Огт танихгүй охинд элэгнийхээ талыг өгсөн залуу

Коннектикутын 19 настай Мэдисон Ричч хэмээх охин амьдралд гайхамшиг тохоилддог гэдгийг баталжээ. Тэрээр 12 настай байхдаа чонон хөрвөс өвчтэй гэж оношлогдсон бөгөөд уг өвчний уршгаар түүний элэг хатуурч, амьд донорын элэгний хэсгээс шилжүүлэн суулгах цор ганц арга л үлджээ. Охины эцэг эх олон нийтээс тусламж хүсэн фэйсбүүкт зар оруулсан бөгөөд 22 настай Жаэлин Хайсмит хэмээх залуу түүнд туслахаар шийдсэн байна. Тэд хагалгааны өмнө ч, дараа ч уулзаагүй боловч саяхан уулзалджээ. 

Огт танихгүй охинд элэгнийхээ талыг өгсөн залуу

Ойролцоох Мериден хотын оршин суугч Желин Хаймсмит фэйсбүүкийн бичлэг үзээд түүнийг танихгүй ч эрхтэн хандивлагчаар тохирох эсэхийг шалгуулах шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээ 4 сар үргэлжилсний эцэст залуу элэгний донор болоход тохирох нь тогтоогдсон учир  2018 оны 12-р сард элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгджээ. Хагалгаа 22,5 цаг үргэлжилсэн байна. 

Желин, Мэдисон зургаан сарын хугацаанд утсаар ярьж, мессежээр харилцаж байсан хоорондоо огт уулзаж байгаагүй гэнэ. Саяхан тэд уулзахаар шийдэж, залуу охины гэрт зочилжээ. 

Амийг нь аварсан ачтанг хараад охин нулимсаа ч барьж дийлэхгүй байв. 

Чонон хөрвөс (Lupus) нь хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг харийн гадны эс шиг мэдрэн хүлээн авч түүнтэй тэмцдэг хүнд өвчин юм. Энэ үед бие махбодод өвөрмөц бодис боловсорч, судас, арьс, үе, дотор эрхтэнг гэмтээдэг байна. Мэдисоны хувьд дэлүү томорч, цус багадалтын шинж тэмдэг хүндээр илэрсэн аж. 

Энэхүү өвчнийг оношлоход маш хэцүү бөгөөд АНУ-д ийм өвчтэй 1.5 сая орчим хүн байдаг аж. 2016 онд алдарт дуучин Селена Гомез энэ өвчнөөр өвдөж байсан билээ. 

Риччи олон эм уусан ч биеийн байдал муудсаар байв. Охины дэлүү томорч бусад эрхтнүүд нь устах аюулд ороод байжээ. 2017 оны 1-р сард эмч нар Мэдисоны элэг дэх ферментийн хэмжээ аюултай түвшинд хүрснийг илрүүлжээ. Хэд хэдэн шинжилгээнд орсны дараа аутоиммун гепатит, элэгний хатуурал гэж оношлогджээ. Түүний хувьд зөвхөн донороос элэг шилжүүлэн суулгах цор ганц зам л үлдсэн байв. 

Хагалгааны үеэр Хайсмитийн элэгний тал хувийг Риччид шилжүүлэн суулгасан бөгөөд хэдэн сарын дотор тэдний элэг төлжиж хоёулаа бүтэн болжээ. Залуу эдгэхэд хэдэн долоо хоног л шаардагдсан бол охин хэдэн сарын дараа бүрэн эдгэрсэн байна. Түүнийг гэртээ байх хугацаанд найз нөхөд нь мэс заслын төлбөрт зориулж хандив цуглуулж байгаа аж. Тус хагалгааны төлбөр 20.000 доллар юм байна. 

Ийнхүү танихгүй хүн тусламжийн гараа сунгаснаар Риччи охин үхлээс аврагджээ. Ийм энэрэнгүй хүмүүс дэлхийд олон байдаггүй билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()