Реппер залуу "хүний юмаар хүүдгэнэсэн"-ээс болж амиа алджээ

Нийгмийн сүлжээнд гартаа боодолтой мөнгө барьсан, үнэтэй машины дэргэд зогссон "амжилттай" хүмүүсийн зурагнуудаар дүүрэн байдаг. Тэдний олонх нь зөвхөн баян гэдгээ бусдад харуулахын тулд  амьдардаг мэт байдаг. Харин зарим нь бусдын зүйлсийг ашиглан баян хүний дүр эсгээд эмгэнэлтэйгээр дууссан тохиолдол бий.

Реппер залуу "хүний юмаар хүүдгэнэсэн"-ээс болж амиа алджээ

"Mota Jr" хэмээх хочтой реппер Дэвид Мота (David Mota) хоёр сарын өмнө ул мөргүй алга болжээ. 5-р сарын 22-ны баасан гаригт түүний цогцсыг олсон бөгөөд бусдад хэрцгийгээр алуулсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байв. Цагдаа нар Дэвид гэмт хэрэгтнүүдийн золиос болсон гэдэгт итгэлтэй байна: учир нь түүнээс байхгүй мөнгийг нь гэмт хэрэгтнүүд нэхсэн байжээ. 

28 настай хөгжимчний үхлийн шалтгааныг шалгалтыг бусдад тамлуулснаас болсон гэж дүгнэсэн байна. Дэвидийн цогцос байшингаасаа 50 км зайд ойд удаан хугацаагаар хэвтэж, муудан ялзарчээ. 

Нийгмийн сүлжээн дээр Дэвид гайхалтай баян залуугийн дүр эсгэн, доллар, евро, алмаазан үнэт эдлэл, олон тооны зээлийн карттай зургаа байршуулдаг байсан юм. Репперийн зурган дээр мөн халуухан охид, тансаг харш, машин зэрэг үзэгддэг тул Португалид түүнийг олон хүн баян гэдэгт итгэдэг байв. 

"Mota Jr" үнэндээ машин, байшин үнэт эдлэл зэргийг түрээслэн авдаг байсан бөгөөд багц багц мөнгө нь хуурамч байжээ. Гэхдээ Дэвид саятангийн дүрд хувирахын тулд их зүтгэл гаргасан бөгөөд энэ нь аминд нь хүрсэн байна. 

Португалид Дэвид нэлээд нэр хүндтэй хүн байсан ч баян гэж нэрлэгдэх боломжгүй байсан юм. Үнэхээр алдартай "Mota Jr"-ын дуу бол "Ca Bu Fla Ma Nau" юм. Хөгжмийн зохиолч Пирукатай хамтран бичсэн энэхүү дууны видеог 21 сая удаа үзсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()