1
Сурдаг сургууль
Ерөнхийлөгчийн хамгийн бага хүү саяхан 3-р сарын 20-ны өдөр 14 нас хүржээ.
Сүүлийн 35 жилийн туршид АНУ-ын ерөнхийлөгчдийн хүүхдүүд 18 нас хүрэхээсээ өмнө бүгд "Sidwell Friends School" -т явдаг байжээ. Гэтэл Доналд болон Меланиа нар хүүхдээ Мэриленд дахь "Ариун Эндрю" сургуульд өгсөн бөгөөд энэ нь Цагаан ордноос хагас цаг орчим явах газар байрладаг аж.
Үүнээс гадна Трамп карантин дуусмагц хүүхдээ буцаагаад сургуульд нь явуулна гэдгээ зарласан байна. Обама, Клинтон, Никсон, Рузвельт нарын хүүхдүүд бүгд 1883 онд Томас Сидвеллийн үүсгэн байгуулсан Sidwell Friends сургуульд суралцаж байжээ. Обамагийн гэр бүлийнхэн охидоо Сидвеллийн сургуулийг төгсөх хүртэл 2019 оныг дуустал Вашингтон хотод байрласан байна.
2017 онд Меланиа хүүгийнхээ сургуулийн талаар:
“Энэ сургууль төрөл бүрийн нийтийн арга хэмжээ зохион байгуулж, академик амжилт дээр анхаарал хандуулдгаараа алдартай. Үүнээс гадна сурагч бүрт өвөрмөц заах арга барилыг ашиглаж, урам зориг гайхалтай өгдөг нь бидний анхаарлыг маш ихээр татсан" гэжээ.
Сургууль 1978 онд байгуулагдсан бөгөөд 2-оос дээш насны хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд анхаарал хандуулдаг байна. 7 сурагчид нэг багш ногддог бөгөөд сургалтын төлбөр дунджаар жилд 39 мянган доллар. Хэдийгээр сургууль шашны нэртэй мэт боловч шашинтай огт холбоогүй аж.
2
Цагаан ордны ховор зочин
Хамгийн сүүлийн гурван ерөнхийлөгчид болох Обама, Буш, Клинтон нар зөвхөн охидын эцэг билээ. Жон Кеннэдигээс хойшхи өөр ерөнхийлөгчид хүүтэй байсан ч тэд бүгд насанд хүрсэн, тусдаа амьдардаг байсан байна. Ингэснээр Баррон Трамп Цагаан ордонд амьдрах болсон нь ховор үзэгдэл аж.
3
Спортын хорхойтон
2018 оны 11-р сард Меланиа Трамп Виржиниагийн Линчбург дахь Либэрти номын санд зохиогдсон форумын үеэр хүүгийнхээ Цагаан Ордон дахь амьдралынхаа талаар цухас дурджээ. Тэрээр хэлэхдээ Баррон Трамп сошиал ертөнцийг ашигладаггүй ба “спортод нугасгүй” хэмээн хэлсэн байна.
Харин өмнө жил "Super Bowl" тэмцээний үеэр Ерөнхийлөгч Трамп хүүгээ хөлбөмбөг тоглохдоо дурамжхан байгааг хуваалцаж байв.
4
Хос хэлтэй
Баррон Трамп Англи болон Словен хэлээр чөлөөтэй ярьдаг. Ээж Меланиа нь Словен хүн бөгөөд үүний ачаар тус улсын хэлийг сурчээ
5
Тэрээр үнэхээр өндөр
Та хэзээ хамгийн сүүлд 7-р ангийн хүүхдийг аав болон өмнө нь модел байсан ээжтэйгээ адилхан өндөртэй байхыг харсан бэ? Жинхэнэ өндөр нь олон нийтэд мэдэгдээгүй ч зургаас 188 см өндөртэй ааваасаа толгой өндөр байгааг харж болно. Түүний ээж Меланиа нь өндөр өсгийтгүйгээр 180 см өндөр билээ.
6
Цагаан ордны амьдрал түүний хувьд сонин биш
Эцэг эхийнхээ "Trump Tower" -т Баррон бүхэл бүтэн нэг давхрыг эзэмшдэг байсан бөгөөд ээжийнх нь хэлснээр тус давхар “Барроны зочны өрөө” байжээ. 9 настай хүү өөрийн зочны өрөөндөө юу хийж болохыг хэн ч төсөөлөшгүй.
Мөн Меланиа болон Барронийг Манхаттанд үлдэх маргаантай шийдвэр гаргахад хэр их мөнгө зарцуулсан нь мэдэгдэхгүй. СNNMoney-ийн мэдээлсэнээр Ерөнхийлөгч Трамп сонгуулийн дараа Нью Йорк хотод суурьшиж байх үед түүнийг мөн түүний гэр бүлийг хамгаалахад өдөрт дор хаяж 1 сая ам.доллар зарцуулсан гэжээ.