1
Зөөлөн хээ угалзыг сонго
Дэлхий дээр хэд хэдэн төрлийн бүсгүйчүүд байдаг:
- Хээ угалзтай хувцаснаас маш их айдаг учир ихэнхдээ нэг өнгийн хувцас авдаг
- Зарим нь хоорондоо зохицохгүй хувцсыг хослуулж, утгагүй харагддаг
- Хэрхэн хээ угалз, зурагнуудыг хооронд нь хослуулахыг мэдэх бөгөөд үүнийхээ ачаар загварлаг, залуу харагдах болно.
Хэрвээ та сүүлийн бүлэгт хамаарахыг хүсэж байвал ихэнхдээ тод бус бүдэг, даруухан зурагтай хувцсыг сонгох хэрэгтэй. Энэ нь таныг илүү залуу харагдуулна. Харин хурц геометрийн хэлбэр дүрс, шулуун зураас нь таныг хөгшин харагдуулах юм.
2
Торгомсог бүстэй өмд өмсөөрэй
Нас ахих тусам ихэнх бүсгүйчүүд жин нэмдэг. Энэ нь хооллолт бус харин бодисын солилцоо, булчингийн жин багасах, спортоор хичээллэх нь багасах зэрэгтэй холбоотой байдаг. Үүнээс гадна 40 гарсан бүсгүйчүүд хавантах үзэгдэл их.
Ингээд цахилгаан эсвэл товчтой өмд гэдэс рүү шигдэж, таагүй зураас үлдээдэг билээ. Өөрийнхөө бие галбирыг өөрчлөхгүйгээр үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хүсэж байвал та торгомсог бүстэй өмдийг сонгоорой. Энэ төрлийн загвар нь өмсөхөд эвтэйхнээс гадна хамаагүй загварлаг харагддаг.
3
Цайвар өнгийн хувцас сонгох нь зүйтэй
Өнгө бол хөгшрөлттэй тэмцэх хамгийн шилдэг арга юм. Жишээлбэл: өөрт зохихгүй өнгийн хувцсыг өмсвөл царай цонхийж, үрчлээ илт мэдэгддэг. Харин өөр нэг өнгийн хувцас өмсөхөд та залуу, сэргэлэн цовоо, аз жаргалтай харагдана. Тэгвэл ямар өнгөнөөс татгалзах хэрэгтэй вэ?
Бараан, хар өнгийг та зөвхөн өмд эсвэл банзландаа сонгох хэрэгтэй. Энэ төрлийн өнгийн хувцсыг дээгүүрээ өмсөх хэрэггүй. Үүнээс гадна цайвар ногоон, нимбэгийн шар, неон ягаан зэрэг өнгийг хориглоно. Энэ нь бусдын анхаарлыг хэт их татаж, арьсны өө сэв, ялангуяа үрчлээнд маш их анхаарал татдаг байна. Гэхдээ энэ нь тод өнгөнөөс бүр мөсөн татгалзах хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд та гоёл чимэглэл маягаар хэрэглэж болно.
Нас тогтсон бүсгүйчүүдийн хувьд цайвар өнгийн хувцас илүү зохимжтой. Жишээлбэл: шаргал өнгөтэй, лаванда цэцгийн өнгөтэй, тоор өнгөтэй гэх мэт. Нэг хувцаслалтад хэд хэдэн зөөлөн цайвар өнгийг ашиглах нь таныг гайхалтай залуу харагдуулах болно.
4
Хагас бариу хувцас таныг эмэгтэйлэг харагдуулах болно
Сул хувцас нь хувцаслалтыг хүнд болгож, таныг хэдэн насаар хөгшин харагдуулна. Харин хэт бариу хувцас мэдээж 50-аас дээш насныханд төдийлөн зохимжтой харагдахгүй л болов уу? Энэ тохиолдолд алтан дунджийг барьж, эмэгтэйлэг бие галбирыг тань тодотгох хагас бариу хувцсыг сонгоорой.
5
Матт өнгийн материал сонгох
Залуу дүр төрхийг бүтээхдээ материалын бүтцийг мартаж болохгүй. Гялалзсан, шигтгээтэй хувцаслалтаас аль болох татгалзаарай. Торго, люрекс, хамба хилэн зэрэг мөн л хориотой. Энэ нь арьсанд сөргөөр нөлөөлж, арьсны бүх дутагдлыг ил харуулна.
