Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүний нас барсан цагийг зүрх нь зогссон үеэр тооцдог. Гэвч энэ үед бидний тархи шууд үхжиж эхэлдэг үү эсвэл удаанаар алдардаг уу? Хэсэг эрдэмтэд үхэлтэй ойр тохиолдлуудыг судалж тархинд үхэл хэрхэн нөлөөлдөг талаар судлахад, хүн бүрэн амьгүй болохоос өмнө мэдрэлийн тогтолцоо тархи луу дохио явуулдаг гэдгийг олж мэджээ. Шинээр нээсэн нээлтээ цааш судлан, 2013 онд Mичиганы их сургуульд хархын тархины үйл ажиллагааг хянах үед тэд үхэхийн өмнө өндөр сонор сэрэмжтэй байсан гэдгийг мэдсэн юм. Үүнээс үүдэн үхэлтэй ойр тохиолдлууд нь цус шахалт багасах үед тохиолддог гэсэн таамаглалыг гаргаад байсан билээ.