"Хот бүхэлдээ шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг шиг сүйрлийн дараах сансрын станц шиг санагдсан" хэмээн тус хотоор зочилсон гэрэл зурагчин Оливье Рафаэл сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд "Ордос: Биелэгдээгүй Утиопт" нэртэй цуврал гэрэл зургуудаа нийтэлсэн юм.
Ордос бол Хятадын нүүрсний нөөцийн 1/6 нь байдаг Өвөр Монголын нутагт байрлана.
90-ээд оны сүүл ба 2000-аад оны эхээр хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд тэдгээр нүүрсний орд газруудыг ашиглах эрх авчээ. Ийнхүү уул уурхайн салбарыг хөгжүүлж татварын орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон юм.
Нутгийн удирдлагууд маш том амбицтай хотыг байгуулахаар шийдэж, 2015 онд дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжид хэдэн зуун саяыэ хөрөнгө оруулалт хийжээ.
Гэвч 2010 он гэхэд шинээр баригдсан орон сууцны зах зээл ямар ч эрэлт хэрэгцээгүй болох нь тодохрой болжээ. Тэндхийн өндөр татвар нь хүмүүсийн шилжин суурьшхад саад болж байгаа хэмээн Оливиер үзсэн байна.
"Шинэ Ордос" нь хуучин ордосоос хэдхэн километрийн зайтай.
Ийнхүү засгийн газрын өндөр албан тушаалтнууд эсвэл боломжийн цагаачид л хотод суурьших болсон бөгөөд ихэнх газарт нь хүн ам суурьшдаггүй байна.
2010 онд орон сууцны барилгуудын 90 хувь нь хоосон байв.
Тиймээс Ордосыг зөнгөлт кинон дээр гардаг ирээдүйн эзгүй хоттой зүйрлэх болжээ.
Харин жуулчид болон сэтгүүлчид хотын гайхамшигтай архитектур, үзэсгэлэнт газуудыг үзэх гэж ирдэг.
Хотын төвд 2 морины хөшөө байдаг бөгөөд нүүдэлчин соёлын төлөөлөл болсон морийг хотын бэлгэ тэмдэг гэж үздэг.
Хотын урлагийн музей нь яг л дэлхий дээр газардсан харь гарагийн биет мэт өвөрмөц архитектуртай.
"Dongsheng" цэнгэлдэх хүрээлэн нь 35000 үзэгдчдэд зориулагдсан боловч баригдсан цагаасаа хоосон хэвээр байна.
Уг хотхон нь "Ордос 100" төслийн нэг бөгөөд 1000 мкв газар дээр 100 барилга барих төслийн үр дүн юм.
Тэд хамгийн хямд зардлаар, богино хугацаанд барилгуудыг барьж дуусгах гэж хичээсэн учир ихэнх нь чанаргүй болсон. Мөн дуусгаагүй барилга байгууламжууд олон бий.
Сүүлийн жилүүдэд нутгийн удирдлагууд оршин суугчдыг татахад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тухайлбал Ордост шилжиж ирсэн тариачдад "тэтгэмж олгохоос гадна үнэгүй орон сууцаар хангана" гэжээ.
Төрийн албан хаагчдыг ажилдаа ойрхон нүүлгэн шилжүүлэх бодлогоор 32 мужийн засгийн газрын төвүүдийг Ордосруу нүүлгэн шилжүүлсэн байна.
Нэр хүндтэй их сургуулийн салбарыг Ордом хотод байгуулж, хоосон орон сууцнуудыг дотуур байрны зориулалтаар оюутнуудад ашиглуулах болжээ.
Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд хотын хүн ам 100.000 хүрчээ.
Гэхдээ Ордосын хүн ам төлөвлөсөн хэмжээнд хүрэхэд хол хэвээр байна.
Засгийн газраас "хот байгуулахад л хүмүүс ирээд сууршина" гэж итгэж байсан ч энэ нь талаар болсон. Хятадад энэ мэт эзгүй хотууд олон байдаг. Албаны хүмүүс хотын хүн амыг 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ.
Ордос шиг хотуудыг хөдөө нутгаас хүн амыг олноор нь нүүлгэн шилжүүлэх зорилгоор байгуулдаг. Гэхдээ ард түмэн үүнд бэлэн байдаггүй, тэдэнд худалдан авах чадвар байхгүй. Энэ мэт үзэгдэл Хятадад газар аваад байгаа бөгөөд улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулж байна.