Үзэм, сүүтэй будааны зутан
Орц:
Цагаан будаа - 200 гр
Сүү - 1,3 л
Масло - 50 гр
Элсэн чихэр - 2 хоолны халбага
Үзэм - 3 хоолны халбага
Давс - Тал цайны халбагаар амтагдах төдий хийнэ
Хийх арга:
Хайруулын тавгандаа масло хийгээд гал дээр халаана. Хайлсных нь дараа угаасан будаагаа дээрээс нь тарааж хийгээд сүүгээ хийнэ. Буцлангуут нь галаа багасгаж тагийг нь тавиад 20 минут буцалгана. Үүний дараа давс, элсэн чихэр, үзэм зэргээ холиод 10 минут хөргөөд л гүйцээ.
Нунтаг эрдэнэ шишийн зутан
Орц:
Нунтаг эрдэнэ шиш - 100 гр
Ус, Сүү тус тус 300 мг
Масло: 30 гр
Элсэн чихэр - 2 цайны халбага
Давсыг өөрөө тааруулна
Хийх арга:
Үр тариа хэр жижиг том байхаас нь хамаарахгүйгээр хэрэглэхээсээ өмнө үргэлж угааж байх хэрэгтэй. Дараа нь эрдэнэ шишээ зузаан ёроолтой хайруулын тавганд хийгээд усаа ч мөн хийнэ. Бөөгнөрөхөөс сэргийлэхийн тулд сайтар хутгана. Буцалсны дараа давс, элсэн чихэр болон сүүнийхээ талыг хийгээд дахин буцлахыг нь хүлээнэ.
Үүний дараа үлдсэн сүүгээ хийгээд сайтар хутгана. Дараа нь галаа унтраагаад маслоохийж таглана. Зутангаа өтгөн болгохын тулд хагас цаг гаран хүлээх хэрэгтэй.
Сүүтэй гурвалжин будааны зутан
Орц:
Гурвалжин будаа - 300 гр
Ус, Сүү тус тус - 300 мл
Элсэн чихэр болон давсаар өөртөө тохируулан амтална
Хийх арга:
Будаагаа хэд хэдэн удаа сайтар угаана. Гал дээр усаа буцалгаад будаагаа хийн 7 минут буцалгана. Саванд ямар ч ус үлдэхгүй болтол хүлээсэн нь дээр. Дараа нь тасалгааны температурт байлгасан сүү болон давс, элсэн чихрээ хийж 10-15 минут буцалгана.
Үүний дараа гал дээрээс буулгаад хөнжил эсвэл алчуураар 20 минут хучна. Ингээд таны өглөөний цай бэлэн боллоо.