Загас бол шимэгч хорхой халдварлах эх үүсвэр
Вашингтоны далай, нуур судлаач эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад далайн гаралтай бүтээгдэхүүн дотор 300 гаруй төрлийн хүний эрүүл мэндэд хортой шимэгч хорхой байдгийг тодорхойлсон байна.
Эрдэмтэд мал амьтны гаралтай тахал (epizootic), шимэгчээр дамжин амьтнаас хүнд халддаг халдварт өвчин (zoonotic)-ний тархал их байгааг далайн усан дахь шимэгч хорхой ихэссэнтэй холбон судалжээ.
Судалгааг ХХ зууны 1970-аад оны үед хийсэн бөгөөд уг туршилтад Anisakis болон Pseudoterranova хоёр төрлийн шимэгч хорхойг ашиглажээ. Хүмүүс ихэнхдээ энэ төрлийн шимэгч хорхойгоор халдварладаг аж. Шимэгч хорхой халдварлах нөхцөл: хулд, сагамхай, сардин болон бусад төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс халдварлаж байжээ.
Судалгаа хийснээр эрдэмтэд гайхалтай үр дүнд хүрсэн гэнэ. Pseudoterranova төрлийн шимэгч хорхойн тархалт сүүлийн хагас зууны хугацаанд өөрчлөгдөөгүй ч, Anisakis төрлийн шимэгч хорхойн тархалт 283 дахин нэмэгдсэн байна. Судлаачид энэхүү тооны нэмэгдсэн байдлыг тодорхойлж чадахгүй байгаа аж. Хэрвээ нэмэгдсэн бол энэ хоёр төрөл хоёул нэмэгдэх ёстой.
Асуудал юунд байна?
Эцэст нь судлаачид шимэгч хорхой тархах нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэжээ. ХХ зууны дунд үед хүн төрөлхтөн геологийн шинэ эрин үе болох антропоценд орсон. Үүнээс хойш хүний үйл ажиллагаа байгалийн эко системд нөлөөлж эхэлсэн.
Харин Вашингтоны их сургуулийн эрдэмтэд, ажилчдын хийсэн судалгаанаас харахад шимэгч хорхой их хэмжээгээр тархаж байгаа нь хүний оролцоо ихэссэнтэй бус харин багассантай холбоотой гэжээ. 1982 онд халимны наймаа хийхийг хойшлуулж, зогсоосон учир үүнтэй холбоотойгоор их хэмжээний далайн жижиг биетүүдийн тоо ихээр нэмэгдсэн бөгөөд энэ нь Anisakis шимэгч хорхойн тоог нэмэгдэхэд хүргэсэн байна.
Май загасанд эрүүл мэндэд аюултай шимэгч хорхой бий
Anisakis simplex бол май загасны шимэгч хорхой юм. Хүний биед ихэнхдээ энэ төрлийн шимэгч хорхой хуримтлагдана. Энэ нь хүнд ч төдийгүй, шимэгч хорхойд ч ашиггүй. Учир нь энэ төрлийн шимэгч хорхой нь томчуудын биед орсноор өндөглөж чаддагүй байна. Ингээд тэдний амьдралын цикл төгсөж байгаа юм. Гэхдээ Anisakis шимэгч хорхой нь хүний биед хэдэн долоо хоног, хэдэн сар, хэдэн жилийн турш амьдрах чадвартай бөгөөд энэ хугацаанд маш их хор хөнөөл учруулдаг.
Хамгийн анх 1955 онд хүний биеэс май загасны шимэгч хорхойг олсон байна. Нидерландын нэгэн иргэн хагас давсалсан май загас идсэний дараа биеийн байдал нь муудлаа хэмээн эмнэлэгт ханджээ. Үүнээс өмнө далайн гаралтай шимэгч хорхойг эрүүл мэндэд хоргүй гэж үзэж байсан юм. Харин ХХ зууны хоёрдугаар хагасаас эхлэж, энэ төрлийн хорхойг оношилж, эмчлэх болсон аж. Анизакидоз төрлийн хорхой нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг гэнэ.
Анизакидоз шимэгч хорхойгоор халдварласан бол яах вэ?
Ихэнхдээ энэхүү шимэгч хорхойгоор халдварласан болохыг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Ерөнхий шинж тэмдэг нь гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих бөгөөд энэ нь хоолны хордлого, олгой, ходоодны шарх зэрэг өвчинтэй ижил юм. Тиймээс хэрвээ таныг далайн гаралтай бүтээгдэхүүнээр хооллосны дараа энэ төрлийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ таны бие бага хордоно гэдгийг санаарай.
Өөрөө дур мэдэж эмчилгээ хийх боломжгүй. Хүмүүс шимэгч хорхойн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд шимэгчийн эсрэг эм уухад л хангалттай гэж үздэг ч энэ үнэн хэрэгтээ тийм биш. Бүх төрлийн шимэгч хорхойд нөлөөлөх супер бэлдмэл байхгүй гэдгийг санаарай. Ялангуяа шимэгч хорхойг биеэс гаргахад мэс засал хийх хэрэгтэй байдаг.
Тиймээс далайн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын тулд 2 долоо хоногийн турш хөлдөөх хэрэгтэй. Харин шинэхэн далайн гаралтай бүтээгдэхүүнийг чанах, шарах гэх мэтээр боловсруулж идэх хэрэгтэй.