Английн Ливерпүүл хотын оршин суугч Эмма болон Вэйн нар 10 жилийн турш хүүхэдтэй болохыг хүсэн мөрөөдсөөр иржээ. 2019 оны 10-р сарын 8-нд тэдний удаан хүлээсэн охин хорвоод мэндэллээ. 2 сарын дараа эцэг эх нь охиныхоо маш ховор бөгөөд аюултай зүрхний өвчтэй гэдгийг нь мэдсэн байна. Түүнээс хойш сарын дараа 12-р сарын 23-нд Эрин охин хагалгаанд орж эрчимт эмчилгээний тасагт 7 хоножээ.
Охин зүрхний тасагт байхдаа аль хэдийнэ амьсгалын замын синцитиаль вирусын халдварыг авчхаад байж. Хүнд хэлбэрийн амьсгалын замын халдвараас болоод бяцхан охин буцаад эрчимт эмчилгээний тасаг руу шилжлээ.
Эрин бие даан амьсгалж чадахгүй байсан учраас амьсгалын аппаратаар амьсгалж байв. Бүр ч муу мэдээ нь 4-р сарын 10-нд охин коронавирустай нь илрэв. Гэсэн ч охин ялан дийлж чадсан юм.
Энэ үйл явдал бие султай хүмүүсийн хувьд ч коронавирус нь үхлийн аюултай бус гэдгийн нотолгоо болсон юм.
Охиныг эдгэрсний дараа тус эмнэлгийн ажилчид түүнд алга ташин баяр хүргэжээ.
Охины эрүүл мэнд одоо ч асуудалтай байгаа тул тэдэнд туслахаар GoFundMe аян зарлагджээ.