1
“Мэргэн буудагч”
Эхний ээлжинд бие халаах тоглоом тоглоцгооё. Олон хүнтэй үед тоглоход илүү тохиромжтой.
Тоглох арга:
N тоглогчдод N тооны хөзөр тарааж өгөх бөгөөд тэдний нэг нь “мэргэн буудагч”, харин нэг нь “комиссар”, бусад нь “оршин суугчид" болох юм. Мэргэн буудагч оршин суугчдад ямар нэг аргаар дохио өгч комиссараас бусдыг буудна. Энэ дохио нь юу ч байж болно. Хэлээ гаргах, ирмэх, хажуудаа сууж байгаа хүний хөлд хүрэх гэх мэт.
Харин оршин суугч дохиог мэдмэгцээ “мэргэн буудагч”-ийг барьж өгөхгүйн тулд 10 секундын дотор “намайг буудсан” гэж хэлээд хөзрөө ширээн дээр тавина.
Харин “комиссар”-ын үүрэг нь мэдээж “мэргэн буудагч”-ийг олох явдал юм. “Мэргэн буудагч” ч гэсэн өөрийгөө мэдэгдүүлж болохгүй гэдгийг санаарай. “Комиссар” зөвхөн нэг л оролдлогоор “мэргэн буудагч”-ийг олох ёстой. Ингээд мэдээж хэрвээ мэргэн буудагч баригдвал комиссар ялж, харин эсрэгээ болвол “мэргэн буудагч” ялах болно. Мөн “мэргэн буудагч” баригдахаасаа өмнө бүх оршин суугчдыг буудаж чадвал мөн ялагч болох юм.
2
Санал асуулга
Хамгийн сайн таньдаг хүнийхээ төлөө нууц санал асуулгыг өгнө.
Тоглох арга:
Энэхүү тоглоомыг тоглохын тулд асуулттай хөзрүүд хэрэг болно. Хөзөр худалдаж аваад дээрээс нь өөрсдөө асуултаа бичих боломжтой. Хамгийн гол нь тухайн хүний ямар нэг зан чанарыг нээхэд чиглэгдсэн асуултыг бичих юм. Жишээлбэл: Хэрвээ бид аймшгийн кинонд орсон бол бидний хэн нь амьд гарах вэ? Одоо байгаа хүмүүсийн дунд хэнд нь зөн билэгчийн тусламж хэзээ ч хэрэг болохгүй вэ? Өрөөнд сууж буй хүмүүсийн хэн нь хэнд дурласан бэ? гэх мэт.
Ингээд тоглогчид хөзрийг сугалаад уг асуултад хариулах хамгийн тохиромжтой хүнийг нууцаар сонгож, цаасан дээр нэрийг нь бичих юм.
Үүнээс гадна энэхүү тоглоомыг оноотойгоор тоглож болно. Өөрийнх нь бичсэн хүн асуултад хариулахаар болсон бол нэг оноо авна. Ингээд 10 оноо авсан тоглогч хожих юм.
3
"36 асуулт"
Энэхүү 36 асуултын зохиогч нь Артур Арон бөгөөд 20 жилийн туршид эдгээр асуултууд хүмүүсийг ойртуулахад тусалж байгаа гэнэ. Ерөнхийдөө 2-7 хүнтэй үед тоглоход тохиромжтой.
Тоглох арга:
Нэг хүн “тийм” эсвэл “үгүй” гэж хариулах боломжгүй асуултыг асууна. Жишээлбэл:
- Чиний хамгийн таатай дурсамж юу вэ? Энэ талаараа ярьж өгнө үү?
- Чи хэн нэгэнд үнэхээр их итгэл алдарч байсан уу?
- Бусад хүмүүсээс авч байсан хамгийн шилдэг зөвлөгөө?
- Хэрвээ цаг хугацааг буцаах боломжтой байсан бол чи өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ?
- Чиний энэ жилийн хамгийн том зорилго?
- Чиний хамгийн том айдас?
