Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголын хуурай агаартай нөхцөлд агаар цэвэршүүлэгч ашиглах хэрэгтэй гэж мэддэг ч яг ямар ашиг тустайг та мэдэх үү? Тэр тусмаа тоосжилт, хуурайшилт нэмэгддэг хаврын улиралд гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарахад агаар чийгшүүлэгч гэртээ болон оффистоо тогтмол ашиглах нь ямар ашиг тустай вэ?
Тэгвэл хуурай арьс, загатнасан нүд, хоолойн хэсгээр хэт хуурайших, аргах, харшилтай болох, харшлын шинж тэмдгүүд нэмэгдэх, ойр ойрхон ханиад хүрэх, ханиалгах, хамраас цус гарах, уруул хуурайшиж хатах зэрэг шинж тэмдэг илэрдэг хүмүүс агаар цэвэршүүлэгчийг тогтмол ашиглах хэрэгтэй ажээ. Учир нь хуурай агаар нь арьсан дахь чийгшлийг ууршуулаад зогсохгүй амьсгалын замын өвчний шинж тэмдгүүдийг нэмэгдүүлдэг. Харин агаар дахь чийгшлийг нэмэгдүүлснээр эдгээр шинж тэмдгийг даван туулахад тусална.
Агаар чийгшүүлэгч нь дараах ашиг тустай.
- Томуугаас урьдчилан сэргийлэх
Ханиадтай хүн ханиалгаж томуугийн вирус агаарт тархах үед агаарын чийгшил 40 хувиас илүү бол вирус маш хурдтайгаар идэвхгүй болж, халдварлах байдал нь буурдаг болохыг судлаачид тогтоосон байдаг.
- Цэр ховхлоно
Үр дүнтэй зөв ханиалгаснаар цэрийг ховхолж гадагшлуулах явцыг нэмэгдүүлдэг. Харин агаарын чийгшил их бол хий ханиалгахгүй, үр дүнтэй ханиалгаснаар цэр ховхлоно.
- Хурхиралтыг бууруулна
Хуурай агаар нь амьсгалын замыг хуурайшуулснаар хурхиралтыг нэмэгдүүлж байдаг. Харин унтахдаа агаар чийгшүүлэгчийг ашигласнаар энэ шинж тэмдгийг бууруулж болно.
- Арьс болон үсийг чийгшүүлнэ
Хуурай агаар, компьютер утасны дэлгэцний туяа, халаагуур эсвэл хөргүүр сэнс зэрэг нь агаарыг байнга хуурайшуулж, үс арьсыг гэмтээх чийгшлээ алдахад хүргэж байдаг. Иймд агаар чийгшүүлэгчийг байнга ашиглах хэрэгтэй юм.
- Харшил, астмыг бууруулна
Амьсгалын зам нь хуурайшилттай хүмүүс харшил болон астма тусах магадлал их байдаг бөгөөд хуурай агаар нь харшил астматай хүмүүсийн зовиурыг нэмэгдүүлдэг. Тохиромжтой агаарын чийгшил нь тэдгээрийн шинж тэмдгийг бууруулж, өвчлөх эрсдлийг бууруулдаг.
- Модон тавилгын элэгдлийг бууруулна
Гэртээ агаарын тохиромжтой чийгшлийг хадгалснаар модон тавилгын эдэлгээг уртасгаад зогсохгүй хананы цаас (обой)-ыг урагдах, хуулрахаас сэргийлдэг. Түүнчлэн тасалгааны ургамлыг сайн ургахад нөлөөлж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлнэ.
Хэдийгээр агаар чийгшүүлэгч нь олон талын ашиг тустай боловч анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл бий.
Үүнд:
- Бохир агаар цэвэршүүлэгч
Агаар чийгшүүлэгч нь усыг уур болгон агаарт тархаадаг. Хэрэв агаар чийгшүүлэгч бохир бол таны амьсгалах агаар ч бохирдолтой агаар байх болно. Иймд агаар чийгшүүлэгчээ гарын авлагын дагуу сайтар цэвэрлэж байгаарай. Түүнчлэн усыг тогтмол сольж, ашиглаагүй үедээ асгаж байгаарай.
- Хэт их чийг
Агаар дахь хэт их чийг нь зарим төрлийн харшлын шинж тэмдгийг нэмэгдүүлдэг бөгөөд хөгц үүсгэдэг. АНУ-ын Байгаль орчин хамгааллын агентийн стандартаар дотор агаарын чийгшил 30-50 хувь байх хэрэгтэй ажээ. 60 хувиас хэтэрсэн агаарын чийгшил нь харин сөрөг үр дагавартай. Иймд агаар чийгшүүлэгч ашиглах үедээ агаарын чийгшил хэмжигчийг ашиглаж, хяналт тавьж байгаарай.
- Хатуулаг ихтэй ус ашиглах
Ихэнх агаар чийгшүүлэгч нь цэвэршүүлсэн ус ашиглахыг гарын авлага дээрээ бичсэн байдаг. Учир нь хатуулаг ихтэй, шүүгээгүй ус нь хэт их хэмжээний эрдэс бодисыг агуулсан байдаг. Эрдэс бодис нь чийгшүүлэгчээр дамжин агаарт тархаж, амьсгалын замаар биед орж хуримтлагдах эрсдэлтэй. Түүнчлэн агаар чийгшүүлэгчийн эдэлгээг бууруулж болно.
Харин зарим агаар чийгшүүлэгч нь зориулалтын шүүлтүүртэй байдаг бөгөөд энгийн ус ашиглах заавартай байдаг. Ийм төрлийн чийгшүүлэгчийн шүүлтүүрийг нь зааврын дагуу тогтмол сольж байх шаардлагатай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.