Өнөөг хүртэл олдоогүй байгаа 10 уран зураг

1911 онд Луврын музейгээс Mона Лиза-г хулгайлахад олон улсад маш их шуугиан тарьж байсан. Винчензо Перуггиа гэх музейн ажилтан музейг хаагдах хүртэл шүүгээнд нуугдаж байгаад уран зургийг хулгайлжээ. Хоёр жилийн дараагаар, 1914 онд хулгайчийг барьж уран зургийг буцаан тавьсан ч өнөөг хүртэл зарим нэг хулгайд алдагдсан зургуудын байршлыг тогтоогоогүй байгаа. 

Өнөөг хүртэл олдоогүй байгаа 10 уран зураг

1 "Намуу цэцэг" (Poppy Flowers | Vincent Van Gogh)

Египетийн нийслэл Кайро хотын  "Mohamed Mahmoud Khalil Museum" музейд байсан Винсент Ван Гог-ийн "Poppy Flower" гэх зураг нь 2010 оны найман сард хулгайлагдсан. Ван Гог энэхүү зургийг амиа хорлохоосоо гурван жилийн өмнө зурсан гэсэн таамаглал байдаг. Tус зураг нь 50 сая орчим долларын үнэтэй учраас хулгайчдын нүдэнд ихээхэн өртсөн биз ээ. 

2010ны хоёрдох удаагийн хулгайн дараагаар Египетийн засаг захиргаа болон цагдаагийнхан Кайрогийн олон улсын онгоцны буудал дээр уг уран зургийг байгаа гэж бодсон ч үгүй байжээ. 

"Намуу цэцэг"  (Poppy Flowers | Vincent Van Gogh)

2 "Ногоон вандуйтай тагтаа" (Le Pigeon aux Petits Pois | Pablo Picasso)

2010 оны таван сард Пикассогийн 1911 онд зурсан тус зураг нь хулгайчдын бай болжээ. "Musée d’Art Moderne de la Ville de Paris "музейд байсан өөр дөрвөн зургуудтай хамт алдагдсан бөгөөд бүгд тус тусдаа 100 сая орчим евро-гийн үнэтэй байжээ. Хулгайлах үедээ уран зургуудыг хүрээнээс нь салгасан байв. 

"Ногоон вандуйтай тагтаа" (Le Pigeon aux Petits Pois | Pablo Picasso)

3 "Tоглолт" (The Concert | Johannes Vermeer)

Йоханнес Вермеерийн энэхүү бүтээл 1664 онд "төрж" байсан бөгөөд 1990 онд Америкийн "Isabella Stewart Gardner Museum"-ээс хулгайлагдсан аж. Tус оны гурав дугаар сард гурван хулгайч Бостоны цагдаа нар шиг хувцаслан дуудлага авсан хэмээн хэлж ороод 200 сая орчим долларын үнэтэй тэрхүү зургийг хулгайлсан ажээ.

"Tоглолт" (The Concert | Johannes Vermeer)

4 "Галилий далайн шуурга" (The Storm on the Sea of Galilee | Rembrandt van Rijn)

1633 онд зурагдсан энэ бүтээл дэлхийн алга болсон зургуудаас бараг хамгийн үнэ цэнэтэй нь ажээ. 2013 онд Америк улсын мөрдлөгийн товчооноос уран зургийг олсон гэх мэдээлэл ирсэн ч түүнээс хойш ямар ч шинэчлэгдсэн мэдээ ирээгүй байна. Хулгайлагдсан энэ зургийг олсон хүнд 5 сая долларын шагналтай гэнэ шүү! 

"Галилий далайн шуурга" (The Storm on the Sea of Galilee | Rembrandt van Rijn)

5 "Христ мэндлэхүй" (Nativity with St. Francis and St. Lawrence | Caravaggio)

Дэлхийн хамгийн үнэтэй зургуудын нэгд тооцогддог энэ зургийг хулгайлах оролдлого хэд хэдэн удаа гарч байсан ба 1969 онд уг зураг ор мөргүй алга болсон байна.