Харин матт материал нь жинхэнэ аврагч болохоос гадна торон, маалингын утсан болон даавуун хувцас танд тохирно. Эдгээр хувцаснууд нь таныг галбирлаг харагдуулж, арьсны өнгийг сэргээнэ.
6
Дунд зэргийн урттай банзал эсвэл даашинз сонгоорой
Газар хүрсэн урттай банзал болон даашинз нь шууд л хөгшрөлттэй холбоотой байдаг учир эдгээр хувцаслалтаас татгалзах нь зүйтэй. Харин мини урт бол 40 наснаас хойш хувцасны шүүгээнээс автоматаар гарах ёстой. Ингээд дунд зэргийн урттай болон шагай хүртэл урттай хувцас үлдэж байгаа бөгөөд эдгээр нь эмэгтэйлэг, загварлаг харагдуулдаг байна. Сайхан хөлтэй бүсгүйчүүдийн хувьд өвдөгнөөс 5 см дээш хормой мөн зохино.
Анхаараарай: Мэргэжлийн стилистүүд өөрт тохирох хамгийн тохиромжтой уртыг олохын тулд урт алчуур аваад толины өмнө зогсож, хөлнийхөө хамгийн нарийн хэсэгт дуусахаар тэмдэглэх хэрэгтэй гэжээ. Энэ нь танд тохирох урт юм.
7
Хар хувцаснаас татгалзаарай
Хар өнгө нь тансаг байдлын илэрхийлэл болохоос гадна нас тогтсон бүсгүйчүүдийн дүрэмт хувцас болсон мэт санагдана. Хэрвээ та хар өнгийн хувцасны сонголт хийсэн бол ямар нэгэн тод өнгийн гоёл чимэглэлээр өөрийн хувцаслалтыг өнгөлөг харагдуулах хэрэгтэй. Ихэнхдээ саарал, хар хөх, эсвэл бор өнгө сонгосон нь зүгээр.
8
Биеийн зарим хэсгүүдийг яагаад ил гаргаж болохгүй гэж...
Хэдийгээр таны бие 20 нас шигээ төгс харагдахгүй ч өөрийн биеийг урт хар хувцас дор нуух шаардлагагүй. Бид таныг урт өмд, хоолойтой ханцуйтай цамцнаас татгалзах хэрэгтэй гэж хэлээгүй ч энэ төрлийн хувцас шүүгээний тань 90 хувьд байх ёсгүй. Богино ханцуйтай цамц, өвдөг хүрсэн урттай банзал, шагай ил гарсан жийнс гэх мэт хувцаслалтаас татгалзах хэрэггүй. Эдгээр хувцаснууд нь таныг залуу, үзэсгэлэнтэй харагдуулна.
9
Шагайгаа нуух хэрэггүй
Шагай ил гарсан богино өмд нь 2020 оны тренд болж байгаа учир энэ төрлийн хувцаснаас татгалзах хэрэггүй. Энэ нь хөлийг урт харагдуулахаас гадна таныг илүү секси харагдуулах юм. Хэрвээ цээжээр нас тогтоож болдог бол шагайгаар нас тогтоох боломжгүй гэдгийг санаарай.
10
Хэт ажил хэрэгч хувцаслалтыг бүү сонго
Индүүдсэн шулуун зураас, нарийн ухлаадас, геометрийн хэлбэр дүрс бүхий хувцаслалт маш уйтгартай харагддаг. Энэ төрлийн хувцаслалт нь ажил хэрэгч уулзалтанд илүү зохицох ч өдөр бүр ажилдаа уг байдлаар хувцаслах нь тийм ч зөв сонголт биш болов уу. Харин бүстэй даашинз, олон давхар хормойт даашинз, чөлөөт хувцас зэргийг сонгох нь зүйтэй.
11
Загварын чиг хандлага бол таны хамгийн шилдэг найз
1980-1990 оны үеийн загвар одоо загварлаг харагдах нь юу л бол. Өнгөний зөв сонголт ч уг загварлаг бус байдлыг аварч чадахгүй. Тиймээс нэг нүдээрээ ч болов загварын чиг хандлагыг сонирхож байгаарай. Жишээлбэл: 50 гарсан эмэгтэйчүүд богино суудалтай жийнс, хуучин загварын шилтэй гадуур явах нь юу бол. Харин судалтай өмд, тод өнгийн пиджак, нам өсгийтэй гутал сайхан харагдах болно.