15
Хар бэлэвсэн аалз
Аюултай аалз гэвэл хамгийн түрүүнд Хар бэлэвсэн аалз хүмүүсийн санаанд орно. Уг аалзны эмэгчнийх нь хор мэдрэлд нөлөөлөх нейротоксин агуулдаг тул хүн хазуулсан тохиолдолд багагүй аюул учирна. Тиймээс хазуулсан доороо эмнэлгийн тусламж авах хэрэгтэй аж.
14
Жаран хөлт
Гэрийн жаран хөлт нь хортой хатгууртай гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Энэхүү амьтанд хатгуулахад маш их өвддөг бөгөөд тэр дороо арьс хавдаж, хэдэн хоногийн турш өвдөлт, хаван арилдаггүй байна.
13
Арабын бүдүүн сүүлт хилэнц
Энэхүү хорхой нь хилэнцийн төрөл дундаа хамгийн аюултай нь юм байна. Цөлд элбэг таарах энэхүү хилэнцэт хорхой нь сүүлээрээ хатган, хор ялгаруулдаг бөгөөд хүний амь насыг авах, эсвэл тахир дутуу болгох чадалтай аж.
12
Алуурчин хорхой
Шимэгчилж амьдардаг энэхүү шавж нь халуун орны Шагасын өвчнийг тараадаг.
11
Суман шоргоолж
Ийм нэртэй болсны шалтгаан нь уг шоргоолжны хазалт нь буудуулсан мэт мэдрэмжийг өгдөгт байх бөгөөд өвдөлт нь нэг болон түүнээс дээш хоног үргэлжилдэг.
10
Бразил аалз
Энэхүү аалзны өөр нэг нэр нь Phoneutria бөгөөд Өмнөд болон Төв Америкийн ширэнгэн ойд амьдардаг. 2010 Гиннессийн амжилтын номонд уг аалзыг дэлхийн хамгийн хортой аалз хэмээн тодруулжээ.
9
Африкийн зөгий
Зөгийн энэхүү төрөл зүйлийг “алуурчин зөгий” хэмээн нэрлэдэг байна. Учир нь тэд бөөнөөрөө хүн рүү дайрдаг бөгөөд хүний амь насыг хороох өндөр магадлалтай.
8
Бөөс
Хэдийгээр бөөс нь өдгөө ховордсон ч тэд маш олон тооны амьтны өвчнийг хүнд дамжуулдаг бөгөөд ихэнхдээ булчирхайн тахлыг маш ихээр тарааж байсан гэнэ.
7
Оленопсис (Галт шоргоолж)
Зэсэн бор өнгийн толгой болон бараан эх биеэр нь энэхүү шоргоолжийг бусдаас ялгах боломжтой. Эдгээр шоргоолжнууд хазах үедээ шоргоолжны хүчлээ ялгаруулдаг бөгөөд энэ нь арьсыг үрэвсүүлж, тэсвэрлэшгүй өвчнийг мэдрүүлэхээс гадна зарим тохиолдолд амь насанд хүрдэг байна.
6
Dorylus шоргоолж
Бөөнөөр явдаг учир эдгээр шоргоолжнууд нүүдлийн шоргоолжтой ижил харагдана. Тэд маш хүчтэй хатгалттай бөгөөд арьсан дээрх томоохон шарх үлддэг байна. Хэдийгээр тэд хүний амь насыг хороох чадваргүй ч бөөнөөрөө жижиг амьтныг хороох, эсвэл хөдөлгөөнгүй болгож чаддаг.
5
Brown Recluse аалз
Хэдийгээр энэ аалз нь Бэлэвсэн хар аалзтай адил мэдрэлийн эсэд нөлөөлөх хорыг ялгаруулдаггүй ч хатгуулахад үүссэн шарх нь эдгэрэхгүй маш уддаг аж.
4
Хархны бөөс
Мэрэгч амьтад дээр амьдрах эдгээр бөөснүүд нь булчирхайн тахлын гол эх үүсвэр болдог байна. Үүнээс гадна өөртөө туузан хорхой өндөглөх таатай нөхцлийг бүрдүүлж, бусад организмд хохирол учруулна.
3
Япон бөхгөнө
Японы хөдөө нутгаар байдаг эдгээр шавжийг “болжмор зөгий” гэж нэрлэх нь ч бий. Тэд аюулыг мэдэрсэн үед хүн рүү дайрдаг, мэдрэлийн системд нөлөөлөх хорыг ялгаруулдаг учир нэг хазалт нь аминд хүрэх магадлалтай.
2
Хумхаагийн шумуул
Хумхаа өвчин тараадаг эдгээр шумуулнууд жил бүр халуун оронд амьдардаг хэдэн зуун мянган хүний аминд хүрдэг.
1
Цеце ялаа
Энэ төрлийн ялаанууд сээр нуруутан амьтдын цусыг сорж амьдардаг бөгөөд Африк ялангуяа Сахарын цөлийн нутагт ихээр байдаг. Мөн олон төрлийн шимэгчдийн эх сурвалж болдог, хүнд трипанос буюу их унтах өвчнийг тараадаг аж.