- Хөгжилтэй болзооныхоо талаар сонирхуулаач?
- Чамд хэлж байсан хамгийн хурц бодит үнэн?
- Өөрийн хийсэн ямар алхамдаа чи ихээр харамсдаг вэ?
- Хамгийн сүүлд ямар шалтгаанаас болж уйлсан бэ?
- Чи юунаас хамгийн их ичдэг вэ?
- Амьдралын тань хамгийн аюултай үе?
- Чиний танилуудаас хэн нь хамгийн аз жаргалтай вэ?
Бүгд ээлжээрээ энэ асуултад хариулах юм. Асуулт асуусан хүн хамгийн сүүлд хариулна.
Хүн бүр нэг асуулт асуух бөгөөд асуултад хариулахгүй нэг удаа өнжиж болно.
4
36 асуулт". Хувилбар № 2
Дээрхээс ялгарах онцлог нь нэг тоглогч ганцаараа тодорхой хугацааны туршид бүх асуултад хариулах юм. Ялангуяа шинэхэн танилцсан хүмүүст илүү тохиромжтой.
Тоглох арга:
Нэг тоглогч 3-5 минутын туршид бусад хүмүүсийн асууж буй асуултад хариулна. Жишээлбэл
- Чи хаана ажилладаг вэ?
- Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсэж байсан вэ?
- Чиний дуртай кино? Яагаад?
- Дэлхий дээрх хүн бүр ямар дууг сонсож үзэх хэрэгтэй вэ?
- Сургуульд байх үед чинь тохиолдсон хамгийн жаргалтай дурсамж.
- Бусад хүмүүсийн ямар зан чанарт анхаарал хандуулдаг вэ?
- Чи хэнээр бахардаг вэ?
- Хамгийн анхны орлогоо юунд зарцуулсан бэ?
- Хэрвээ хоногт 26 цаг байдаг байсан бол илүү 2 цагийг чи юунд зарцуулах вэ?
5
"Сэтгэл зүйч"
Сэтгэл зүйч тоглоомын хувьд нэг оролцогчоос бусад нь нэг төрлийн оноштой өвчтөнүүдийн дүрийг бүтээх юм. Харин сэтгэл зүйч тэдний өвчний ерөнхий шалтгааныг олох ёстой.
Тоглох арга:
Тоглогчид дүрээ сонгох бөгөөд дүрээ сонгосны дараа “сэтгэл зүйч”-ийг өрөөнөөс гаргаж, харин өвчтөнүүд өвчнийхөө оношийг тодорхойлж ярилцах юм. Жишээлбэл:
- Хүн бүр өөрийгөө сэтгэл зүйч гэж бодно.
- Хүн бүр өөрийгөө баруун гар талдаа сууж байгаа хүнийг гэж бодно.
- Хүн бүр үхлийн 7 нүглийн нэг болно.
- Бүгд өөрийгөө толгойгүй тахиа гэж бодох гэх мэт.
Сэтгэл зүйн эмч өрөөнд эргэн ирж, өвчний оношийг тогтоохын тулд өвчтөнүүдээс асуулт асуух бөгөөд өвчтөнүүд асуултад хариулаад зогсохгүй өөрийн оношийг үйл хөдлөлөөр илэрхийлж болно.
Хэрвээ оролцогчдын нэг нь асуулт асуух үед буруу хариулсан тохиолдолд бусад өвчтөнүүд “сэтгэл зүйч”-ийг дуудаж, дараа нь байраа өөрчилнө. Ялангуяа хүн бүр өөрийгөө баруун гар талдаа сууж байгаа хүнийг гэж бодсон тохиолдолд энэ нь тоглоомыг илүү адармаатай, хөгжилтэй болгож өгнө.
“Сэтгэл зүйч” өвчний шинж тэмдгийг олох хүртэл тоглоом үргэлжлэх юм.
Хамгийн сүүлд сэтгэл зүйчтэй ярьсан хүн дараагийн удаа сэтгэл зүйч болно