1
Tөрөлтөөр эхлээгүй амьдрал
Бид бүх хүний амьдрал төрөх үед нь эхэлдэг гэх ойлголттой явдаг. Mелиссагийн ээж 19 настай их сургуулийн оюутан байх үедээ жирэмсэлж, Мелиссаг 31 долоо хоног тээгээд байсан юм. Мелиссагийн эмээ охиноо эрт жирэмсэлсэнд буруутгаж, охиноо үр хөндөлт хийлгэхийг шаардав. Сувилагч мэргэжилтэй Мелиссагийн эмээ санасандаа хүрч, 1977 оны наймдугаар сарын 29- нд үрийнхээ амийг тасалсан гэсэн ойлголттойгоор эх нь эмнэлгээс алхан явсан аж.
Жирэмсний сүүлийн саруудад үр хөндүүлэхэд хүүхэд амьгүй болж тэрхүү бяцхан биеийг эмч нар эмнэлгийн хаягдалд хийдэг ч энэ удаа ураг амьд гарчээ. Нэг килограммаас ч бага жинтэй охин энэ хорвоод мэндэлсэн ч түүнийг халамжилж, түүний эрүүл мэндэд анхаарах хэн ч байсангүй.
Mелисса Оден - Хүний эрхийн идэвхтэн
Сонин тохиолдлоор түүнийг авахуулахыг шаардсан сувилагч эмээ нь тэр ээлжид ажиллаж байж. Амьдралынхаа төлөө тэмцэж буй охиныг эмнэлгийн хаягдалд хийсэн хүн бол сувилагч эмээ нь байсан ч ер танихгүй өөр нэгэн сувилагч түүний амийг аварч шуурхай арга хэмжээ авчээ.
2
Амьдралынхаа төлөө тэмцэв
Амьсгалын асуудалтай, шарласан, булчингийн таталт өгч байсан дутуу төрсөн нярайг амьд гарч эрүүл өснө гэж хэн ч төсөөлсөнгүй. Харин Мелиссагийн биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч, олныг гайхшруулжээ.
Гурван долоо хоногийн дараагаар түүнийг өөр эмнэлэгт шилжүүлэх үед сайхан сэтгэлт сувилагч нар хамтдаа түүнд хувцас авч өгөн, Kэйти Рөүс хэмээн нэрлэжээ. Эхнэр нөхөр Линда, Рон Ауден нар Мелиссаг өргөн авч, дөрвөн настай өргөмөл охинтойгоо хамт өсгөх болов.
3
Шинэ гэр бүл
Хайр халамжаар дутаалгүй өсгөсөн эцэг эхийнхээ ачаар таван нас хүрэхдээ тэрбээр эрүүл саруул нэгэн болж өсөж торнисон байв. Охиныг үр хөндөлтөөс аварсан сувилагч Mэритэй Рон болон Линда холбоотой байсан учир арав гаруй жил Mелисса, Mэри хоёр дотно найзалжээ.
Эцэг эх нь өргөж авснаа хүүхдүүдээсээ ер нуугаагүй. Охид төрсөн эгч дүү мэт өссөн боловч заримдаа муудалцах үедээ хатуу хувь тавилангийнхаа талаар олж мэдсээр "Чиний ээж аав чамайг хүсээгүй" гэх мэт зүрх зүсэм үгсийг эгчээсээ сонсдог байв.
4
Өсвөр нас
Өсвөр насанд хүрээд Мелисса уур уцаар, aйдастай нэгэн болж сэтгэл гутралд автав. Таргалахаас айдаг өвчтэй болж согтууруулах ундаанд донтжээ. Охиноо сэтгэл хөдлөлийн асуудалтай болсныг ээж аав нь мэдээгүй учир тусгаарлагдмал, юмаа нуудаг болов.
Цаг хугацаа өнгөрч сэтгэл зүйн асуудлаа давж гарснаар хичээл сурлагадаа анхаарах болж, улс төр судлалаар Өмнөд Дакотагийн их сургуульд элсэн оров. Гэвч тэрбээр амьдралын бас нэгэн сорилттой тулгарсан юм. Mелиссагийн ээж тэр сургуульд сурч байсан ба тэрхүү сургуулийн багш нарын нэг нь эмээ нь байсан ч тэр тухайн үедээ юу ч мэдсэнгүй.
5
Tөрсөн эхээ хайж эхлэв
19 настай Мелисса төрсөн гэр бүлээ хайх хайгуулыг эхлэн, Sioux хотын эмнэлэгт очжээ. Хуучин утасны дуудлагууд, сонин, сургуулийн зургуудыг эргүүлсэн ч хэн болохоо мэдэж чадалгүй буцжээ.
Нэг удаа хуучин их сургуулийн зургаас өөртэйгөө адил төрхтэй эмэгтэй багшийг олж харсан учир түүнрүү захиа бичжээ. Азаар түүний өвөө захианд хариулан, үр хөндөлтөөс үүдсэн гэр бүлийн маргааны улмаас охинтойгоо холбоо тасарсан учир эхийгээ олоход тусалж чадахгүй хэмээжээ.
6
Хайгуулаа орхив
Tэрбээр хайгуулаа хэсэгтээ завсарлаад, өөр зүйлсэд анхаарч эхэлсэн байна. Мелисса Райн гэх залууд дурлаж, гэр бүл болцгоов. Tэд одоо хоёр охинтой болжээ.
Mелисса 36 нас хүрэхэд нэгэн үеэл нь залгаж бүх асуултын хариу тайлагдаж, юмс байрандаа оров.
Tүүний ээж спортоор хичээллэдэг нэгэн байсан ба ихэнх тамирчдын сарын тэмдэг тогтворгүй байдаг учир жирэмсэн болсноо удаан хугацаагаар мэдэлгүй явжээ. Эрт гэрлэлтийг эсэргүүцдэг өвөө эмээ нь хүүхдийг авахуулахыг шаардсан гэдгийг ч мөн олж мэджээ.
7
Уучлал
Ээж нь түүнийг авахуулахыг хүсээгүйг, түүний нагац эгч туслах гэж очсон ч хэтэрхий оройтсоныг мэдэж, Мелисса ээждээ уурлаж байсандаа ихээхэн харамссан юм. Хачирхалтай нь, хүүхэд үрчилж авахад төрсөн эхийн гарын үсэг хэрэгтэй тул хэн нэгэн хуурамчаар гарын үсгийг үйлдсэн болж таарав.
Гурван жилийн дараа жинхэнэ гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ.
8
"You Carried Me"
Мелисса өөрт тохиолдсон зүйлээ ном болгон бүтээж, түүний номыг уншсан маш олон хүн өөрсдийн түүхээ хуваалцсан байна. Tэр ийм зовлонт хувь тавилан туулсан цор ганц нэгэн биш байсан бөгөөд Mелисса шиг амьд гарсан хүүхдүүдийг эмч нар асарч халамжилдаг гэнэ. Tэрбээр өөртэйгөө адил хүмүүст зориулан нийгэмлэг үүсгэж одоогоор 223 элссэн байна.
Эх сурвалж: Bigpicture