"Христ мэндлэхүй" (Nativity with St. Francis and St. Lawrence | Caravaggio)

6 "Шудрага шүүгчид" (The Just Judges | Jan van Eyck)

Бельги улсын "Saint Bavo’s Cathedral in Ghent" музейд байсан энэ зураг нь 1934 онд хулгайлагдсан. Одоог хүртэл уг зургийг олоогүй бөгөөд оронд нь Бельгийн хуулбар зураач Жеф Вандер Векен-ний зургийг тавьжээ. Хэдэн жилийн турш Бельгийн засгийн газар болон зургийг хулгайлсан хулгайч нар хоорондоо захидлаар харьцсан ч зургийг хаана нууж байгааг олж илрүүлж чадаагүй байна.

"Шудрага шүүгчид" (The Just Judges | Jan van Eyck)

7 "Залуу эрийн хөрөг" (Portrait of a Young Man | Raphael)

Дэгжин хувцасласан өөртөө итгэлтэй залуугийн хөргийг Польшоос Нацистууд дээрэмдэж байжээ. Энэ зураг нь дэлхийн хоёрдугаар дайны үед алга болсон хамгийн чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг хөргийг Берлин рүү, Берлинээс Дрестэн руу Линзийн цуглуулгад нэмэхээр илгээсэн боловч алдагдсан байна. 2012 онд зургийг олсон гэсэн мэдээ ирсэн ч мэдүүлэг нь хуурамч байж ээ.

"Залуу эрийн хөрөг" (Portrait of a Young Man | Raphael)

8 "Чэринг Кросс гүүр, Лондон" (Charing Cross Bridge, London | Claude Monet)

Лондонд байх "Charing Cross" гүүрийг өдрийн өөр өөр цагуудад хэрхэн харагддагийг дүрсэлсэн цувралыг Клауде Mонет 1899 оноос 1904 оны хооронд зуржээ. Tус зургуудын нэгийг Нидерландын  "Kunsthal Museum"- ээс бүлэг дээрэмчид хулгайлан ямар ч эд мөрийн баримт үлдээхгүйн тулд халуун зууханд шатаасан гэсэн мэдээллийг хулгайчдын нэг нь хэлж байсан. Зургуудыг шатаасан тухайн халуун зуухыг олон дотроос нь будгийн ул мөр олсон ч хангалттай баримт байгаагүй учир олдсон нь батлагдаагүй хэмээн одоог хүртэл хайгуул үргэлжилж байгаа юм. 

"Чэринг Кросс гүүр, Лондон" (Charing Cross Bridge, London | Claude Monet)

9 "Цагаан шаргал хувцастай, ном уншиж буй охин" (Reading Girl in White and Yellow | Henri Matisse)

1909 онд зурагдсан энэ уран зурагт цэцэг тавьсан ширээний хажууд нэгэн эмэгтэй бодолд автан ном уншиж байгааг дүрсэлсэн. Энэ зурагтай хамт өөр хэд хэдэн зургуудыг хулгайлсан нь Нидерландад арван жилд болоогүй том хэрэг болсон аж. Хулгайчид хоёрхон минутын дотор зургуудыг хулгайлсан гэгддэг.

"Цагаан шаргал хувцастай, ном уншиж буй охин" (Reading Girl in White and Yellow | Henri Matisse)

10 "Францис Бэйкон" (Francis Bacon | Lucian Freud)

1988 оноос хойш одоог хүртэл олдоогүй байгаа энэ уран бүтээл нь Францис Бэйконы хөрөг зураг билээ. Зураг хадгалагдаж байсан Берлиний "Neue Nationalgalerie" музейгээс тухайн үед маш олон уран зураг алга болж байсан. 

"Францис Бэйкон" (Francis Bacon | Lucian Freud)

Эх сурвалж: Theculturetrip

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()