Хөл хорионы үед хэмнэлт хийх 10 санаа

2020-05-12, 13:34
3,647

COVID-19 цар тахлаас үүдэн дэлхий хүн төрөлхтний тэн хагасаас илүү нь хөл хорионд байгаа билээ.Тэгвэл уг цаг үеийн байдлыг эерэгээр ашиглан өөрсдийн санхүүгийн зардлаа эргэн харж, зардлаа хэмнэх 10 зөвлөгөөг хүргэж байна.

Хөл хорионы үед хэмнэлт хийх 10 санаа

1 Гадуур бага хооллох

Ихэнх хүмүүс хаанаас худалдан авахаас хамаараад жилд 400-1500 долларыг кофенд зарцуулдаг байна. Мөн түүнчлэн өдөр бүрийн ажил дээрх үдийн хоол болон гэр бүлийнхэнтэй сар бүр ресторанд хооллох зардлыг нэмэх юм бол уг зардал нэлээд нэмэгдэнэ.

Харин эдгээр зүйлгүйгээр их хэмжээний мөнгөн дүн хэмнээд тус хэмнэлт хийсэн мөнгөн дүнгээр хугацаатай зээлээ төлөх, өөрсдийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх болон эрүүл мэндийн хадгаламжийн данс нээхэд зарцуулж болно шүү дээ:

Хэдийгээр гадуур хооллох нь тийм сөрөг муу зүйл биш ч гэлээ уг сонгомол аргийг ашигласнаар илүү их хэмнэлт хийж хуримтлал бий болгох боломж олгох ажээ.

Гадуур бага хооллох

2 Онлайнаар хэрэггүй эд зүйлсээ зарах

Өнөөгийн бизнес эрхлэгчид нэмэлт орлого олохын тулд онлайн худалдаа эрхлэх болсон. Гэвч тэд өөрийн гэсэн сайт нээх, эсвэл гадаад худалдааны платформ ашиглаж үүний тулд сар бүр тодорхой хэмжээний хураамж төлдөг. Үүний оронд олон нийтийн сүлжээгээр дамжуулах, Unegui.mn гэх мэт зарын сайтыг ашиглан эд зүйлсээ худалдаалах нь танд зардал бага гаргахын зэрэгцээ завтай үеэ ашиглан мөнгө олох хялбар арга байх болно.

Онлайнаар хэрэггүй эд зүйлсээ зарах

3 Хөнгөлөлтийн картуудаа ашиглах

Хэзээ нэгэн цагт аваад мартагдсан, гэрийн тань хаа нэгтээ хэвтэж байгаа хөнгөлөлтийн болон бэлгийн карт, эсвэл урамшууллын оноог одоо л ашиглах цаг. Ялангуяа хэрэглээ улам цахим болж буй энэ үед хөнгөлөлтийн карт хэрэглэх нь илүү найдвартай, хэмнэлттэй байх нь мэдээж. 

Үүнтэй холбоотой нэгэн таатай боломжийг дуулгахад, Collective үйлчилгээнд гэр бүлийн 5 гишүүнийхээ Юнителийн дугаарыг бүртгүүлээд 10 хүртэлх U-Point оноо цуглуулах боломжтой. Тэгэхээр 5'000 төгрөгний нэгж авсан ч 10 хувь буюу 500 төгрөгийг дундын дансандаа хуримтлуулна гэсэн үг. Энэхүү цуглуулсан оноогоороо U-Point-ийн бүх гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой. Мөн гоё мэдээ дуулгахад группт хамт байгаа Юнителийн дугаар хоорондоо үргэлж үнэгүй ярьж, Шинэ дугаар авсан хэрэглэгчид дундын дансандаа 10'000 U-Point оноо бэлгэнд авна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Хөнгөлөлтийн картуудаа ашиглах

4 Автомашинаа өөрсдөө засах

Хөл хорионоос үүдэн ихэнх авто засварын газрууд үүдээ барьсан явдал нь олон хүмүүст өөрсдөө автомашинаа засварлахад хүргэжээ. 

Хэрвээ танд машин засварын тухай нарийн ойлголт байхгүй бол Youtube ашиглан мэргэжлийн авто засварчдын заавар зөвлөгөөний бичлэгүүдийг үзэж сонирхон суралцах боломжтой.

Энэ нь жижиг асуудлуудыг өөрөө шийдэж сурах нь жилд хэдэн зуун доллар хэмнэх боломжтойг харуулж байна.

