Эрчүүд яагаад мяраалаг бүсгүйчүүдэд илүү дуртай байдаг вэ?

Бидний дунд эртнээс туранхай бүсгүйчүүд л сайханд тооцогддог гэх нэгэн хэвийн ойлголт байсаар ирсэн. Мэдээж туранхай бүсгүйчүүд сайхан, гэхдээ мяраалаг бүсгүйчүүдийг ч үзэсгэлэнтэйчүүдийн тоонд оруулахаа мартаж болохгүй. Хүн бүрийн гоо зүйн мэдрэмж өөр ч ихэнх эрчүүдэд ''мах шөл нь таарсан'' мярааалаг бүсгүйчүүд таалагддаг гэнэ шүү. 

Эрчүүд яагаад мяраалаг бүсгүйчүүдэд илүү дуртай байдаг вэ?

1 Мяраалаг охид хоолыг ''кайф''-тайгаар идэж чаддаг

Хамт хооллож буй эмэгтэй нь хоолоо таашаалтайгаар идэх нь эрчүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Дэглэм барьж байгаа гээд хоол идэхдээ дургүй, хүчилсэн юм шиг царай гаргаад, эсвэл огт хоол идэхгүй байвал эрчүүдэд төдийлөн таалагддаггүй байна. Мяраалаг охид хоол идэхийг ''шийтгэл'' мэтээр хүлээж авдаггүй нь эрчүүдэд маш их таалагддаг гэнэ шүү. Мэдээж эрүүл мэндээ бодоод хааяа нэг дэглэм баримтлах нь зөв л дөө.

Мяраалаг охид хоолыг ''кайф''-тайгаар идэж чаддаг

2 Тэд ''тэвэр дүүрэн'' байдаг

Зөөлөн, том чихмэл тоглоом эсвэл дэр тэврэхэд ямар сайхан санагддаг билээ. Мяраалаг охидыг тэврэхэд яг тийм сайхан мэдрэмжийг авдаг. 

Тэд ''тэвэр дүүрэн'' байдаг

3 Мяраалаг охид өөдрөг, эерэг байдаг

Мяраалаг охид хөгжилтэй, цоглог байх нь элбэг. Тиймдээ ч эрчүүд мяраалаг охидоос уйдна гэж үгүй. 

Мяраалаг охид өөдрөг, эерэг байдаг

4 Мяраалаг охид галбир сайтай

Эрчүүд байгалиасаа ''мах шөлтэй'' бүсгүйчүүдэд илүү дуртай байдаг. Өргөн ташаа, гуя эртнээс эрчүүдийн ''урхи'' байсаар ирсэн. 

Мяраалаг охид галбир сайтай

5 Илүү жин= Илүү өөртөө итгэх итгэл /Plus size= Plus confidence/

Тэд тааламжгүй нөхцөл байдалд хурдан дасан зохицдог. Мөн туранхай бүсгүйчүүдээс илүү сэтгэлийн тэнхээтэй байдаг гэнэ. Байгалиасаа өөртөө итгэх итгэлээр дүүрэн, өөдрөг бүсгүйчүүд байдаг ажээ.

Илүү жин= Илүү өөртөө итгэх итгэл /Plus size= Plus confidence/

6 Тэд илүү халамжтай

Мяраалаг охид бусдын хэрэгцээ шаардлагыг өөрийнхөөсөө дээгүүр үзэж, бусдыг хайрлаж, халамжилдгаараа алдартай. Тэд хамтрагчтайгаа болоод хүүхдүүдтэйгээ илүү их цаг өнгөрөөхийг эрмэлздэг. Хоол сайн хийж, халамж хайраар харин ч нэг дутаадаггүй гэнэ шүү. 

Тэд илүү халамжтай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()