1
Програм суулгалгүйгээр YouTube-ийн бичлэг татаж болох сайтууд
Доорх сайтуудын дурын нэг сайт руу ороод, татахыг хүссэн бичлэгийнхээ линкийг хуулж тавина. Дараа нь бичлэгийнхээ форматыг сонгоод Download товч дээр дараарай.
Хэрэв та iPhone эсвэл iPad хэрэглэдэг бол зөвхөн Safari хөтөч ашиглаарай. Гэхдээ эдгээр сайтууд зөвхөн iOS13 Болон iPadOS дээр л ажиллана.
2
Компьютерийн хөтөч дээрх нэмэлт "extension" ашиглах
Хөтөч дээрээ нэмэлт програм буюу extension суулгаснаар та хялбар аргаар бичлэгээ татаж авах боломжтой. Chrome хөтөч дээр шууд бичлэг татаж авах боломжгүй тул та Chrome Store-оос бусад нэмэлт цэсийг суулгах хэрэгтэй болно.
Бичлэг татаж авахад хамгийн тохиромжтой нэмэлт бол Youtube Video Downloader юм. Энэхүү нэмэлт цэсийг Chrome, Opera, UC, Vivaldi, гэх мэт бүх төрлийн хөтөч дээр суулгах боломжтой ба та хүссэн бичлэгээ өндөр чанартайгаар татаж авч болно.
YouTube Video Downloader татахын тулд сайт руу нь ороод, өөрийн нэвтэрч буй хөтөчөө сонгоод татах гэсэн товчлуур дээр дарна. Видео танилцуулга эхлэхэд хэрхэн уг программыг суулгах зааварчилгааг өгнө.
Бичлэг татахад тохиромжтой өөр нэг нэмэлт extension бол y2mate юм. Chrome, Firefox хөтөч ашигладаг бол та 1,080р хүртэлх чанартай бичлэг татаж авч болно. y2mate цэсийг суулгахын тулд сайт руу нь ороод баруун доод буланд байрлах татах гэсэн товч дээр дараарай. Хэрэв бичлэгийн чанарт тийм их анхаардаггүй бол та доорх цэсүүдийг ашиглаж болно. Эдгээр нь танд 720р хүртэлх нягтралтай бичлэг татах эрх санал болгоно.
3
Бусад программ ашиглан бичлэг татаж авах
Хэрэв та хамгийн өндөр хурдаар бичлэг татаж авахыг хүсвэл ClipGrab, 4K Video Downloader зэрэг програмуудыг ашиглаарай. Эдгээр нь онлайн программуудаас илүү хурдан ажилладаг ч бичлэгийг 1,080р хүртэлх нягтаршилтайгаар л татаж авч болно. Эдгээрээс дурын нэг сайт руу ороод, татахыг хүссэн бичлэгийнхээ линкийг хуулж оруулаад, татах гэсэн товчлуур дээр дарна. Аль ч программыг windows, macOS. Linux үйлдлийн систем дээр суулгахад үнэгүй.
4
Гар утсаараа бичлэг татаж авах
Андроид утасны аппликейшн ашиглан бичлэг татаж авах:
Google Play Store-д зохиогчийн эрхийн асуудлаас болж бичлэг татахад тохирсон тийм ч сайн аппликейшнууд байдаггүй ч та яг апп хөгжүүлэгчийн сайтаас нь зөв аппликейшин суулган бичлэгээ татаж авах боломжтой.
Хэрэв аппликейшинг суулгах эрх байхгүй гэсэн мэдэгдэл ирвэл гар утасныхаа Settings цэс рүү орж "allow permission" гэж өөрчлөөрэй. Дээрх гурван аппликейшинг ашиглан бичлэгийг 4K хүртэлх чанартайгаар татаж авч болно.
iPhone, iPad дээр бичлэг татаж авах аргууд: App Store дээр байдаг Documents апп бол YouTube-ээс бичлэг татаж авч болох цөөн программуудын нэг. Энэхүү апп дотор өөрийн гэсэн интернет хөтөч байх бөгөөд түүнийг ашиглан y2mate.com гэх мэт дээр дурдагдсан сайтууд руу орж, хүссэн бичлэгээ татаж аваарай.
Эх сурвалж: Life Hacker