Цаг уурчдын авсан зураг бархасбадь гарагийн нягт цаг агаарын орчинд хэрхэн бороо ордог болох нууцыг тайлахад тусалжээ. 3 жилийн турш Хавай дахь Жемини дурангаас авсан зураг болон Юно, Хаббл дурангуудын зургуудыг харьцуулан бархасбадь гарагийн хамгийн нягтаршилтай зургийг буулгасан байна. Дэлхийн агаар мандлын нөлөө хамгийн бага, хамгийн тод зуу зуун зургуудыг нийлүүлэн эвлүүлжээ. Тод хэсгүүд нь үүлгүй бөгөөд үүлтэй хэсгүүд хэт улаан туяа нэвтрэх боломжгүй учир харанхуй гарсан байна. Зургаас бархасбадийн бороонууд халуун агаар хөөрөх, хүйтэн уруудах замаар ордог болохыг тогтоожээ.
Зургуудыг сонгохдоо бархасбадь хамгийн их шуургатай байхаар гарсан хэсгүүдийг сонгохыг хичээжээ. Агаарын бохирдол хамгийн бага хэсэгт байршуулсан Жемини дуран NIRI гэх тусгай хэт улаан туяаны төхөөрөмжийг ашигласан байна. Тус туяа бархасбадь гарагаас мөн ялгардаг учраас зузаан үүлэн давхаргыг нэвтрэх чадвартай байдаг. Харин энгийн гэрлэн туяагаар хэт улаан туяа шиг сайн харах боломжгүй байдаг ажээ. Бархасбадь гараг шиг агаар мандалтай гарагуудыг судлахад энэ аргыг ашигладаг.
Цаг уурчид Жемини дурангийн зургийг сансар дахь Хаббл болон бархасбадийн орбитод байгаа Юно дурангийн зургуудтай харьцуулан эвлүүлжээ. "Жеминигийн улаан туяаны ачаар бид үүлийг нь нэвтэлж чадсан. Дэлхийгээс авсан зурагнууд сансраас авсан зурагнаас дутахааргүй чанартай байж чадсан." гэж Беркелейн их сургуулийн профессор Майкл Вонг хэлжээ.
2011 онд нисгэсэн Юно дуран бархасбадийн орбитод ажилладаг. Гараг дээр явагдаж буй хэвийн бус үйл ажиллагааг дэлхий рүү дамжуулдаг бөгөөд үүний ачаар бусад 2 дурангаараа ажиглах боломжтой болдог аж. Гарагийн газрын зургийг хамгийн өндөр нягтшилтайгаар буулгахыг зорьсон юм. Юно цахилгааны өндөрт импулст хэсгүүдийг мэдрэн координатын мэдээллийг дэлхий рүү илгээдэг ба Жемими болон Хаббл дурангаар тус хэсэгт төвлөрөн судалдаг байна.
Энэ нэгдсэн үйл ажиллагааны ачаар дэлхийгээс 3 дахин хүчтэй, 60 хүртэлх км урттай аянга цахилгааны эх үүсвэрийг тогтоожээ. Аянга шингэн болон мөснөөс тогтсон хүнд, чийглэг үүлэнд явагдах конвекцийн үр дүнд үүсдэг болохыг мэдэж авчээ. "Дэлхийгээс ялгаатай нь бархасбадь дээрх үүлэнд байх бодисууд холилдож маш их дулаан ялгаруулдаг учраас тус үйл явцыг ажиглаж байгаа." гэж Вонг тайлбарласан байна.