"Титаник" хөлөг дээрх амьдрал бодит байдал дээр ямар байсан бэ?

Алдарт “Титаник” киног мэдэхгүй хүн дэлхий дээр бараг үгүй байх. Энэхүү аварга том хөлөг онгоц яг л хааны ордон мэт тансаг засал чимэглэлтэй байсан гэдэг. 100 гаруй жилийн тэртээ "Ттаник" хөлөг анхны бөгөөд сүүлийн аялалдаа Нью-Йоркийн зүг гарсан юм. Харамсалтайгаар осолдсон энэхүү хөлгийн эргэн тойронд олон нууц бий. Ингээд бодит хөлөг дээр нөхцөл ямар байсныг сонирхоцгооё. 

"Титаник" хөлөг дээрх амьдрал бодит байдал дээр ямар байсан бэ?

1 Тасалбарын үнэ

Хамгийн хямд тасалбар нь 3-р зэрэглэлийн тасалбар байсан бөгөөд энэ нь 8 доллар, харин 1-р зэрэглэлийн тасалбарын үнэ 28 доллар, тансаг  зэрэглэлийг 1000 доллараар худалдаалж байжээ. 

Тасалбарын үнэ

2 Хөлөг дээрх нөхөргүй бүсгүйчүүд

Усан онгоцыг аялалд гарахын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Титаник”-т явж буй хамгийн нэр нөлөө бүхий зорчигчдын нэрийг цацсан байсан бөгөөд охиноо баян хүнтэй гэрлүүлэхийг хүссэн эцэг эхчүүд тэдэнд тасалбар худалдан авч өгч байжээ. Тиймээс баян нөхөртэй болохын тулд ийнхүү ганц бие бүсгүйчүүд усан онгоцны аялалд олноор гарсан байна.

Хөлөг дээрх нөхөргүй бүсгүйчүүд

3 1 болон 3-р зэрэглэлийн ялгаа

Чинээлэг зорчигчдын хувьд хувийн ариун цэврийн өрөө, халуус ус, саун, массаж, өнгөт гэрэл зэрэг тусгай үйлчилгээнд хамрагдаж байв. 3-р зэрэглэлийн зорчигчдын байрлаж байсан газар доорх давхарт бие засах өрөө ч байгаагүй учир зарим зорчигчид хамгийн ойр байрлах буланд өөрийн хэрэгцээг хангаж байсан гэнэ. 

Аялал эхлэх үед агаарын температур ердөө 6°С байсан бөгөөд зарим зорчигчдын хэлж байгаагаар хөлөг дээрх уурын халаалтын систем муу ажиллаж байсан учраас шөнийн цагт “Титаник”-ийн өрөөнүүд хөлдөж, зорчигчид тогтмол дулаан хувцас өмсөх хэрэгтэй байжээ.

1 болон 3-р зэрэглэлийн ялгаа

4 Тансаг дотоод засал

Хамгийн тансаг, люкс өрөөнүүд тавцан дээр байрлаж байсан бөгөөд үүнд зочдын өрөө, 2 унтлагын өрөө, далайн устай бие засах өрөө, хувцасны өрөө болон алхахад зориулсан тусгай газар багтана. Хөлөг онгоцны зарим засал чимэглэлүүд нь Версалийн ордны хэв маягийг дуурайсан байдаг.

1-р зэрэглэлийн өрөөний хувьд ханыг үнэтэй улаан модоор чимэглэж, өрөөнүүдэд торгоор бүтээсэн царс модон ор, цахилгаан камин зуух, гэрэл, алдартай зураачдын бүтээлүүд өлгөжээ. 

Тансаг дотоод засал

5 Хөлөг дээрх хооллолт

1-р зэрэглэлийн "À La Carte" ресторанд италийн алдарт тогооч Луижи Гатти орос маягаар шарсан хясаа, хулд загас, нугасны элгээр хийсэн элэгний нухаш гэх мэт тансаг хоолоор үйлчилж байв. 

Харин 2-р зэрэглэлийн зорчигчдын хувьд карритай  тахиа, хурганы мах, зайрмаг, шинэхэн жимс, бяслаг, самар зэргийн өгч байсан аж.

