Хамгийн сайхан газар ч өөрийн гэсэн сул талууд, онцлогуудтай байдаг. Египетэд очоод ямар этгээд соёл заншил, амьдрах хэв маяг олж харах бол?
1
Египет хүмүүс цайнд маш их дуртай
Лалын шашинтай орнуудад кофег ихээр хэрэглэдэг, харин Египетэд цайг түлхүү хэрэглэдэг ажээ. Энд цайг бүх хүн өдөр тутамдаа их хэмжээгээр уудаг бөгөөд ихэнхдээ эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байна.
"Энэ тэмээний баас биш. Энэ бол биед маш сайн цай"
2
Крантны усыг хоол ундандаа хэрэглээд хэрэггүй
Египетэд ус цэвэршүүлэх систем муу ба гоожуурын ус нь хлортой, муухай амттай байдаг байна. Нутгийн иргэд цэвэршүүлсэн ус уухыг илүүд үздэг бөгөөд гоожуурын усаар жимс угаах, хоол хийхийг зөвлөдөггүй мөн шүдээ угаахдаа ч буцалсан ус ашиглахыг зөвлөдөг.
3
Ихэнх иргэд дээвэргүй байшинд амьдардаг
Египетийн нийслэл Кайрд барьж дуусгаагүй, дээвэргүй байшингууд их байдаг. Тэд ядуурлаас бус, харин газрын мөнгө хэмнэж ийн дээвэргүй байшинд амьдардаг ажээ. Хүүхдүүдээ том болж, тусдаа гарах үед нь байшин дээрээ давхар нэмж барьж, тэндээ хүүхдүүдээ амьдруулах зорилготой.
Египетэд үл хөдлөх хөрөнгөөс бус газраас нь татвар бодогддог. Шинээр давхар нэмж барьдаг нь иргэд өөрсдийн нас бие гүйцсэн хүүхдүүдтэйгээ хамт амьдрах гэсэнтэй холбоотой.
4
Нийтийн тээвэр аюултай байж болзошгүй
Хот хоорондын тээврийн хэрэгслүүдэд албан ёсны хүн тээвэрлэх эрх байдаггүй. Таны суусан автобусны жолооч жолооны үнэмлэхгүй ч байж мэднэ.
5
Хотын төвд машинаар зорчих хэцүү
Египетийн өөр хотод амьдрагсад ч нийслэл рүү очихдоо машин унахаас татгалздаг. Харин Каирод амьдардаг хүмүүс хотын төв хэсэг рүү очихдоо муу машинаа унаж очдог байна.
"AdMe" сайтын сэтгүүлчийн хэлснээр: "Энд ямар ч дүрэм байхгүй. Бүр гэрлэн дохио ч байдаггүй. Явган хүний гарц ч үгүй. Машинаараа цагт 100 км хурдтай явж байтал гэнэт хажуугаас чинь зам хөндлөн гарах явган зорчигч гараад ирнэ. Ийм явдлаас болж машинд дайруулсан эрийг би харсан. Тэр дайруулсныхаа дараа босоод хувцсаа гөвөөд л, зүгээр мэт болоод яваад өгсөн."
6
Египетчүүд хэзээ ч яардаггүй
Египетчүүд үргэлж хоцордог. Магадгүй энэ нь замын түгжрэлтэй холбоотой байж болох юм, эсвэл халуун уур амьсгал нь тэдэнд тайвширч хаашаа ч яарахгүй байх сэдлийг өгдөг байх. Хэрвээ та нутгийн иргэнтэй уулзах гэж байгаа бол 15 минут хоцроод очиход яг таарна.
7
Дурсгалт газруудын зургийг дарахдаа болгоомжтой байх хэрэгтэй
Цэргийн байгууламж эсвэл тэдгээрийн ойролцоо зураг авахыг хатуу хориглодог. Английн жуулчдыг цахилгаан станц, гүүр, төмөр замын зургийн авсан хэмээн баривчилсан тохиолдол гарч байжээ.
Хэрэв та Египетийн Батлан хамгаалах яамнаас урьдчилж зөвшөөрөл аваагүй бол агаарын зураг авах радио хяналттай дронуудыг ашиглахыг мөн хатуу хориглоно.
