Дэлхийн хамгийн аймшигтай сүм

Оршуулгын газрын дунд орших, гишгэхээр шал нь чахрах харанхуй байшин руу ортол дотор нь сүнс шиг цагаан зүйлс сууж байвал та яах байсан бэ? Анир чимээгүйд нь эвгүйцмээр яг тийм сүм Чехийн Лукова хотод байдаг ажээ. 

Дэлхийн хамгийн аймшигтай сүм

Гэгээн Георгийн сүм нь 1352 онд баригдсан боловч 1960-аад оны үед дагагчдаа алдаж эхэлжээ. Оршуулгын ёслолын үеэр дээвэр нурснаар хүмүүс тус сүмийг хараагдсан гэж итгэсэн байна.

Нурсан дээврийг засварлах санхүүгийн нөөц байгаагүй бөгөөд түүнээс хойш маш цөөн хүн сүм рүү шагайжээ.

Түүхэн дурсгалт барилга руу хүмүүсийн анхаарлыг татахын тулд орон нутгийн уран бүтээлч Якуб Хадрава тэнд урлагийн бүтээлүүдээ байрлуулсан байна.

Өдгөө тус сүмийн сандлууд дээр сүсэгтнүүд бус цагаан нөмрөг бүхий хүн дүрст баримлууд суух болсон юм.

Цагаан сүнснүүдийн ачаар, сүм нутгийн ард болон жуулчдын сонирхол татах болжээ. Үзвэрээс олсон мөнгөөрөө сүмийн дээврийг засах зорилготой байгаа аж.

Эдгээр баримлууд нь дэлхийн 2-р дайны үед тус тосгонд хоргодож, ням гараг бүр энэ сүмд залбирал үйлддэг байсан Судетийн Герман хүмүүсийн дурсгалд зориулагдсан байна.

.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()