"Parasite"-аас дутахгүй шилдэг 10 солонгос кино

Орчин үед Өмнөд Солонгос маш олон зүйлээр дэлхийд тэргүүлж байгаа билээ. Технологийн дэвшил, к-поп давлагаанаас гадна уран сайхны болон цуврал кинонуудаараа дэлхий ертөнцийг байлдан дагуулж байгааг бид бүхэн мэднэ. Саяхан “Parasite” гэх кино “Оскар”-ын шагнал хүртсэн болохыг та санаж байгаа биз. Ингээд Өмнөд Солонгосын хамгийн шилдэг 10 кинотой танилцацгаая.

"Parasite"-аас дутахгүй шилдэг 10 солонгос кино

1 "Train to Busan" (2016)

Найруулагч Ён Сан У

Аймшгийн төрлийн маш сайн хийгдсэн кинонууд Солонгост олон байдаг бөгөөд сүүлийн үед гарсан энэхүү зомбитой кино нь тус төрлийн кинонууд дундаа маш өндөр үнэлгээтэй байгаа.

Солонгос улс даяар зомби дэгдэлт гарахад тус улсын сүүлчийн аюулгүй газарт тооцогдох Бусан хүрэх галт тэргэнд суусан хэсэг бүлэг хүмүүс амь гарахын тулд тэмцэлдэнэ. Уг кинонд энэ төрлийн кинонуудад байдаг өнгө төрхөөс гадна зохиогчийн сайтар тунгаасан хэсгүүд, тэвчишгүй эргэлтүүд, гайхалтай адал явдалт хэсгүүд багтдаг. Ийм олон төрлийг багтааснаас гадна зарим хэсэгт нь тэр бүх замбараагүй байдлын дундуур сэтгэл хөдлөм сайхан сэтгэлтнүүд бас гарна.

"Train to Busan" (2016)

2 The Brotherhood of War (2004)

Найруулагч Кан Жегю

1950 оны зун И Жин Тэгийн гэр бүлд таатайгаар хандана. Түүний ээж болон сүйт бүсгүй гоймонгийн худалдааг амжилттай хийж, харин бага дүү И Жин Сук нь сургуульдаа амжилттай суралцах бөгөөд киноны гол дүр маань гуталчны ажлаа сайн хийж намар гэхэд өөрийн байртай болохыг хүснэ.

Харамсалтай нь гэнэт дайн дэгдэж, тэдний бүхий л хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг үгүй хийнэ. Дайсны арми хотод нь орж ирэхээс өмнө гэр бүлийнхэн хотыг орхихоор шийдэх аж. Гэвч галт тэрэгний буудал дээр И Жин Сук болон түүний найзыг дайны талбар руу явж буй галт тэрэг рүү хүчээр чихэх болно.

Жин Тэ дүүгээ цэргээс гаргахыг оролдох боловч энэ нь бүтэшгүй санаа болохыг ойлгож, түүний хамтаар дайнд морддог аж.

The Brotherhood of War  (2004)

3 The Man from Nowhere (2010)

Найруулагч: И Чон Бом

Ча Тэ Шик төдийлөн сайхан зантай нэгэн биш бөгөөд тогтмол гунигтай, бухимдалтай байдаг. Тэрээр ломбарданд ажилладаг.

Түүний гэрт ирдэг цор ганц зочин нь хөрш айлын Со Ми охин юм. Бяцхан охин биеэ үнэлэгч, хар тамхичин ээжтэйгээ амьдардаг учир тэр биеэ дааж өдөр хоногийг өнгөрүүлдэг. Со Ми хачирхалтай хөрштэйгөө харилцахдаа ихээхэн дуртай байдаг бөгөөд тэр хөрш ахыгаа сайн гэж боддог. Учир нь тэр охины өмнө хаалгаа хаадгүйгээс гадна, хооллож, хонохыг хүртэл зөвшөөрдөг байна.

