1
Анхаарал сарниулах
Энэ бол олонхыг өөрийн үгэнд итгүүлэх, мунхруулах хамгийн шилдэг арга бөгөөд энэ нь олон нийтэд төдийлөн "чухал бус" мэдээллийг хүргэх замаар хэрэгжинэ. Ийнхүү хэрэггүй мэдээлэлд анхаарал хандуулснаар иргэд “чухал” асуудалд анхаарал хандуулахаа больдог аж.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрөл бүрийн шоу, спорт, далд ертөнцийн талаар хачирхалтай гарчигтай хэнд ч хэрэггүй мэдээлэл гарч байсныг анзаарч байсан уу? Энэ төрлийн мэдээллийг улс төрийн томоохон чухал үйл явдалтай зэрэгцүүлж цацдаг. Тиймээс “чухал асуудалд” иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхгүй байх нь зарим сэтгүүлчдийн зорилго юм.
2
Өөрийгөө буруутгах
Хүмүүсийн оюун бодол, сэтгэхүйгээр тоглох хамгийн шилдэг аргуудын нэг нь бүх асуудлын буруутан нь өөрөө мэт сэтгэгдлийг төрүүлэх арга. Зарим тохиолдолд хүмүүс өөрийгөө ч үзэн яддаг байна.
Ингээд төр засгийн бурууг олж харалгүйгээгээр эдгээр хүмүүс өөрийгөө буруутан хэмээн сэтгэж, өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэн өөрийн бодол сэтгэхүйг засах гэж хичээдэг аж.
3
Хариу үйлдэл хүлээх
Заримдаа төрийн тэргүүнүүд албаар ямар нэгэн асуудал зохиож “иргэдэд” шиддэг. Үүний гол зорилго нь ард иргэдийн сэтгэл хөдлөлийг хянаж, ард иргэд сэтгэл хөдлөлдөө автаж төрийн удирдлагуудыг яаралтай шийдвэр гаргахыг шаардах бөгөөд энэхүү шийдвэр нь нэн түрүүнд удирдлагуудад ашигтай байх болно.
Жишээлбэл аюулгүй байдлын журмыг чангатгах шаардлагыг иргэдээс хүлээж авахын тулд хотын гэмт хэргийн түвшнийг нэмэгдүүлэх боломжтой. Эсвэл хиймлээр эдийн засгийг уналтад оруулах бөгөөд эдийн засгийн түвшинг хэвийн болгохын тулд ард иргэд өөрийн тав тухыг ч зориулахад бэлэн байдаг.
4
Нийгмийн нялхрал буюу инфантилизм
Бусад хэд хэдэн аргатай нэгдсэнээр хүүрнэгчийг дэлхийн хамгийн хүчтэй нэгэн болгох боломжтой. Энэ нь нийгмийн нялхрал гэх зүйл бөгөөд биеийн хөдөлгөөн, үг яриагаараа хүнийг юм ойлгох чадваргүй, логик сэтгэлгээ муутай нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Хэдий чинээ ард иргэдийг төөрөгдөлд оруулж чадаж байна төдий чинээ ухуулагчийн дуу хоолой бодит санагдах болно. Насанд хүрсэн хүнтэй хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцах үед тухайн хүний аливаа зүйлийг үнэлэх чадвар буурдаг байна. Энэ нь ард иргэдэд тааламжгүй мэдээллийг хүргэхэд хамгийн тохиромжтой арга.
5
Иргэдийн доройтол
Иргэдийг доройтолд оруулах нь нийгмийн нялхралаас илүү хүнд хэлбэртэйгээр явагддаг бөгөөд тодорхой үйл явдалд хяналт тавьж, зогсоодог байна. Жишээлбэл энгийн ард иргэдийн хүүхдүүдэд зориулсан улсын сургууль болон баян иргэдэд зориулсан илүү чанартай боловсрол ол бүхий хувийн сургуулийг авч үзье.
