Энэ жил ямар өнгө тренд болох вэ?

Загвар гэдэг тогтмол хувьсаж өөрчлөгдөж байдаг бөгөөд өөрийн загварын хэв маягийг тодорхойлж чадсан хүмүүсийг азтай гэхэд болно. Загварын ертөнцөд "өнгө" чухал байр суурийг эзэлдэг. Тиймээс ч жил бүр "Pantone Color Institute" тухайн улиралд тренд болох өнгөний чиг хандлагыг гаргадаг юм. Ингээд "Pantone Color Institute"-ийн гаргасан энэ улирлын тренд өнгүүдтэй танилцацгаая.

Энэ жил ямар өнгө тренд болох вэ?

1 Улаан + Fuchsia цэцгийн ягаан өнгө

Тод улаан өнгө эсвэл гал улаан өнгө нь  (Flame Scarlet) "Pantone Color Institute"-ийн үзэж байгаагаар өөртөө итгэлтэй, шийдэмгий байдлыг илэрхийлдэг гэнэ. Тиймээс ч энэхүү өнгө нь энэ улирлын хаан өнгө бөгөөд ягаан өнгөтэй хослуулснаар төгс харагдах болно. 

Улаан + Fuchsia цэцгийн ягаан өнгө

2 Тод өнгийн хоршил

Тод өнгийн хоршлууд нь энэ улирлын тренд байх болно. Энэхүү хоршлыг мөн л Нью-Йоркийн өвлийн загварын шоуны үеэр танилцуулж байжээ. 

Тод өнгийн хоршил

3 Чернилэн ягаан + ягаан

Чернилэн ягаан өнгө хэдийгээр төдийлөн алдартай биш хэдий ч ягаан өнгийг гайхалтайгаар чимж байгаа биз. Энэ өнгөний холимгийг энэ улирал "Grape Compote" хэмээн нэрлэж байгаа. 

 

Чернилэн ягаан +  ягаан

4 Улбар шар + Fuchsia цэцгийн ягаан өнгө, Улбар шар + ягаан

Энэ улирлын хамгийн загварлаг өнгөний нэг бол улбар шар, цэцгийн өнгө бөгөөд бүхий л төрлийн өнгөтэй төгс зохицно. Харин ягаан өнгөтэй шийдлийг загвар зохион бүтээгч Кристиан Сириано гаргасан байна. 

 

Улбар шар + Fuchsia цэцгийн ягаан өнгө, Улбар шар + ягаан

5 Ногоон + ягаан

Энэ оны 2-р сард Кеннедид болж өнгөрсөн загварын шоуны үеэр Вьетнамын VUNGOC & SON брендийнхэн энэхүү өнгөний хослолыг танилцуулсан байна. Аливаа шинэлэг бүхнийг эрэлхийлдэг хүмүүст энэхүү өнгөний хослол таалагдах болов уу. 

 

Ногоон + ягаан

6 Тод ногоон өнгө

Неон маягийн ногоон өнгийг акцент болгож хэрэглэх моод эргэн иржээ. Энэ жилийн хувьд "Balenciaga", "Saint Laurent", "Christian Cowan" зэрэг алдартай брендүүд неон ногоон өнгийн хувцасны коллекцийг танилцуулсан юм. 

Тод ногоон өнгө

7 Шүрэн ягаан + ногоон

"Custo Barcelona"-ийн загвар зохион бүтээгчид 2020 оны хавар-зуны улирлын трендийг шүрэн ягаан болон ногоон өнгө гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ нь сэргэг бас эмэгтэйлэг харагдана. 

 

Шүрэн ягаан + ногоон

8 Ягаан + хар

Энэ улирлын уриа нь "ягаан өнгө хэзээ ч ихдэхгүй" бололтой. Зөв сонгож чадсан ягаан өнгө нь бүх төрлийн насны бүсгүйчүүдэд тохирох бөгөөд "Balenciaga" болон "Chanel"-ийн загвар зохион бүтээгчид үүнийг баталж байна. 

 

Ягаан +  хар

9 Алтлаг + ягаан улаан

"Saint Laurent", "Celine", "Dolсe & Gabbana" -гийн загвар зохион бүтээгчид өөрийн коллекцдоо алтлаг өнгийг хангалттайгаар оруулж өгчээ. Хэрвээ энэ алхмыг хийх зориг тань хүрэхгүй байвал алтлаг өнгийн аксессуар хэрэглэж болно шүү дээ. 

 

Алтлаг + ягаан улаан

10 Жүржийн хальс + нарны гэрэл

Алдарт "Versace" брендийнхэн энэхүү өнгөний хослолыг танилцуулсан байна. Үзүүлбэрийн өмнө Донателла Версаче: "Бага зэргийн төгс бус байдал нь өөрөө төгс зүйл" хэмээн хэлжээ.  Загвар зохион бүтээгчид өнгөөр хүссэнээрээ тоглох эрхтэй. 

 

Жүржийн хальс +  нарны гэрэл

11 Давхар жийнс

Жийнсийг моодноос гарч байсан гэж хэлж болохгүй ч энэ төрлийн хослолыг харснаар "Сайн уу 90 болон 2000 он минь" гэж хэлмээр санагдана. Энэхүү загварыг "Burberry", "Chloé", "Christian Dior"-ынхон гаргасан байна. 

Давхар жийнс

12 Ногоон + цэнхэр

Энэхүү өвөрмөц өнгөний хослолыг "Saint Laurent", "Balenciaga", "Prada" зэрэг загварын брендүүд танилцуулж байгаа юм байна. Хэрвээ өнгөө зөв сонгож чадвал загварлаг харагдаж чадна. 

Ногоон + цэнхэр

13 Энэ улирлын үндсэн тренд:

Топ-бра: Зуны халуунд маш тохиромжтой. Классик хөхний даруулгатай цамц болон богино топ хоёрын дундын зүйл гэхэд болно. "Moschino", "Versace", "Nina Ricci" болон "Christian Dior"-ын загвар зохион бүтээгчид энэхүү топыг хэрхэн өдөр тутам болон үдэшлэгт өмсөж болохыг харуулсан.

Энэ улирлын үндсэн тренд:

14

1960-аад оны үеийн хээ: Хэзээ ч хуучрахгүй классик гэхэд болно. Энэхүү хэв маягийг "Celine" болон "Chanel" брендийн загвар зохион бүтээгчид санал болгож байгаа юм.

15

Хөвсгөр ханцуй: Бүх төрлийн хөвсгөр ханцуйн загварыг загварын тайзнаа "Balenciaga", "Alexander McQueen" , "Nina Ricci"-ийн загвар зохион бүтээгчид танилцуулсан байна. Энэ нь бэлхүүсийг нарийн харагдуулдаг. 

16

Цэцгэн болон амьтны хээ: Энэ бол хэзээ ч загварын трендээс гарахгүй биз. "Dolce & Gabbana", "Valentino", "Chloé" болон "Givenchy" энэхүү загварыг сүүлийн загварын шоун дээр танилцуулсан юм.

Эх сурвалж: ADME

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()