Нэгэн өдөр Со Мигийн ээж хар тамхинаас болж томоохон асуудалд орж, гэмт хэрэгтнүүд охиныг ээжийнхэн хамт аваад явдаг аж. Ингээд Ча хөршдөө туслахаар шийдэж, аюултай төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

The Man from Nowhere  (2010)

4 Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003)

Найруулагч: Ким Ки Дук

Нуурын дундах өнчин арал дээр байрлах сүм дотор нийгмээс тусгаарлагдсан багш болон түүний сурагч амьдарна. Хөгшин багш байгаль дэлхий, эмийн ургамал, орчлонгийн явдлын талаар өөрийн мэдэх бүх зүйлээ шавьдаа зааж сургана. 

Цаг хугацаа өнгөрөх тусам бяцхан хүү өсөж, нэгэн бүсгүйд дурласнаар арлаа орхиж явах болно.

Гэвч тэрээр гэмт хэрэг хийж, шоронгийн хаалгыг татах бөгөөд суллагдсаныхаа дараа хуучин амьдарч байсан газраа ирнэ.

Ингээд арал дээр ирснээр тэр сурагчтай болж, өөрийн туршлага дээр үндэслэж, амьдралын талаар зааж сургах болно.

Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003)

5 The Handmaiden (2016)

Найруулагч: Пак Чан Уг

Залуухан бүсгүй Сүк Хи баян авхай Хидэкогийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллахаар болно. Гэхдээ тэрээр гэмт хэрэгтэн, хулгайч, залилагчдын дунд өссөн учир баян авхайн гэрт зөвхөн гэрийн үйлчлэгч хийхээр ирээгүй бололтой.

Тэрээр өөрийн хамтрагч Фүживара-д баян хатагтайн сэтгэлийг булаахад туслах ёстой юм. Залуу Хидэкогийн сэтгэлийг татаж, түүнтэй гэрлээд, дараа нь бүсгүйг сэтгэцийн эмнэлэгт өгч, өөрөө түүний хөрөнгийг өвлөж авах төлөвлөгөөтэй байжээ.

Ингээд Сүк Хи ажиллагаандаа орж эхэлсэн ч төд удалгүй эзэгтэйдээ дурласнаар бүх зүйл орвонгоороо эргэнэ.

The Handmaiden (2016)

6 Memories of Murder (2003)

Найруулагч Пон Жун Ү

Солонгосын нэгэн жижиг хотод цуврал хүчингийн болон аллагын хэрэг гарч эхлэнэ. Мөрдөгч Пак болон Чо нар баримт цуглуулах, байцаалтыг хийхдээ нэлээд хурц, ширүүн аргуудыг ашигладаг.

Хажуугаар өнгөрсөн бүсгүй рүүгээ таагүй эсвэл ёжтой харсан хүн бүр сэжигтний тоонд орно. Ялангуяа оюун ухааны доройтолтой нэгэн залууг тэд гол хэрэгтэн хэмээн үзсэн ч Сөүлээс ирсэн мөрдөгч Со залууг ямар ч буруугүй болохыг тогтооно. Тэрээр гэмт хэрэгтний талаар өөрийн гэсэн таамгийг дэвшүүлж байгаа бөгөөд бүх аллага бороотой үдэш болдог хэмээн таамаглаж байжээ. Үнэхээр нэгэн бороотой шөнийн үеэр ээлжит аллага гарна.

Memories of Murder (2003)

7 Empty house (2004)

Найруулагч: Ким Ки Дук

Тэ Сук үргэлж мотоциклтой явдаг нэгэн бөгөөд амьдрах газраа өвөрмөцөөр олдог байна.  Тэрээр айлуудын хаалга эсвэл цоожин дээр сурталчилгааны мэдээлэл нааж, хэсэг хугацааны дараа ирж шалгадаг бөгөөд хэрвээ сурталчилгааны цаасыг хуулаагүй байвал тухайн айлд хэд хоногийг өнгөрүүлдэг аж.

