Бэлгийн амьдралын талаар сонирхолтой 8 баримт

Бэлгийн амьдрал гэдэг хэдийгээр нууж хаах зүйл мэт санагдах боловч зайлшгүй хэлэлцэх ёстой асуудлуудын нэг юм. Тэгвэл энэ тал дээр маш олон сонирхолтой, аймшигтай эсвэл бүр шинэ зүйлийг туршиж үзэх эрч хүчийг хайрласан баримтуудыг бид бэлтгэлээ. Ингээд дотно харилцааны талаар сонирхолтой 8 баримтыг танд хүргэе.

Бэлгийн амьдралын талаар сонирхолтой 8 баримт

1. Хэдий чинээ бага секс хийнэ, төдий чинээ ажил ихтэй байх

Германы Геттингенийн их сургуулийн хийсэн эрдэмтдийн судалгаанаас харахад бэлгийн харилцаанд бага ордог хүмүүс ажилдаа илүү их улайрч байсан гэнэ. Судалгаанд 32 мянган хүн оролцсон бөгөөд тэдгээрийг сексийн болон ажлын зуршлаасаа хуваалцахыг хүссэн байна. Долоо хоногт нэг удаа сексийн харилцаанд ордог эрэгтэйчүүдийн 36 хувь болон эмэгтэй чүүдийн 35 хувь нь ажилдаа илүү анхаарал хандуулж байжээ.  Та хэдий чинээ их ажиллаж байна, төдий чинээ их стресстэх бөгөөд үүний уршгаар таны секс хийх дур хүсэл үгүй болно.

2. Гэнэтийн үхлийн 0.6 хувь нь сексийн үед тохиолддог

"Postgraduate Medical Journal" сэтгүүлийн хийсэн судалгаанаас харахад гэнэтийн үхлийн 0.6 хувь нь сексийн үед тохиолддог болох нь тогтоогдсон бөгөөд зүрхний шигдээс болон цус харвалтаас болж ихэнхдээ нас бардаг аж. АНУ-ын дэд ерөнхийлөгч Нельсон Рокфеллер 1979 онд сексийн үеэр зүрхний шигдээс өвчнөөс болж нас барсан бол жүжигчин Дэвид Кэррадайн болон Британийн хөтлөгч Кристиан Дигби амьсгал боогдож амиа алдсан байна.

3. Бисексуал бүсгүйчүүд дур тавих нь бага

"Sexual Medicine" сэтгүүлд бэлгийн чиг хандлага болон дур тавилтын хоорондын холбоо хамаарлыг судалсан нийтлэлийг гаргасан байна. Эмэгтэйчүүдийн хувьд ижил хүйстэн бол 74.7 хувь, гетеросексуал 61,6 хувь, бисексуал нь 58 хувь гэж гарсан аж. Сексээс илүү хэлүүгээрээ оролддог бүсгүйчүүд дур тавилтыг илүү мэдэрдэг байна. 

4. Эмэгтэйчүүдийн 1\3 нь хөхний товчоо оролдож дур тавилтыг мэдрэх боломжтой

"Sexual Medicine" сэтгүүлийн хийсэн судалгаанаас харахад хөхний товчоо оролдох нь умайн булчин болон үтрээний булчин чангалах окситоцин дааврыг ялгаруулдаг бөгөөд энэ нь дур тавилтад нөлөөлдөг гэнэ.  Үүний ачаар бэлэг эрхтэнд ирэх цусны урсгал нэмэгдэж, зарим азтай бүсгүйчүүд үүнээс дур тавилтыг мэдрэх магадлалтай.

5. Эрчүүдийн 30 хувь дур тавьж байгаа мэт жүжиглэдэг

Эмэгтэйчүүдийг дур тавьж байгаа мэт жүжиглэдэг хэмээн эрчүүд гомдолдог бол тэд ч гэсэн дур тавьж буй мэт жүжиглэж чаддаг гэнэ. 2014 онд "Time Out" сэтгүүлийн хийсэн судалгаанаас харахад эрчүүдийн 30 хувь нь дур тавьж байгаа мэт жүжиглэдэг болох нь тогтоогджээ. Хэдийгээр судалгааг нэг хотод хийсэн ч энэ нь бүх эрчүүдэд хамааралтай болов уу.

6. Таван хүн тутмын нэг нь бэлгийн харилцааны үеэр ухаалаг гар утсаа ашигладаг

Тиймээ, та зөв ойлгосон. "Harris Interactive"-ын хийсэн судалгаанаас харахад 18-34 насны таван хүн тутмын нэг нь бэлгийн харилцаанд орж байх үедээ ухаалаг гар утсаа оролддог гэнэ.

7. Дур тавилтын дундаж хурд цагт 46 км байдаг

Кинсигийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар дур тавилтын дундаж хурд цагт 46 км болох нь тогтоогдсон байна. Харьцуулахад энэ нь 2008 оны Олимпийн наадмын үеэр Усейн Болтын амжилт гаргасан хурднаас 20 хувиар илүү гэсэн үг юм. Үүнээс гадна 1973 оны Белмонтын морин уралдааны хамгийн хурдан морь Секретариат морьны хурдны ¾ болж байна.

8. Бүсгүйчүүдийн 75 хувь нь сексийн үеэр дур тавилтыг мэдэрдэггүй

Секс судлаач Ванесса Марин бүсгүйчүүдийн 75 хувь нь хэлүү өдөөхгүйгээр сексийн үеэр дур тавьж чаддаггүй болохыг тогтоосон аж.  Тэрээр ихэнхдээ өмнө нь хэзээ ч дур тавьж байгаагүй бүсгүйчүүдтэй тулж ажилладаг бөгөөд тэдэнд вибратор хэрэглэхийг санал болгодог гэнэ.  Ванессагийн хэлж байгаагаар түүний үйлчлүүлэгчид вибраторын тусламжтайгаар анх удаагийн дур тавилтаа мэдэрдэг гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()