Та хүүхдээ боловсролтой ухаантай хүн болгохын тулд бүхий л амьдралынхаа туршид мөнгө цуглуулж эцэст нь тансаг сургуульд оруулахыг хүсэвч тэд танд татгалзсан хариу өгөх болов уу. Учир нь энэ сургуульд зөвхөн тодорхой хүрээллийнхэн сурах юм.
6
Аажмаар ойлгуулах
Хэрвээ ямар нэгэн таагүй зүйлийг иргэдэд ойлгуулах хэрэг гарвал үүнийг бага багаар хийсэн нь дээр. Ийнхүү бага багаар мэдээлэл өгөх үед ард иргэд төдийлөн анзаарахгүй байх магадлалтай бөгөөд зарим тохиолдолд илэрхийлж буй сэтгэл хөдлөл нь бага байдаг.
Жишээлбэл зарим засгийн газар хувьчлах, цалинг хасах, татвар нэмэх, ажлын байрны цомхотгол хийх талаар мэдээллийг өдөр, сар, жилээр бага багаар хүргэх тохиолдол бий.
7
Сэтгэл хөдлөлд анхаарал хандуулах
Хүн гэдэг сэтгэл хөдлөл ихтэй амьтан билээ. Тиймээс багагүй тохиолдолд хүн төрөлхтөн оюун бодлоороо бус харин сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж шийдвэр гаргах нь бий. Ийм учраас удирдлагууд хүмүүсийн энэ зан чанарыг хялбархан ашигладаг байна.
Африкийн ядуу хүүхдүүдийн талаар сэтгэл өвтгөм мэдээллийн унших, аймшигтай авто замын ослын талаар уншихад та ямар сэтгэл хөдлөлийг мэдэрдэг вэ? Энэ үед та аливаа зүйлийг ухаалгаар бодож чадахгүй бөгөөд зөвхөн сэтгэл хөдлөлдөө захирагдах болно.
8
Гүйцэтгэлийг хойшлуулах
Аливаа нэгэн зүйлийг олон дахин танилцуулахдаа ойрын цаг хугацаа хэлэхийн оронд ирээдүйд хийнэ хэмээн зарласан нь хамгийн үр дүнтэй арга юм. Жишээлбэл “2 жилийн дараа шатахууны үнэ нэмэгдэх болно” гэж сонсох нь “шатахууны үнэ нэмэгдэнэ” гэснээс хамаагүй дээр.
Гүйцэтгэлийг хойшлуулах нь ард иргэдэд бүх зүйл сайн тал руугаа өөрчлөгдөх болов уу гэсэн итгэлийг өгдөг байна. Үүнээс гадна хүмүүс "өөрчлөлт явагдах болно" гэсэн мэдээлэлд дасаж, өөрчлөлтийг илүү хялбар хүлээж авна.
9
Тэнэглэлийг дэмжих хэв маяг
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мунхаг, хүмүүжилгүй, хачирхалтай нэгэн байх нь орчин үед маш загварлаг зүйл хэмээн бидэнд ойлгуулдаг. Үүнээс гадна цахим сүлжээгээр алдартнуудын санаанд оромгүй хачирхалтай үйлдлүүд, далд ертөнц ид шидийн тухай мэдээллийг гаргана.
Энэ аргаар удирдлагууд биднийг өөрийн мэдлэгийн хүрээг тэлэх, хөгжүүлэх боломжоос "хөндийрүүлдэг" байна. Учир нь бид хэдий чинээ ухаалаг болно, төдий чинээ орчин тойронд болж буй зүйлийг илүү нарийн ойлгодог болно шүү дээ.
10
Хүний мөн чанарыг ойлгох
Энэ бүх аргын нарийн учрыг ойлгохын тулд хүний мөн чанар, сайн муу талыг нь олж мэдэх, тархины ажиллах процесс, сэтгэл хөдлөлийг мэддэг байх хэрэгтэй. Хүний мөн чанарыг сайн ойлгосон хүн нь дэлхийд танигдсан алдартнууд, шинжлэх ухааны доктор, мэргэжилтнүүд болдог аж.
Эх сурвалж: bigpicture