8
Египетчүүд хүүхдийг магтдаггүй
Египетчүүд хэл амнаас их айдаг. Зарим нь цагаан хэл амнаас айж өөрсдийн гэр бүлийг шүүмжлэн, хүүхдүүддээ хуучин муу хувцас өмсүүлдэг байна.
“Хэл амнаас сэргийлж хүүхдээ усанд оруулалгүй удаах ч тохиолдол байдаг. Муу ёроос хамгаалахын тулд нярай хүүхдэд ховор нэр өгдөг", хэмээн Шарм-эль-Шейхд амьдардаг Орос эмэгтэй хэлсэн байна.
9
Дохио зангаагаа сайтар хянадаг
Гарын алга хэсгээ ярилцагчдаа санамсаргүйгээр харуулахад л доромжлол болно. Хэрэв та бусад хүнд ийм дохио зангаа үзүүлбэл түүнийг муу санаатай хэмээн сэжиглэж байгаа мэт харагдаж магадгүй юм.
Боловсролтой Египет хүн хөлөө ачиж суухгүй, ялангуяа өөрөөсөө өндөр настай хүнтэй ярьж байх үедээ. Энэ нь ярилцагчийг үл хүндэтгэн, үл тоомсорлож байгаагийн шинж гэж үздэг.
10
Египетчүүд бие биенээ харахдаа туйлын их баяртай байдаг
Хэрэв гудамжинд бие биенийгээ тэвэрч буй хоёр эрэгтэй эсвэл эмэгтэй хүнийг харвал энэ нь хамгийн сайн найз нөхөд уулзсан гэсэн үг биш. Хөрш айлын хүмүүс, эсвэл сайн мэдэхгүй танилтайгаа ч ийн мэндчилдэг. Хэрэв ийм уулзалт тээврийн хэрэгсэл эсвэл кафед болбол нэг нь нөгөөгийнхөө төлбөрийг заавал төлдөг. Энэ нь тэдний хувьд нэр төрийн хэрэг юм.
Гэхдээ энэ бүхэн ижил хүйсийн хүмүүст л хамаатай. Өөр өөр хүйсийн хүмүүсийн хоорондын харилцааг хатуу зохицуулж, ийм дотно мэндчилгээг хатуу хориглодог.
11
Хараахан гэрлээгүй байгаа хосууд хоёулхнаа байх боломжгүй
Гэрлэх гэж байгаа хос болзоонд явах эрхтэй, гэхдээ тэд нэг өрөөнд хоёулхнаа үлдэж болохгүй. Сүсэг бишрэл ихтэй гэр бүлүүд хурим хийх хүртэл хүүхдүүдтэйгээ болзоонд нь хамт явдаг.
12
Xөндлөнгийн хүний хажууд үнсэлцэж болохгүй
Египет улсад үнсэлт, тэврэлтийг албан ёсоор хориглоогүй ч энэ нь олон нийт тэр тусмаа нутгийн иргэдийн дургүйцлийг ихээр хүргэдэг байна.
13
Египетчүүд хүлцэнгүй байж чаддаг
Тус улсын нийт хүн амын 10 орчим хувь нь Ортодоксик гэж нэрлэдэг Копт үндэстэн юм. Олон зууны турш тэд Арабын Дорнодод хүнд хэцүү үеийг туулж ирсэн боловч одоо тэд лалын шашинтнуудын дунд байр сууриа олж чаджээ. “Египетчүүд шашны үзэл бодлын дагуу бие биенээ ялгаварладаггүй. Тэд бие биетэйгээ маш найрсаг байдаг ”.
14
Египетчүүд улаан өндөгний баяраар өндөг чимэглэдэг уламжлалтай
Египетэд хаврын эхэн үед Шам Эл Несимийн наадам тэмдэглэдэг. Уг баярыг шашны итгэл үнэмшлээс үл хамааран улс орон даяар тэмдэглэдэг. Шам Эл Несимийн наадам нь Улаан өндөгний баярын өдөртэй холбоотой бөгөөд уг баяраас нэг хоногийн дараа болж өнгөрдөг. Даваа гарагт баярын өдөр зарлагдаж, египетчүүд зугаалгаар явж, бусад амттануудаас гадна өнгөт өндөг иддэг байна.
Эх сурвалж: adme