1
Хүнтэй гар барихдаа чанга атгадаг
Хэрвээ таны гар атгалтыг сул гэж хэлэхгүй бол гайхалтай мэдээг танд хүргэе. Шинжлэх ухааны судалгаанаас харахад IQ-ийн түвшин өндөртэй хүмүүс гар барихдаа илүү чанга атгадаг болох нь тогтоогджээ. Энэ нь тархины үйл ажиллагаа болон булчин хоёр хоорондоо салшгүй холбоотой болохыг илэрхийлнэ.
2
Нохойноос илүү мууранд хайртай
Нохойноос илүү мууранд хайртай хүмүүс IQ-ийн холбогдолтой тестийг илүү амжилттай бөглөдөг байна. Судалгаанаас харахад мууранд хайртай хүмүүс илүү эмзэг мэдрэмтгий байдаг бол нохойнд хайртай хүмүүс илүү хөгжилтэй, нийтэч байдаг гэнэ. Тиймээс нохой салхилуулахын оронд гэртээ муур тэжээж, ном уншсан нь таны хувьд хамаагүй дээр санагдана.
3
Та орлого сайтай
Бага зүйлд сэтгэл хангалуун байдаг хүмүүс IQ-ийн түвшнээ 13-аар алддаг болохыг судалгаагаар батласан байна. Хэрвээ та удаан хугацааны туршид тогтмол хэмнэлтийн байдалтай, хангалуун бус амьдарч байвал энэ нь оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг аж.
4
Та мартамхай
Хэрвээ та тогтмол аккаунтынхаа нууц үгийг мартах, гэртээ утсаа үлдээх, хог хаясан эсэх гэх мэтээ мартаж байвал таны IQ түвшин дундаас дээгүүр гэсэн үг. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад их хэмжээний мэдээлэл хадгалдаг хүн, шийдвэр гаргахдаа тааруухан байдаг гэнэ. Тиймээс тархи нь хэрэггүй зүйлийг мартуулж, шаардлагатай зүйлд анхаарал хандуулахад чиглэгдсэн байдаг аж.
5
Тусламж гуйхаас айдаггүй
Хэдийгээр бүх зүйлийг өөрөө хийх нь давуу талтай ч ухаалаг хүн бүх зүйлийг хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс хэрвээ таны хувьд бардам зангийн асуудал байхгүй бол чухал гэж бодсон хүнээсээ тусламж гуйх хэрэгтэй. Ухаалаг хүмүүс бусдын бодлыг эргэцүүлэн бодож, өөрт ашигтай байдлаар, өөрийгөө хөгжүүлэх боломж болгож чадна. Тэд хэн нэгнээс тусламж гуйхгүй бол түүний өмнөөс хэн ч юу ч хийхгүй гэдгийг мэднэ.
6
Та "утгагүй" кино үзэх дуртай
Хэрвээ утгагүй кино таныг тархийг амраахад туслаж байвал энэ нь таныг гайхалтай ухаалаг болохыг илэрхийлнэ. Учир нь ухаалаг хүмүүс тухайн утгагүй зүйлийн утгыг олж, тархиа ажиллуулах дуртай байдаг. Аливааг шүүмжлэх чадвар нь IQ өндөртэй хүмүүст элбэг тохиолдоно.
7
Та хоорондоо ижил бус зүйлээс ижил зүйлийг төвөггүй олж чаддаг
Хоорондоо ижил бус зүйлээс ижил зүйлийг олж илрүүлэх гэдэг нь гайхалтай чадвар юм. Жишээлбэл: Сашими болон тарвас хоорондоо юугаараа адилхан бэ? Ихэнхидээ энэ хоёрыг түүхийгээр нь бас хүйтнээр иддэг. Энэ мэтчилэн та стандарт бус сэтгэлгээ сайтай бол та бодож байгаагаасаа илүү их ухаантай юм.
8
Хүн шоглох дуртай
Хэрвээ та ойр дотны хүмүүс, найз нөхдөө шоглох дуртай бол та маш ховор оюун ухааны чадвартай юм. Шооч хүн нь тухайн хүний сэтгэл санааны байдалд гайхалтайгаар тохируулж, түүнийг шоглох эсвэл сэтгэл санааг нь дээшлүүлэх онцгой чадвартай байдаг аж.
9
Чөлөөт цагаараа унтах дуртай
Чөлөөт цагаараа, өдрийн цагаар хэзээ ч хамаагүй унтаж чаддаг байх нь таныг бусдаас ухаалаг болохыг илэрхийлнэ. Судалгаанаас харахад өдрийн цагаар бага ч болов унтах нь тархинд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Зүүний орнуудын оршин суугчид үүнийг дээд билэг ухаанд ойртох хамгийн төгс арга гэж үздэг байна.
10
Дотно харилцаанд хожуу орсон
Хойд Каролинагийн Их Сургуулийнхан өсвөр насны болон ахлах сургуулийн хүүхдүүдийг хамарсан нэгэн судалгааг зохион байгуулсан байна. Их Сургуульд орох хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй гэж бодож байсан хүүхдүүд IQ-ийн түвшин илүү өндөртэй байсан гэнэ. Үүнээс гадна тэд үнсэлт болон романтик харилцаанаас татгалзахаар шийджээ.
11
Та өөрийгөө аз жаргалтай болохыг мэдэрдэг
Хүн хэдий чинээ ухаантай байна төдий чинээ аз жаргалыг мэдэрдэг гэсэн дүгнэлтэд Лондонгийн коллежийн эрдэмтэд хүрчээ. Тэдний үзэж байгаагаар IQ түвшин багатай хүмүүс өөрийн амьдралд сэтгэл хангалуун бус байдаг учир тогтмол жижиг албан тушаал хашиж, багахан цалингаар амьдардаг байна. IQ -ийн түвшин 120–129-тэй хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэнэ.