Гэрийн нөхцөлд хагнаасаа салах 9 арга

2020-05-02, 13:36
4,355

Нийт хүмүүсийн 50 гаруй хувь нь хагтдаг гэсэн судалгаа бий. Хуйх загатнах хайрстах нь хагтасны гол шинж тэмдэг хэдий ч хуйх тологтох арьс чимчигнэх гэх мэт өөр шинж тэмдгүүд ч илэрч болно. Хаг үүсэх үндсэн шалтгаан нь хуурай арьс, хайрст арьсны үрэвсэл, буруу бүтээгдэхүүн хэрэглэх, хуйханд амьдардаг мөөгөнцөр зэрэг юм. Жоргүйгээр олгодог хаг арилгах бүтээгдэхүүнүүд олон байдаг ч энгийн аргууд ч ижил үр дүнд хүргэж чадна. Ингээд та бүхэнд хагаас салах хялбархан аргуудыг хүргэе.

Гэрийн нөхцөлд хагнаасаа салах 9 арга

1 Цайны модны тос

Түүхэнд тэмдэглэгдсэнээр цайны модны тосыг батга, хайрст үлд зэрэг өвчнийг эмчлэхэд ашигладаг байжээ.

Цайны модны тос нь хаг болон хайрст арьсны үрэвсэл үүсгэдэг мөөгөнцрийн эсрэг тэмцэхэд их үр дүнтэй байдаг гэнэ.

Нэгэн туршилтаар 5 хувийн цайны модны тос агуулсан шампуниар 4 долоо хоногийн турш өдөрт 126 хүнийг эдгээсэн байна. Туршилтын төгсгөлд цайны модны тос шинж тэмдгүүдийн хүндрэлийг 41 хувиар бууруулж тослогтох, загатнах гэх мэт шинж тэмдгийг дээрдүүлсэн байна.

Хэт мэдрэг арьстай хүмүүс хэрэглэхэд загатнах гэх мэт сөрөг шинж тэмдэг илрэх магадлалтай. Хэрэглэхээсээ өмнө бага зэргийн дал модны самрын тос хольж зөөлрүүлэх нь илүү үр дүнтэй юм.

Цайны модны тос

2 Дал модны самрын тос

Дал модны самрын тос эрүүл мэндэд олон талаараа тустай гэдгийг мэдэхгүй хүн ховор байх. Энэ нь хаганд ч мөн адилаар нөлөөлдөг байна.

Дал модны тос болон эрдсийн гаралтай тосны загатнах болон үрэвслийг хэр зэрэг бууруулдаг болохыг харьцуулсан судалгаагаар дал модны тосыг 8 долоо хоногийн турш хэрэглэхэд шинж тэмдгийн 68 хувиар, эрдсийн гаралтай тос 38 хувиар бууруулсан байна.

Дал модны тос нь нянгийн эсрэг нөлөөлөлтэй гэдэг нь зарим судалгаагаар нотлогдсон боловч хаг үүсгэдэг мөөгөнцөрт нөлөөлдөг эсэх нь хараахан нотлогдоогүй байна.

Дал модны самрын тос

3 Зуун наст

Зуун наст нь тос, гоо сайхны бүтээгдэхүүн, нүүр цэвэрлэгч гэх мэт бүтээгдэхүүнд өргөнөөр ашиглагддаг.

Мөн зуун настыг түрхэх нь түлэгдэлт, хайрст үлд, холцруу гэх мэт арьсны гэмтэлд сайн нөлөөтэй гэгддэг.

Зуун настыг нян болон мөөгөнцрийн эсрэг нэгдлүүд нь хагнаас урьдчилан сэргийлэхэд тус болдог байна.

Зуун наст

4 Стрессдэхээ багасгах

Стресс нь эрүүл мэнд болон амар амгалан байдалд олон талаар нөлөөлдөг. Бүр архаг өвчин үүсэх сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлдөг байна.

Стресс өөрөө хаг үүсгэхгүй ч хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүдийг улам хүндрүүлдэг. Удаан хугацаагаар стрессийн түвшин ихтэй яваад байвал дархлааны системийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг байна.

Сул дорой болчихсон дархлааны систем тань хагтахад хүргэдэг мөөгөнцөр болон арьсны өвчнийг эсэргүүцэх чадваргүй болно.

82 хүний дунд хийсэн нэгэн судалгаагаар хаг үүссэн дийлэнх шалтгаан нь стресстэй амьдралын хэв маяг байсан байна.