Гэхдээ ийнхүү амьдарч байх хугацаандаа тэрээр гэрийн эздэд таатай, ашигтай зүйлийг хийж өгнө. Тэрээр хувцас угааж, цахилгаан хэрэгсэл янзлаж, цэцэгс хүртэл усалдаг байна. Харин ээлжит байранд орох үедээ тэр гэрт ганцаараа биш байгаагаа мэддэг боловч гэрийн эзэгтэй бүсгүй чимээгүй Тэ Сукийг ажиглаж нөхөр рүүгээ ч тэр, цагдаагийн байгууллага руу ч залгадаггүй аж.

Empty house (2004)

8 I Saw the Devil (2010)

Найруулагч: Ким Жи Ун

Залуухан бүсгүйг хэрцгий байдлаар хөнөөсөн гэмт хэрэг гарчээ. Түүний биеийн хэсгүүдийг уснаас олдог бөгөөд тэрээр тусгайгийн ажилтан Ким Су Хёны сүйт бүсгүй байсан аж.  Маш ихээр гунигласан залуу ажлаасаа ээлжийн амралтаа авч, хувийн мөрдлөгийн ажиллагааг эхлүүлдэг байна.

Тэрээр гэмт хэрэгт холбоотой байх магадлалтай сэжигтнүүдтэй уулзаж, тэднийг хэргээ хүлээх болов уу хэмээн аймшигтайгаар зоддог аж.  Эцэст нь тэрээр жинхэнэ гэмт хэрэгтнийг олдог бөгөөд сүйт бүсгүйнхээ бөгжийг түүний  байрнаас олно.

Гэхдээ тэр гэмт хэрэгтнийг нөгөө ертөнц рүү явуулах гэж яардаггүй бөгөөд урт удаан хугацааны туршид тамлан зовоодог байна.

I Saw the Devil (2010)

9 Joint Security Area (2000)

Найруулагч: Пак Чан Уг

Өмнөд болон Хойд Солонгос хоорондын хилийн хориотой бүсэд 2 цэрэг амиа алдаж, хоёр улсын нэг нэг цэрэг шархадсан байдалтай олдсон байна.

Өмнөд Солонгосын армийн түрүүч И Су Хёк өөрийн хийсэн хэргийг хүлээжээ. Тэрээр, эсрэг талын цэргүүд түүнийг хулгайлсан болохыг хэлсэн бөгөөд өөрсдийнхөө хүмүүс руу зугатахын тулд буудах хэрэгтэй байсан талаараа хэлсэн аж.  Харин Хойд Солонгосын цэргийн хүчнийхэн өөр мэдээлэлтэй байжээ.

Мөрдлөгийг европын Софи Э.Чан ахлагчтай мөрдлөгийн багийнхан хийхээр болно. Бүсгүй хоёр талын мэдүүлгийг анхааралтай гэгч нь судлах боловч амьд гарсан цэргүүд үг дуу цөөтэй байсан учир бүсгүй үйл явдлыг өөрөө тогтоохоор ажилладаг аж.

Joint Security Area (2000)

10 Oldboy (2003)

Найруулагч: Пак Чан Уг

О Дэ Суг нэгэн үл таних хүн хулгайлж, түүнийг шоронгийн камерт хорино. Тэрээр 15 жилийг тэрхүү камертаа өнгөрүүлэх бөгөөд хэн, ямар шалтгаанаар түүнийг хорьсныг огт мэдэхгүй. Ингээд нэгэн өдөр тэрээр эрх чөлөөтэй болох болно.

Түүний төлөвлөгөөнд тухайн үл мэдэх хүнийг олж, өшөөгөө авах байсан ч тэрээр Ми До хэмээх залуухан бүсгүйтэй танилцана. Энэ хооронд нууц эрхэм хоёр дахь төлөвлөөгөөгөө гол дүрийн эр дээр хэрэгжүүлж эхэлнэ.

Тэрээр О Дэ Су-г өнгөрсөн бүх гэм нүгэлээ санахад нь туслах бөгөөд энэ үйл явдалд голчлон Ми До-г ашиглах аж.

Oldboy (2003)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()