3-р зэрэглэлийн зорчигчдод өглөөний цайнд овьёостой сүүтэй каш, утсан загас, чанасан төмс, шинэхэн талх өгдөг байсан бол өдрийн хоолонд будаатай шөл, үхрийн шарсан мах, чихэрлэг эрдэнэ шиш, жимс өгдөг байжээ.

Хөлөг дээрх хооллолт

6 Бусад үйлчилгээ

1 болон 2-р зэрэглэлийн зорчигчдод зориулж номын сан, уншлагын танхим, теннис болон сквош тоглох өрөө, эмчийн үзлэгийн өрөө, үсчин, спорт танхим, “цахилгаан морь”, “цахилгаан тэмээ” зэрэг байжээ.  

С давхарт мэдээллийн хэсэг ажиллах бөгөөд уг хэсэгт фунтыг доллараар солих, телеграмм явуулах, эвхдэг сандал түрээслэх, турк саун орох тасалбар худалдаж авах боломжтой байсан аж.

1-р зэрэглэлийн зорчигчид өглөөгүүр өргөн тавцангаар гүйж, харин өдрийн цагаар  мини- гольф болон шаффлборд тоглоно. 3-р зэрэглэлийн зорчигчид тавцанг ихэнхдээ бүжиглэх, дуу дуулах, хөгжим дарах зориулалттайгаар ашиглаж байсан юм.  Үүнээс гадна бриж, шатар, домино зэрэг тоглоомуудыг ч тоглож болно.

“Титаник” усан онгоц дээр өөрийн гэсэн сонин сэтгүүл хүртэл хэвлэгдэж байсан бөгөөд уг сонин дээр урлаг, уран зохиолын талаар болон сүүлийн үеийн улс төрийн, санхүүгийн, спортын худалдааны талаар мэдээлэл нийтлэгддэг байжээ. Мэдээж  энэ бүх мэдээллийг сонингийн хэвлэх үйлдвэрийнхэн радиогоор мэдэж авдаг байв. 

Бусад үйлчилгээ

7 Хөлгийн ахмадын цалин

25  жилийн ажлын туршлагатай Эдвард Жон Смитэд аварга том усан онгоцны анхны аяллыг удирдах даалгаварыг өгсөн байна.  Үүнээс өмнө тэрээр 2 жилийн турш “Титаник”-тай ойролцоо хөлөг онгоц болох “Олимпик”-ийг ахлан ажиллаж байсан юм. "White Star Line" компанийн хувьд түүхэнд бичигдэх байсан аяллын дараа Смит тэтгэвэртээ гарахыг төлөвлөж байсан бөгөөд түүний сарын цалин одоогийн ханшаар 13000 орчим доллар байжээ.

Хөлгийн ахмадын цалин

8 Аврах завины тоо

Хөлөг дээр нийт 1178 хүнийг багтаах боломжтой аврах завь байсан ч “Титаник” дээр 2556 зорчигч, 908  онгоцны багийнхан байсан. Ийнхүү цөөн тооны аврах завь байсан нь усан онгоцны эздийн буруу биш бөгөөд үүнийг британийн усан замын худалдааны дүрэмд заасан байдаг аж.  Энэхүү заалтад аврах завины тоог усан онгоцны ачааны даацаар л тодорхойлохоос бус хүний тоо энд огт хамаагүй гэж үзсэн байна.

Аврах завь бүрт эвхэгддэг дарвуул, хөнжил, устай сав, жигнэмэг байх ёстой байсан ч онгоцны ажилчид хулгайн хэргээс урьдчилан сэргийлж энэ бүхнийг тусгай өрөөнд хадгалж байжээ.

Аврах завины тоо

2022 онд Австралийн усан онгоцны компани “Титаник”-тай ижил онгоцыг аян замд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Усан онгоц дээр орчин үеийн бүхий л аврах тоног төхөөрөмж, техникийг ашиглах бөгөөд онгоцны дотоод засал чимэглэл нь “Титаник”-ийг бүхэлд нь хуулбарласан байх гэнэ. Та шинэ “Титаник”-аар аялахыг хүсэх болов уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()