Энэхүү цахилгааны машины жолооны ард Английн алдарт дуучин Дэвид Бөүигийн (David Bowie) "Starman" дууны гол дүр сансрын нисгэгчийн хиймэл загварыг суулган илгээсэн юм. Түүнчлэн машины хөгжмөөр түүний "Space Oddity" дууг давтан тоглуулж байхаар тохируулжээ.
2018 оны 2-р сарын 14 гэхэд "Tesla Roadster" нь телескопуудад харагдахаа байж, сансрын гүн рүү улам цаашилсаар байгаа нь тодорхой болсон билээ.
Mашинд гурван камер суурилуулж явуулсан ба тойрог замд орсны дараагаар сансраас шууд дамжуулсан бичлэг хийжээ.
Tэр одоогоор хаана явж байгаа вэ? Tүүний хаана явааг одоо хүртэл тэмдэглэж яваа юу?
"SpaceX"-ийн шүтэн бишрэгч, цахилгааны инженер Бен Пирсон гэх залуу сансрын уудамд аялж яваа машины байршлыг шууд харах боломжтой веб сайтыг бүтээсэн байна.
Доорх зургаас Tesla машин нарыг бүтэн тойрох замдаа орсон бөгөөд өөрийн явах ёстой замаасаа аль хэдийн 32,360 дахин илүү зам туулсан байгааг харж болно.
Энэ оны 10-р сард машин Ангараг гаригийн дэргэдүүр 7.4 сая километрийн зайтай зөрж өнгөрөх тооцоотой байна.
Түүнчлэн хэрэв машины аккумулятор суугаагүй бол David Bowie-ийн "Space Oddity" дуу 233,550 удаа давтан тоглуулсан байх ёстой аж.
Эх сурвалж: Fishki