Дауны синдромтой модель бүсгүйн түүх хүмүүст урам зориг хайрласаар...

Челси Вернер (Chelsea Werner) бол хэнийг ч гадаад төрхөөр нь шүүмжилж болохгүй хийгээд мөрөөдлөө дагах нь том шагнал дагуулдаг гэдгийн баталгаа юм. Дауны синдромын талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж алдартай модель болоод зогсохгүй тэрээр 4 удаагийн паралимпын аварга болсон юм. Ингээд та бүхэнд Челсигийн адал явдлыг толилуулъя.

Дауны синдромтой модель бүсгүйн түүх хүмүүст урам зориг хайрласаар...

1 Бүх зүйл түүний гимнастикчин болсноор эхэлсэн юм

Челси Калифорни мужийн Данвиллд төрсөн бөгөөд бараг 2 нас хүртлээ дауны синдромоос болоод алхах боломжгүй гэгдэж байсан юм. Гэсэн ч түүний эцэг эх охиноо олон спорттой танилцуулж, эцэст нь гимнастикийн тэмцээний халуун дулаан уур амьсгал түүнийг гимнастикчин болох мөрөөдөлтэй нь учруулсан юм. Эмч нар түүнд булчингийнх нь талаар олон удаа анхааруулсан ч тэр бүгдийг үл тоон 8 настайгаасаа тамирчны гараагаа эхлүүлсэн билээ.

Бүх зүйл түүний гимнастикчин болсноор эхэлсэн юм

2 Төвөггүй дэлхийн аварга болов

Тэрээр “Би ямар нэгэн зүйлийг хэзээ ч эцсийн хязгаар гэж хардаггүй, их эерэг хүн л дээ. Би их зөрүүд бас их хичээнгүй. Эцэг эх маань намайг өөртөө итгэлтэй хүн болгож өсгөсөн.” гэжээ. Түүний үнэнч, хичээнгүй зан, гаргасан золиосууд нь түүнийг алдартай тамирчин болоход нөлөөлсөн юм. Тэрээр АНУ-ын Үндэсний Пара Спортын аваргаар 4 удаа шалгарсан бөгөөд 27 насандаа аль хэдийнэ 2 удаагийн дэлхийн аварга болоод байсан юм.

Төвөггүй дэлхийн аварга болов

3 Загварын ертөнцөд хөл тавилаа

Тэр загварын ертөнцийг мэдэж эхлэхэд шинэ сонирхол төрж эхлэв. Мэргэжлийн тамирчны карьераа үргэлжлүүлэх хугацаандаа түүний шийдэмгий байдал болон хичээнгүй зан нь тоо томшгүй олон загварын агентлагийн хаалгыг тогшиход хүргэв. Олон удаа татгалзсан хариу авсны эцэст өөрөө онлайн ертөнцөд зургаа нийтэлснээр загварын агентлагтай гэрээ байгуулжээ

Загварын ертөнцөд хөл тавилаа

4 Тэр эерэг өөрчлөлт авчирч байлаа

We speak хэмээх нэртэй Нью-Йоркын агентлаг загварын сурталчилгаануудад эерэг гадаад төрх, эрүүл амьдралын хэв маяг, онцгой содон зүйлсийг камерын дуранд буулган загварын ертөнцөд эерэг өөрчлөлтийг хийхээр хичээж байгаа билээ. Челси түүнийх нь төгс жишээ юм. Тэр бусдаас өөр байх нь хүмүүсийн тодорхойлдог “төгс” хэмээх ойлголтоос хавьгүй илүү зүйл гэдгийг харуулсан юм. Харин одоо тэр өөрийн амжилтаар дамжуулан загварын салбарт олон өөр шинэ зүйлсийг авчирч байгаа билээ.

Тэр эерэг өөрчлөлт авчирч байлаа

5 Тэр зөвхөн камерын өмнө үлгэр дуурайлалтай байдаггүй

Челсигийн сошиал хаяг дээрээ авдаг мянга мянган like болон comment-ууд нь загварын салбарт эерэг өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна. Нэгэн ярилцлагын үеэр Челсигээс бусдад үлгэр дуурайлал болох ямар санагддаг болохыг нь асуухад тэрээр “Надад маш их таалагддаг. Ихэвчлэн бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ийм зүйл их хэлдэг. Би хэн нэгэнд итгэл найдвар өгч чадаж байгаа нь намайг маш их жаргалтай болгож өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлдэг” гэжээ.

Тэр зөвхөн камерын өмнө үлгэр дуурайлалтай байдаггүй

Тэр аль хэдийнэ спорт болон загварын ертөнцийг эзэгнэж чаджээ. Хамгийн гол нь тэр зүгээр л өөрийнхөө хийж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()