Эрчүүдэд хачирхалтай үйлчилгээ үзүүлдэг хатагтайн нууц

Удаан хугацааны туршид ахимаг насны эмэгтэйн хяналтан дор сүүнд орж буй янз бүрийн эрчүүдийг харуулсан хачирхалтай гэмээр зургууд интернэтэд эргэлдэх болсон юм. Тэдгээр зургуудыг харах үед "энэ эмэгтэй хэн бэ, энэ ямар учиртай юм бол?" гэсэн асуултууд өөрийн эрхгүй төрнө. Тэгвэл саяхан тэдгээр зургуудын цаана яг юу болж байсан нь ил болсон байна. 

Эрчүүдэд хачирхалтай үйлчилгээ үзүүлдэг хатагтайн нууц

Эдгээр хачин зургуудыг анх 2017 онд Лос Анжелес хотын оршин суугчид харсан юм. Хэн нэгэн шон дээр зар нааж "сүүтэй банн-д орох" -ыг санал болгож байжээ. Уг үйлчилгээг зөвхөн эрчүүд ашиглах боломжтой гэдгийг сурталчилгаанд онцолж байв.

“Та миний бие угаагчийг ашиглаж болно. Харин би та нарыг сүүнд орохыг харах болно.” гэж сурталчилгааны хуудсан дээр дурдсан байна. 

Мөн энэхүү зарын эзэн бүх зургаа өөрийн гэсэн вебсайт дээр байршуулсан байна. 

BatheInMyMilk.com хуудас руу зочилсон хүмүүс эдгээр эвгүй гэмээр зургуудыг үзэх боломжтой. 

Бүх зурган дээр сүүнд орсон эрчүүд (шар сүү, самрын сүү, энгийн сүүнээс сонгож болно) нэгэн хөгшин эмэгтэйн хамт байх бөгөөд хажууд нь яагаад ч юм олс хэвтэж байх аж. 

Мөн тэрхүү угаалгын өрөөн дэх бүх зүйл бохир харагдана. Ялангуяа ванн, суултуур нь зэргийг олон жил цэвэрлээгүй гэдэг тодорхой. 

Гэхдээ үл мэдэгдэх шалтгааны улмаас ийм олон эрчүүд зургаа даруулсан төдийгүй бүгд тийм ч жаргалтай биш харагдана. 

Тэгэхээр юу болж байна вэ? Хариулт нь маш энгийн : энэ бол хошин шогч, гэрэл зурагчин Алан Вагнерийн сурталчилгаа юм. Эхэндээ тэрбээр ундаа үйлдвэрлэдэг компанийн сурталчилгаанд өөрийн санаагаа дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч уг төсөл нь хэтэрхий "стандарт бус" учраас тэрбээр татгалзсан хариу авсан байна. 

Тиймээс Алан нэгэн туршилт явуулахаар шийджээ. Тэрбээр өөрийн найзуудыг цуглуулан дээрх зургуудыг авсан бөгөөд нийт зардал нь 300 ам.доллар болсон байна. Харин уг зургуудыг байршуулсан сайтаар долоо хоногийн дотор 500 мянган хүн зочилсон байна. 

“Миний авсан зургууд надад үнэхээр таалагддаг. Настай эмэгтэй эрчүүдийг сүүнд оруулж байгаа дүрс нь хоёрдмол утгатай юм. Энэ зурган дээр гарсан хүмүүсийн хэн ч таашаал аваагүй юм шиг харагдаж байгаа ч бүгд үүнд оролцох шийдвэр гаргасан. Хүн бүр үүнд оролцох шийдвэрийг сайн дураараа гаргасанд хамаг учир оршино.”гэж Алан хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()