Стрессээ багасгахын тулд эмчилгээ хийлгэх, йогийн дасгал хийх, амьсгалын дасгал хийх, үнэрэн эмчилгээ хийх гэх мэт аргуудыг ашиглаж болно.

Стрессдэхээ багасгах

5 Алимны цууг өдөр тутамдаа хэрэглэх

Алимын цуу нь жин хасахад туслах арьсны мэдрэх чадварыг сайжруулах гэх мэт эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн юм. Мөн үүнийг хаг арилгахад ч ашигладаг. Цууны хүчил нь хуйх дахь арьсны үхсэн эсүүдийг гуужуулахад тусалдаг байна.

Түүгээр зогсохгүй арьсны чийгшлийг тэнцвэржүүлж мөөгөнцрийн өсөлтийг сааруулдаг гэнэ. Үүний тухай баттай судалгаа хийгдээгүй ихэвчлэн бодит амьдралын туршлагууд дээр суурилсан мэдээллүүд байдаг ч та үүнийг туршиж үзэхийг хүсвэл үүнийг шампунь эсвэл бусад үсний бүтээгдэхүүнүүддээ хоолны халбагаар хийгээд хольж хэрэглэж болно.

Алимны цууг өдөр тутамдаа хэрэглэх

6 Аспирин

Аспирины үндсэн бүрэлдэхүүний нэг болох салицилийн хүчил нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Энэхүү хүчил ганц аспирин гэлтгүй олон хагны эсрэг шампуньд агуулагдсан байдаг.

Салицилийн хүчил нь арьсыг гуужуулж, тосон давхаргыг багасгахад тусалдаг. Судалгаагаар салицилийн хүчил нь хаг болон хайрст арьсны үрэвслийг эмчлэхэд хэрэглэдэг эмнүүдтэй ижил үйлчилгээтэйг нотолжээ.

Та ердөө 2 ширхэг аспириныг нунтаглаад шампуньтайгаа хольж хэрэглэхэд л хангалттай.

Аспирин

7 Омега-3

Омега-3-ын тосны хүчил нь бие махбодид чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүчил нь таны эсийг хүрээлж буй эсийн мембраныг бүрдүүлээд зогсохгүй зүрх, дархлаа, уушгины үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Омега-3-ын тосны хүчил нь арьсны эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тосны ялгаралт болон чийгшлийг тэнцвэржүүлж, шарх эдгэрэлтийг дэмжихээс гадна эрт хөгшрөлтөөс сэргийлэхэд тусалдаг.

Омега-3 тосны хүчлийн дутагдсанаар үс арьс хуурайших, хагтах зэрэг шинж тэмдгийг өдөөж болно. Омега-3 тосны хүчил нь үрэвслийг багасгаж, арьс цочрох, хагтах зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг.

Яргай, хулд, хар амар зэрэг тослог загаснууд нь Омега-3 тосны хүчлийн гол эх сурвалжууд юм. Мөн нэмэлт тэжээл хэрэглэх, маалинга, чиа үр, хушга гэх мэт хүнснээс энэ хүчлийг авч болно.

Омега-3

8 Илүү их пробиотик хэрэглэх

Пробиотик нь таны биед хэрэгтэй ашигт бактери юм. Пробиотикт харшлаас сэргийлэх, холестерины түвшинг бууруулах, жин хасагдах гэх мэт олон ашигтай талууд бий.

Пробиотик нь толбот үлд, арьсны үрэвсэл гэх мэт өвчний шинж тэмдгийг багасгахад тустай бөгөөд ялангуяа нялх хүүхдүүдэд онцгой үр дүнтэй байдаг. Прибиотик нь тохиромжтой хэмжээгээ түргэн хугацаанд авах боломжтой бодис юм. Үүнийг айраг, кимчи, даршилсан ногоо зэрэг исгэж даршилсан хүнснээс авах боломжтой.

Илүү их пробиотик хэрэглэх

9 Сод

Дэлхийн хаанахын ч гал тогооноос олох боломжтой сод нь хамгийн түгээмэл байдаг хаг арилгахад туслах бүтээгдэхүүн юм. Сод нь арьсыг зөөлнөөр гуужуулдаг бөгөөд загатнахыг арилгадаг. Нэгэн судалгаанд содны мөөгөнцрийн эсрэг чадварыг судлахад мөөгөнцрийг 7 хоногийн дотор 79 хувиар дарангуйлж чадсан байна.

Сайн үр дүнд хүрэхийн тулд содоо нойтон үсэндээ түрхээд хуйхандаа иллэг хийж өгнө. 1 юм уу 2 минут амраагаад шампуниараа үсээ угаана.

Сод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()