10
"Fine" - 750 мл нь 5 ам.доллар /14,045 төгрөг/
Уг ус Япон дахь Фүжи уулын доор байдаг эртний галт уулын чулуулгаар байгалийн аргаар шүүгддэг. Элдэв нэмэлт бодисгүй тул тансаг зэрэглэлийн уснуудын эгнээнд зүй ёсоор ордог. Тус компани 2005 онд зах зээлд анх гарч, үүнээс хойш энэхүү өндөр чанарын булгийн усыг 750 мл тутамд 5 доллараар савлаж, дэлхийн хамгийн үнэтэй савласан усны нэг болгосон юм.
9
"Tasmanian Rain" - 750 мл нь 5 ам.доллар /14,045 төгрөг/
Газарт хүрээгүй хурын усыг цуглуулж бүтээдгээрээ алдартай ''Тасманийн бороо'' усыг Австралид үйлдвэрлэдэг. Гоёмсог шилэн саванд савлагдсан, бага зэрэг хийжүүлсэн уг усыг уухад таатай зөөлөн амттай байдаг.
8
"Lauquen Artes" - 750 мл нь 6 ам.доллар /16,860 төгрөг/
"Artes Mineral" гэх нэрээрээ алдартай булгийн ус нь Аргентины өмнөд хэсэгт орших Сан-Карлос-Барилпоче гэх газраас үүсэлтэй. Усыг 500 метрийн гүнээс авдаг бөгөөд тэр газар нь 20 га ойгоор хүрээлэгдсэн байдаг. Савлагдахаасаа өмнө уг ус хүрээлэн буй орчинд хүрдэггүй бөгөөд 750 мл нь 6 ам.долларын үнэтэйгээр зарагддаг байна.
7
"Aqua Deco" - 750 мл нь 12 ам.доллар /33,710 төгрөг/
Энэхүү усны лонх нь Канадын хамгийн өвөрмөц урлагийн бүтээлд тооцогдохуйц шил юм. 2007 онд чанарын өндөр үзүүлэлт нь “Шилдэг ус” номинацад алтан медаль хүртсэнээр батлагдсан. 750 мл нь 12 доллар. Aqua Deco дэлхийн хамгийн үнэтэй савласан усны нэг бөгөөд ихэвчлэн тансаг зэрэглэлийн зоогийн газар, зочид буудал, амралтын газруудаар зарагддаг.
6
10 Thousand BC /МЭӨ 10,000/ - 750 мл нь 14 ам.доллар /39,330 төгрөг/
Энэхүү чамин усны эх үүсвэр нь Канадын эргээс холгүй оршдог. Бритиш Колумб дахь ''Hat'' уулын мөнх цасанд хүрэхийн тулд гурван өдөр зарцуулах болно. Тус компани уулын мөсөн голоос савласан ус үйлдвэрлэх анхны гарцыг гаргажээ. 750 мл нь 14 ам.доллар үнэтэй ба уг ус бол дэлхийн хэмжээний брэнд юм.
5
"Veen" - 750 мл нь 23 ам.доллар /64,607 төгрөг/
Финлaндын Veen ус нь дэлхийн хамгийн цэвэр, цэнгэгт тооцогддог. Эх үүсвэр нь Финлaндын Лапланд дахь Тэнгелио хэмээх жижиг тосгоны ойролцоо байрладаг. Арктикийн бүс дэх Конисахо байгалийн булаг руу хүрэхээс өмнө ус мөсөн голоор урсахдаа байгалийн аргаар шүүгддэг байна. Энэхүү ус нь өөрийн зөөлөн амт, цангаа сайн тайлдгаараа нэрд гарсан бөгөөд үнийн хувьд 750 мл тутамд 23 ам.доллар байдаг.
4
"Bling H2O" - 750 мл нь 40 ам.доллар /112,360 төгрөг/
Блинг усыг Теннесси мужийн Грейт Смоки /Great Smoky/ уулаас авдаг. Цэвэрлэх 9 үе шатыг дамждаг бөгөөд энэ нь өндөр чанарыг баталгаажуулдаг. Энэхүү тансаг, сэтгэл сэргээсэн усыг үнэтэй ресторан болон амралтын газруудаар худалддаг. Блинг ус 750 мл-ийн 40 ам.долларын үнэтэй зарагддаг.
3
"Fillico" - 750 мл нь 219 ам.доллар /615,171 төгрөг/
Хэрэв та шатар тоглох дуртай бол Филликогийн шилний загвар танд таалагдах нь гарцаагүй. Шатрын ноён, бэрсийн дүрстэй, Swarowsky болроор чимэглэгдсэн шилэн савнууд нь маш дэгжин бөгөөд эдгээр нь Японы алдарт Кобе булаг, Кобе саке үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг усаар дүүргэгддэг аж. Үнийн хувьд 750 мл тутамд 219 ам.доллар.
2
"Kona Nigari Water" - 750 мл нь 402 ам.доллар /1,129,220 төгрөг/
Кона Нигари ус жин хасахад тусалдаг, мөн таныг эрч хүчээр цэнэглэж арьсыг цэвэр толигор болгодог гэгддэг. Энэхүү усыг Хавайн арлаас хэдэн зуун метр гүнээс гаргаж авдаг. Энэ нь далайн электролит агуулдаг бөгөөд бусад уснаас цангааг илүү сайн тайлдаг. Алдартай фитнес багш болон арьс өнгөний эмч нар уг усыг хэрэглэхийг зөвлөдөг. Дэлхийн хамгийн алдартай усны нэг болох Кона Нигариг 750 мл-ийн 402 ам.доллараар худалдан авах боломжтой.
1
"Acqua di Cristallo Tributo a Modigliani" - 750 мл нь 60 мянган ам.доллар /168,540,000 төгрөг/
Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй цэвэршүүлсэн ус бөгөөд 750 мл тутамд 60,000 ам.долларын үнэтэй байдаг. Энэ усыг Фижи аралаас тээвэрлэж, Францад 24 каратын алтан саванд савлан худалдаанд гаргадаг. Мэдээжийн хэрэг, сав баглаа боодол нь уснаасаа илүү үнэтэй ч үйлдвэрлэгчид энэхүү бүтээгдэхүүн нь зөөлөн, цэвэршсэн амттай байдаг гэж мэдэгддэг. Усны мэргэжилтнүүд хүртэл үүнийг батлах болно.