Автомашинаа өөрсдөө засах

5 VPN ашиглах

Гэрийн ч бай, олон нийтийн Wi-Fi сүлжээ ч бай таны хэрэглэж буй сүлжээний холболтыг хакерууд ашиглан таны хувийн мэдээлэл рүү халдлага үйлдэх боломжтой байдаг.

Тиймээс бидний дийлэнх уг аюулаас сэргийлж хэрэглэгчдийн хувийн нууцлал өгөгдлийг хамгаалдаг виртуал сүлжээ болох (VPN)-г өргөн ашигладаг. 

Сануулахад, Google Play болон App Store-д байдаг, үнэгүй VPN ашиглуулдаг аппууд нь маш аюултай, хувийн мэдээллийг тань хулгайлах эрсдэлтэй тул сараар эсвэл жилээр төлбөрөө төлдөг, найдвартай VPN аппуудыг ашиглахыг зөвлөж байна.

VPN ашиглах

6 Хэзээ ч хэрэглэж байгаагүй гишүүнчлэлийн эрхүүдээ цуцал

Та урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй эсвэл огт ашигладаггүй фитнесс клуб ууд болон бусад үйл ажиллагааныхаа гишүүнчлэлийн эрхийг тогтмол шинэчилдэг үү?

Коронавирусын улмаас бий болсон цаг заваа ашиглан зарим хэрэггүй шаардлагагүй болсон элдэв төлбөртэй гишүүнчлэлийн эрхүүдээсээ салаарай.

Одоогийн байдлаар хүмүүс хувийн дасгалжуулагч авч хичээллэснээс илүү онлайн фитнес, йогийн хичээлүүд нь илүү хямд бөгөөд тав тухтай тохиромжтой гэж үзэж байна..

Хэзээ ч хэрэглэж байгаагүй гишүүнчлэлийн эрхүүдээ цуцал

7 Бизнесийн ерөнхий хэрэгслүүдэд зориулсан онлайн сургалт

Бид өдөр бүр ашиглагдах бизнесийн нийтлэг хэрэгслийн талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд төрөл бүрийн хямдаас эхлээд өндөр үнэтэй онлайн семинар хичээлийг худалдаж авах боломжтой.

Жишээлбэл Ultimate Microsoft Office Certificate Mastery Bundle нь Microsoft, Excel, Word болон Outlook цаашлаад PowerPoint, Access VBA нарийг багтаасан 92 цагийн сургалт ба та ганц удаа төлбөрөө төлөөд насан туршдаа үнэ төлбөргүй үзэж судлах боломжтой ажээ.

Бизнесийн ерөнхий хэрэгслүүдэд зориулсан онлайн сургалт

8 Хувцсаа зохицуулах

Бидний хувцасны шүүгээнд маш олон хувцас байх боловч өмсөх зүйл байхгүй гэж бодож, хамаг мөнгөө үрэх хандлагатай байдаг. Гэвч хямралтай байгаа өнөө цагт хувцсаа угааж, цэвэрлээд өмсөх шиг зөв арга гэж үгүй. Хэрэв та дэлгүүрээс хувцас авах гэж байгаа бол өмсдөггүй, далд хийсэн хувцаснуудаа ухаад нэг үзээрэй. Магадгүй таны хайсан хувцас тэнд байж ч болно шүү дээ. 

Хувцсаа зохицуулах

9 Хүнсээ цуглуулах

Хөл хорионы үед хэмнэлт хийх хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Хэрвээ боломжтой бол гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэргээ 1 сараар нь худалдаж авбал мэ­дэг­­­­дэхүйц хэмнэлт гаргаж чадна. Улирлын чанартай хям­­дардаг хүнсний ногоо, мах зэргийг тухайн үед нь хэд да­хин бага үнээр, их хэмжээтэй авчих нь хэрэглээгээ ба­­гас­­­гахгүйгээр мөнгөө хэмнэх хамгийн шилдэг арга юм. 

Хүнсээ цуглуулах

10 Эрчим хүчээ хэмнэх

Танайх ам бүл олонтой, өдөрт хөгшид хүүхэд гэрт байдаг бол цахилгаан хэмнэх нь өрхийн төсвийг ихээхэн хөнгөлж өгөх нь гарцаагүй. Жишээлбэл, чийдэнгээ солих, гэрлээ унтрааж сурах, угаалгын машинаар хувцас угаах давтамжаа цөөлөх, тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх, хувцсаа индүүдэж дуусахын өмнө индүүгээ салгах гэх мэт.

Эрчим хүчээ хэмнэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.