100 жил гар хүрээгүй өрөө цаг хугацааны хураангуй мэт болсон байв.
Францын Сент-Сирийн элит цэргийн сургуулийн төгсөгч, ахлах дэслэгч Хуберт Рочеро 1896 оны 10 сарын 10-нд төржээ. Тэрбээр 1918 оны 4 сарын 26-ны өдөр Фламандын Локер тосгонд болсон тулааны үеэр шархдаж, хээрийн түргэн тусламжийн машинд амьсгал хураасан байна. Тухайн үед Хуберт 21 настай байсан бөгөөд Английн оршуулгын газар оршуулж, 4 жилийн дараа 1922 онд түүний шарилыг эх нутаг руу нь шилжүүлжээ.
Хуберт Рочерогийн хөрөг
Түүний орон дээр цэргийн албан хаагчийн хүндэт тэмдэг болон найз нөхдийнх нь зураг байв. Эцэг эх нь уй гашуугаа барьж дийлэхгүй байсан учир тухайн үед хүүгийнхээ өрөөнд орж чадаагүй аж.
1935 онд генерал Евгений Бридот байшинг худалдаж авсан ч тэд хүүгийнхээ өрөөг 500 жилийн битгий онгойлгоорой гэж хүссэн байна.
Гэвч хоёрдугаар дайны үед генерал Евгений Бридотын сүйт бүсгүй Германчуудтай хамтран ажилласнаас болж тэрээр зугтаж яваад 1955 онд Испанид амиа алджээ. Францын эрх баригчид түүнд цаазаар авах ял оноож, эд хөрөнгийг хураан авсан байсан бөгөөд байшинг хожим хэсэг хугацаанд нэгэн хуульч түрээсэлж байсныг Генералын сүйт бүсгүйн ач охин 1950 онд худалдаж авчээ.
2014 онд Хубертын өрөө хэвлэлийнхний анхаарлыг татах болов. Тухайн үед байшинд Генерал Даниэль Фабрегийн ач охины нөхөр амьдардаг байв. Белабра хотын дарга Лоран Лароше "The Guardian" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэд корридорын төгсгөлд өрөө байгааг мэддэг байсан ч хэзээ ч харж байгаагүй гэжээ. Учир нь тэр хэсгийг тоосгоор далдалж өрсөн байж. Ингээд тэд ханыг нурааж өрөөг нээж үзэхээр шийджээ.
"Өрөөнд орж ирэхэд яг л цаг хугацаа ухарсан мэт санагдсан" хэмээн хотын дарга ярьсан байна.
Уг үнэт байшин нь Генерал Бридугийн ач охин болон түүний нөхөр Даниэль Фабре нарын хувийн өмч учир захиран зарцуулах эрх зөвхөн тэдэнд бий. Гэрийн эзэд эд зүйлсийг хөдөлгөхгүй хэвээр үлдээх хүсэлтэй байгаа аж.
Нутгийн удирдлагууд өрөөг музейн үзмэр болгох хүсэлтэй байгаа ч энэ нь хувийн өмч учир эздийнх нь зөвшөөрөл шаардлагатай. 2014 онд Даниэль гэртээ сурвалжлагчид болон олон нийтийг орохыг зөвшөөрөөгүй бөгөөд байршил заасан зургийг хүртэл нийтлэхгүй байхыг хүссэн байна.
Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа өрөөнд хүндэтгэлтэй хандаж, анх байсан чигээр нь хадгалах хүсэлтэй байгаа гэжээ. Эд зүйлс түүнийх биш учир байрнаас нь хөдөлгөхгүй гэжээ.
Даниел уг өрөөг дахин 400 жил хадгалагдана гэдэгт итгэлгүй байгаа гэнэ.
Даниел Фабре
Харагдаж байгаачлан эд зүйлс цагаан эрхвээхийд идэгдэн, элэгдэж муудсан учир дахин сэргээлт хийх шаардлагатай аж.