Ард иргэд тэднийг цар тахлын хөл хорионы үеэр шөнийн клубт орсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд асуудлыг илүү хурцдуулсан шалтгаан нь Итэвоны клубуудаар халдварын тархалт илэрсэн явдал байсан юм.
Энэ явдал олонд дэлгэгдэж алдартнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан боловч үзэгчдийн эсэргүүцэл хүчтэй хэвээр байна. Тэднийг хариуцсан компаниуд эхэндээ “Хувийн амьдрал нь учир шалгах боломжгүй” гэсэн байр суурьтай байсан ч нөхцөл байдал хүндэрсэн тул албан ёсоор уучлал хүссэн мэдэгдэл хийж тэднийг буруугаа ухаарч байгаа гэжээ.
Эдгээр дуучид нь халдвар авсан байх магадлалтай байсан хэдий ч 2 долоо хоног өөрсдийгөө тусгаарлах зааврыг зөрчиж үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр үргэлжлүүлсээр байсан байна.
Фенүүдийн байр суурь ч олон янзын хандлагатай байгаа бөгөөд Солонгосын Хөх Ордонд 2018 онд авсан Жонгүгийн Соёлын гавъяаны шагналыг нь хурааж авахыг шаардсан өргөдөл иржээ.
Тэрхүү өргөдлийн агуулга нь “Big Hit энтертайнментийн уран бүтээлч BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн дэлхий дахинаар тархсан цар тахлыг даван туулахаар хичээж буй ард иргэд болон эмнэлгийн салбарын эмч, ажилчдын хичээл зүтгэлийг үл тоосон үйлдэл нь энэхүү шагналын утга учиртай нийцэхгүй байгаа учир шагналыг хурааж авна уу.” гэсэн байжээ.
BTS хамтлагийн Жонгүг
ASTRO хамтлагийн дуучин Ча Үнү
NCT хамтлагийн дуучин Жэхён
Seventeen хамтлагийн Мингю