1
Шинэхэн жимс ногоо
Шинэхэн жимс ногоо бол уух зүйлээ амтлах хамгийн шилдэг арга. Олон төрлөөр хийж болох ч хамгийн амархан 3 жорыг хүргэж байна:
- гүзээлзгэнэ ба гааны навч
- цитрусын жимс ба розмарин
- өргөст хэмх ба яншуй
Мөн зуны цагт өөрийн дуртай ойн жимснээс ч нэмж болох юм.
2
Жимсний шүүс
Байгалийн 100%-ийн цэвэр шүүс ходоодонд муугаас гадна 340мл жүржийн шүүсэнд л гэхэд 165кл агуулагддаг тул таны жингээ барих хүслийг талаар болгоно.
Мэдээж цэвэр шүүсийг багаар ууж болох ч бидэнд илүү сайхан санаа байна.
Жимсний шүүсээ хийжүүлсэн устай 1х1 хэмжээтэй хольсноор амттай хирнээ ашигтай уух зүйл мань бэлэн болох юм.
3
Нимбэгний шүүс
Нимбэгийн шүүсэнд бидний хүсдэг хэмжээнээс их элсэн чихэр ордог.
Гэхдээ жимсний шүүстэй адил аргаар амтыг нь тохируулж хэрэглэх боломжтой. Игэвэл энэхүү уух зүйл нь цангааг илүү сайн тайлна.
4
Согтууруулах ундаа
Харин одоо эрүүл мэндэд тустай бус зүгээр л сайхан амттай болгох жорыг хүргэе.
Мөстэй хийжүүлсэн ус нь хатуу согтууруулах ундааг зөөллөж өгнө, мөн текила дээр жүржийн шүүс зүсэм лайм болон Мексик халуун ногоотой ликероос нэг дуслыг хийхэд гайхалтай коктейл бий болох юм.
Хийжүүлсэн усыг зөвхөн дэлгүүрээс худалдаж авах бус гэртээ ч хийж болохыг та мэдэх үү? Үүний тулд хийжүүлсэн усны сифон л байхад хангалттай!
Эх сурвалж: PlayBoy