Бидний сайн мэдэх "Mercedes-Benz" G-классын эх загварыг 1972 онд алдарт "Daimler-Benz AG" (одоогийн Daimler AG) болон Австрийн Steyr-Daimler-Puch (одоогийн Magna Steyr) компани нар хамтран бүтээж байжээ.
1975 онд Австрийн Грацад шинэ үйлдвэр барьж эхэлсэн ба 1979 оны 2 сарын 1-нд өөрсдийн анхны бартаат замын машин болох Mercedes-Benz G-классыг үйлдвэрлэн гаргаж байжээ.
Гэвч 20-р зууны төгсгөл хүртэл Австри болон Швейцарь улсуудад G-класс-г Puch 500 GE нэрээр худалдаалж байсан аж.
Тус бартаат замын унаа нь 1993 онд үйлдвэрлэгдсэн ба энэ жилийн 6 сарын дундуур дуудлага худалдаагаар худалдаалагдахаар зэхэж байгаа ажээ. Гэхдээ чамин үнэтэй загвар гэсэн утгаар биш ховор загвар гэсэн үүднээс худалдаалагдах юм байна.
Учир нь тус загвар нь дэлхийд ердөө гуравхан ширхэг үйлдвэрлэгдсэний нэг нь аж. Puch 500 GE нь 5 литрийн 375 морины хүчтэй V8 хөдөлгүүр болон дөрвөн шатлалт автомат хурдны хайрцагтай. Мөн өөрийн төрөлдөө цор ганц ягаан болор металл гэгдэх өвөрмөц өнгөтэй гэдгээрээ бусад загваруудаасаа онцгойрон ялгарах ажээ.
Өнгөрсөн зууны 90-д оны сүүлд сэтгүүлчид туршилтын жолоодлого хийж гүйцэтгэсэн байдаг. Үүний ачаар уг автомашин нь олон алдартай авто сэтгүүлийн нүүрийг чимж алдар нэрийг олж байжээ.
"Гелендваген" хэмээн нэрлэгддэг энэ машин нь металл тоноглол, хайлшин обуд, халдаг суудал, люк гэх мэт зүйлсээр бүрэн тоноглогдсон ба нийт гүйлт нь ердөө 162 мянган км ажээ.
Эх сурвалж: RM Sotheby's