Пёньяны метроны хоёр шугам нь 1970-1980 оны хооронд баригдсан бөгөөд Тедонган голын баруун эрэгт байрладаг. Эхэндээ зүүн эрэгт шугам барихаар төлөвлөж байсан боловч 1970-аад оны эхээр томоохон осол гарсан бөгөөд тэр цагаас хойш энэ хэсэг нь хэзээ ч дахин нээгдээгүй юм.
Метроны хонгил маш гүнд байрладаг бөгөөд дайны үед бөмбөгнөөс хорогдох газар болох зориулалттай юм байна. Пёньян дахь аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд гадаадын жуулчдад уламжлал ёсоор хэд хэдэн метроны буудлуудыг үзүүлдэг.
Бид доор харуулсан "улаан" шугамаар дайрч зургаан буудлыг нь үзэж өнгөрөх бөгөөд гурвыг нь нарийвчлан харах болно. Энэ нь Пёньяны метроны системийн нийт уртын гуравны нэг орчим юм.
Метроны буудлуудын нэрийг орчуулбал их ер бусын сонсогдож байна. Аяллын хүрээнд "Эх орноо эзэмших нь", "Алдар", "Бахархалтайгаар эргэж ирсэн нь" гэсэн нэртэй буудлуудыг очиж үзэх болно.
Буудлын газрын зураг эх хэл дээрээ.
Сонирхуулахад Пёньяны метро нь дэлхийн хамгийн хямд үнэтэйд тооцогддог.
Харуул.
Пёньяны метроны урсдаг шатыг нь лаа эсвэл чийдэнгээр биш харин тавцангийн налуу хэсгүүдэд гэрэл ойлгон гэрэлтүүлдэг. Ерөнхийдөө метро нь маш харанхуй тул нэг тийм нууцлаг орчин бүрдсэн байна.
Пионерууд гадныхан руу хараад инээмсэглэж байна.
Урсдаг шатнаас буудал руу явж байгаа нь. Бид яг ачаалалтай үеэр нь таарчээ.
“Эх орноо эзэмших нь” гэдэг буудал бол “улаан шугамын” төгсгөл юм. Бид эндээс аяллаа эхэлнэ. Станцуудын загвар нь маш тод өнгө, гоёмсог хөшөөнүүдтэй байдаг.
Эхэндээ Пёньяны метронд 1972-1973 онд хятадад үйлдвэрлэсэн вагонууд үйлчилдэг байв. Цаг хугацаа өнгөрөхөд тэдгээрийн ихэнх нь солигдсон бөгөөд одоогоор шугамууд нь ихэвчлэн Герман улсад 1957-1965 онд үйлдвэрлэгдсэн хуучин вагонуудаар үйлчилдэг юм.
"Эх орноо эзэмших нь" буудлын ханан дээр Ким Ир Сенийн дүрс бүхий тод чулуун шигтгэмэл байв.
Буудлын бусад ханыг ч бас ийнхүү чимэглэсэн байна. Энд хөдөө аж ахуйн хөгжлийг дүрсэлжээ.
Энд харин усан цахилгаан станцыг барилгын ажлыг ханан дээрх сийлбэрээр харуулсан байна.
Буудлын бусад хэсгүүд
Метроны буудлуудын тавцан дээр зогсож байгаа хүмүүс хүлээж байхдаа хамгийн сүүлийн үеийн хэвлэлүүдийг унших боломжтой.
Метроны вагон бүрийг Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөргөөр чимэглэсэн байдаг.
Дараагийн зогсоол бол "Алдар". Энэ бол Пёньяны метроны хамгийн гоёмсог буудлуудын нэг юм.
"Эх орноо эзэмших нь" буудлыг Ким Ир Сенд зориулсан бол "Алдар" станц нь Ким Чен Ирт зориулагдсан байдаг.
Метро хүлээнгээ сонин уншиж байгаа хүмүүс.
Бид дахиад метрондоо суугаад гурван зогсоолоор дайрч, дөрөв дэх гарцаар гарна. Зогсох үеэр жуулчдад харуулаагүй станцуудыг үзэх нь сонирхолтой байдаг. Эхний хоёр шигээ гоёмсог биш ч бас нэлээд сонирхолтой.
Пёньяны метро маш харанхуй. Урдсаг шат болон буудлын гэрэлтүүлэг бараг байхгүй. Метронд зөвхөн хоёр чийдэн байдаг бөгөөд төгсгөл бүрт удирдагчийн хөрөг зураг байна.
Дараа нь бид Ким Ир Сений хувьсгалт тэмцэлд зориулсан "Бахархалтайгаар эргэж ирсэн нь" буудалд хүрэв.
Пёньяны метроны ажилчид гадаадын жуулчидтай харьцахгүй байхыг хичээдэг боловч бид хэдэн зураг дарж чадсан.
Энэхүү аялал дууслаа. Бид урсдаг шатаар явж Ялалтын хаалганы ойролцоох Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд гарч ирэв. Тэнд биднийг автобус хүлээж байгаа.
Эх сурвалж: Live Journal