Панер, хаалга, ширээний тавцан, сандалны тавцан гээд бүхий л зүйлийг жолооч нар машиныхаа дугуйг таглахын тулд ашигладаг. Магадгүй та үүнийг цагдаа нар, эсвэл ачлагын машинаас хамгаалсан зүйл гэж бодож байвал үгүй юм.
Хэдийгээр хачирхалтай харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тодорхой шалтгаантай байдаг гэнэ.
Энэхүү тавцан нь автомашинаа нохойноос хамгаалах зорилготой байдаг гэнэ. Ялангуяа золбин нохойноос хамгаална. Нэн түрүүнд нохой хөлөө өргөж хаа сайгүй шээдэг гэдгийг санаарай.
Ийнхүү шээхийн тулд тэд газраас ил гарсан зүйлийг сонгодог бөгөөд үүнд мод, чулуу, шон... машины дугуй зэрэг багтана. Үүнээс гадна цаг агаарын нөхцөл ч бас их хамааралтай.
Зүүн Азийн орнуудын цаг агаар зундаа маш халуун бөгөөд чийглэг. +20-30 градусын халуун үед амьтдын ялгадас өмхий үнэртэж эхэлдэг. Хэрвээ энэ нөхцөлд гурван нохой л машины дугуйны ойролцоо хэрэгцээгээ хангах юм бол тун удахгүй аймшигтай үнэр тархах болно. Тиймээс автомашины жолооч нар машиныхаа дугуйг хамгаалж, машинаа зогсоолд тавих үедээ банзаар хаадаг байна.