Хачирхалтай аргаар сэтгэл санааны гүн хямралаас гарсан залуу

Эрдэмтдийн үзэж байгаагаар сэтгэл санааны гүн хямралаас салах хамгийн шилдэг эм бол "өөрчлөлт" гэнэ. Үүний тулд гэрийнхээ тавилгыг өөрчлөх, найз нөхдийнхөө хүрээг тэлэх, амьдарч буй газраа эсвэл гадаад төрхөө өөрчилсөн ч болно. Тэгвэл  Их Британийн Престон хотын иргэн 43 настай Пол Мэтью гадаад төрхөө эрс өөрчилж сэтгэл зүйн хямралыг давж гарчээ. Ийн зоримог алхам хийснийхээ дараа тэрээр эрч хүчээр дүүрэн болж, амьдралыг өөдрөгөөр харж эхэлжээ. 

Хачирхалтай аргаар сэтгэл санааны гүн хямралаас гарсан залуу

2005 онд Пол 8 жил үерхсэн найз охиндоо хаягдсан байна. Полын хувьд ингээд л амьдрал нь дууссан мэт санагдаж, тэрээр урт хугацааны туршид сэтгэл санааны гүн хямралд байх болжээ. Мэтью ээж аавынхаа гэр рүү нүүж, дижитал маркетингийн холбооны ажлаасаа гарч, өрөөнөөсөө огт гарахаа больсон гэнэ.

Ингээд нэгэн өдөр Пол гадаад төрхөө өөрчлөх нэгэн сайт руу орсноор бүх зүйл өөрчлөгджээ. Мэтьюгийн анхаарлыг энэ төрлийн туршилт маш ихээр татаж тэрээр хамгийн анхны туршилтаа хийхээр болсон байна. Эхлээд тэрээр биеийнхээ далд хэсгүүдэд шивээс хийлгэж байсан бол дараа нь биеийнхээ ил хэсгүүдэд шивээс хийлгэж, эцэст нь нүүрэндээ хүртэл шивээс хийлгэжээ. 

Тэрээр залуу шивээс хийлгээд зогсохгүй пирсинг хийж эхэлсэн бөгөөд хамар, чих, уруулны доод хэсгээ цоолсон байна.  Пол пирсингийнхээ хэмжээг бага багаар томруулж байсан нь сүүлдээ гадуур явж буй иргэдийн анхаарлыг маш ихээр татах болов. Мэтьюгийн хамрын нүхэнд 16 мм-ийн диаметртэй ээмэг байгаа бол, доод урууланд нь 38 мм-ийн диаметртэй чимэглэл бий. 

Хэсэг хугацааны дараа тэр хэлээ хоёр хуваажээ. Мэтьюгийн хувьд хэлээ хуваах нь хамгийн их өвдсөн бөгөөд хамгийн хүндрэлтэй нь байсан гэнэ. Учир нь үүнийг тэр өөрөө хийж. Үүний тулд Пол эхлээд хэлээ хатгаж, дараа нь сунгаад бага багаар зүсэлт хийжээ.

Тэрээр хүүхэд байхаасаа эхлэн гадаад төрхөө өөрчлөх сонирхолтой байсан ч эцэг эх нь энэ бүхний эсрэг байсан учир зориглож чаддаггүй байсан гэнэ. Тиймээс Пол нэг удаагийн боди-арт л хийлгэдэг байжээ.

Полын хэлж байгаагаар бусдын нүдэнд ил харагдаж буй эдгээр өөрчлөлтүүд нь түүний биеийн өөрчлөлтүүдийн зөвхөн нэгээхэн хэсэг гэнэ. Тэрээр олон нийтийн өмнө өөрийн биеийн өөрчлөлтийг бүрэн харуулахад бэлэн биш байгаа аж. Гэхдээ Мэтью метал тамга болон гагнуурын алх ашиглаж хийсэн нуруун дээрх сорвио бахархалтайгаар харуулсан байна.

Түүний хэлж байгаагаар энэ нь тийм ч их өвтгөдөг зүйл биш гэнэ. Үүнээс гадна хамрын нүхэнд суулгасан ээмэг нь энэхүү тамганаас илүү сүртэй харагдах болно гэж тэр үздэг аж.

Биеэ өөрчлөх интернэт порталын идэвхтэй гишүүн болсноор Пол өөрийнхөө гадаад төрхийг төдийгүй амьдралаа бүрэн өөрчилжээ. Одоо тэр "True Colors Tattoo" төвд менежерээр ажилладаг бөгөөд бусдад өөрийгөө өөрчлөх, орчин тойрондоо хандах хандлагыг өөрчлөхөд тусалдаг байна.

Энэхүү сайт дээр тэр Рэйчелтэй танилцаж, тэд хоёр хүүхдийн эцэг эх болжээ. Бүсгүй ч гэсэн биеэ өөрчлөх урлагийн сонирхдог хэдий ч шивээснээс цааш өөрчлөлт хийгээгүй. Гэхдээ тэрээр Полыг тогтмол дэмждэг бөгөөд өөрчлөлтдөө 10 мянган фунт зарцуулсан Пол энэ хүрээд зогсох бодолгүй байгаа аж.

Германы Жоэл Мигглерийн хажууд Полын өөрчлөлт юу ч биш. Герман залуугийн бие дээр 27 пирсинг байдаг бөгөөд түүний бахархал нь хацар дээрх аварга пирсинг нь гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()