Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав

Алдартай загвар өмсөгчид загварын тайзнаа алхахаас гадна ямар нэг брэндийн нүүр царай болон сурталчилгаанд тоглож, мөн тухайн бүтээгдэхүүнээ өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан сурталчилж ''талхныхаа'' мөнгийг олдог. 2019 оны хамгийн их орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын дөрөвдүгээр байрт орсон  Жижи Хадид энэхүү бараа сурталчлах ажилдаа хэнээс ч илүү ''мэргэжлийн'' гэнэ.

Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав

Хөл хориотой энэ үед гэрээсээ ажиллагсдын нэг болох  Жижи Хадид өнгөрсөн Лхагва гарагт өөрийн инстаграм хуудаснаа нүүр будалтын зөвлөгөө өгч шууд дамжуулалт /лайв / хийсэн юм. Ингэхдээ тэрбээр өөрийн дагагчдынхаа асуусан асуултуудад хариулсан бөгөөд өөрийг нь гоо сайхны дүүргэгч /филлер/ тарилга хийлгэсэн гэх цуурхлыг үгүйсгэжээ.

''Хүмүүс намайг дугуй булцгар нүүртэй харагдаж байгаа учир дүүргэгч тарилга хийлгэсэн гэж цуурч байх шиг байна. Үнэн гэвэл би анх төрөхдөө л ийм булцгар хацартай байсан. Дээрээс нь таван сартай жирэмсэн гэдгийг ч хэлэх үү. Гэхдээ үүгээрээ би гоо сайхны мэс засалд орсон эмэгтэйчүүдийг буруутгах гэсэнгүй. Дүр төрхөө өөрчилж илүү өөртөө итгэлтэй, аз жаргалтай болдог эмэгтэйчүүдийг муулах шалтгаан надад байхгүй. Харин миний хувьд гэвэл би өөрөө гоо сайхны мэс ажилбаруудаас айдаг. Ямар нэг зүйл муугаар эргэвэл яана гэж боддог гэжээ.''

Дашрамд дурдахад загвар өмсөгч Жижи Хадид анхны хүүхдээ тээж буй бөгөөд энэ оны намар амаржих юм. Түүний хүүхдийн эцэг нь дуучин Зейн Малик юм. Тэд 2015 оноос эхлэн үерхсэн бөгөөд өдгөө эцэг эх болох өдрөө хамтдаа хүлээж байгаа ажээ. 

Эх сурвалж: Harpers Bazaar

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()