13 кг алт зүүж явдаг Вьетнам эр

Алтанд ''донтсон'' Вьетнам бизнесмен Tran Ngok Phuk Азийн олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй шуугиан тариад авсан. Tэрбээр хаашаа ч явсан 13 килограмм алтан гоёл чимэглэлүүдээсээ ''салдаггүй'' учир таван бие хамгаалагчтай явдаг аж. Tran Ngok Phuk өөрийн Youtube сувагтаа аварга том гоёл чимэглэлүүдээ үзүүлж ихээхэн хандалт авсан бөгөөд зарим нэг үзэгчид нь жинхэнэ алт гэдэгт нь итгэхгүй байгаагаа мөн яаж тийм хүнд гоёлуудыг дийлж байгаад нь гайхсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэдэнд бизнесмен ''хүнд зүйл зүүгээд байхаар бие нь дасдаг, мөн алт өөрт нь аз, эд баялаг авчирдаг'' хэмээн хариулжээ. 

13 кг алт зүүж явдаг Вьетнам эр

36 настай бизнесмений хоёр том бугуйвч, тус тусдаа 500 грамм жинтэй дөрвөн бөгж, таван килограмм хүзүүний зүүлт, бүсээ тойруулан зүүдэг гинж бүгд нийлээд 13 килограмм жинтэй.

Tүүний алтан гоёлд хүрэх гэж оролдох хүмүүс болон хажуугаар нь зөрөн өнгөрч буй хүмүүсээс хамгаалахын тулд бие хамгаалагчид үргэлж дагаж явдаг. 

Tran Ngok Phuk нь сэтгүүлчдэд хэрхэн амжилтад хүрч, ийм тансаг амьдралын хэв маягийг олж авсан талаараа дуртайяа дэлгэжээ. Tүүний ярьснаар алтан эдлэлүүд нь нийлээд 150 мянган долларт хүрдэг бөгөөд Хо Ши Mин хотод эрхэлдэг томоохон караоке, цэнгээний газрынх нь бизнест маш их аз, орлого дагуулдаг гэжээ.

Tэрбээр яг үнэндээ  ядуу айлаас гаралтай ч газрын тосны бүтээгдэхүүн зарсаар дөнгөж 20 настайдаа саятан болж чадсан нэгэн юм.

Фэн Шүйгийн зөвлөгч багш түүнд хэдэн жилийн өмнө ''алтан эдлэл зүүвэл азтай явна'' гэж хэлэхэд нь анхны гоёлоо авсан гэнэ. Хүнд алтан эдлэлүүдийг зүүхэд амаргүй байсан ба хүзүүний зүүлт зүүхэд хүзүү нь маш их өвдөж байсан тул эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлж авжээ.

Хэдийгээр 13 килограмм алт зүүж явах  амаргүй ч тэрбээр болих бодолгүй байгаа гэдгээ илэрхийлээд, цаашдаа бүр алтан малгай, алтан цамц авч өмсөнө гэнэ шүү.

Эх сурвалж: Bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()