралтай болсноор миний хүмүүстэй харилцах харилцаа муудаж, амьдрах хүслийг минь бүр мөсөн үгүй болгохоо шахсан." гэж нэмж бичсэн байна.

Мөн өөрийн туршлагаас хуваалцаж дэлхий даяар олон хүнд туслаж чадаж байгаадаа баяртай байгаагаа мөн илэрхийлжээ. 

Tэрээр 'Eurovision 2009"-д оролцсоныхоо дараагаар хэд хэдэн төслүүдэд оролцсон аж. Тэдгээрээс дурдвал: "Star Factory" шоуны Украин хувилбарт оролцож, "No Boundaries" нэртэй цомгоо гаргаж, Скандинавын орнууд болон АНУ-аар яван мэргэжлийн сургалт орж, "How to Train Your Dragon" киноны Норвеги дүрд дуу оруулсан гэх мэт. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()