Нас барсныхаа дараа ч тансаг байдлаа алддаггүй Оросын мафийнхан (20 фото)

Екатеринбургийн баруун өмнө зүгт байрлах Широкореченское оршуулгын газар нь нутгийн олон алдартнууд, түүний дотор ардын жүжигчид, эрдэмтэн судлаачид, Аугаа эх орны дайны баатруудыг нутаглуулдаг газар юм. Харин тэдгээрийн дунд зарим содон булшны чулуунууд харагдах бөгөөд аварга том боржин чулуунууд дээр үнэтэй костюм, савхин хүрэм өмссөн, алтан гинж зүүж тамхи зуусан эсвэл шивээс хийлгэж мерседесийн түлхүүр барьсан хүмүүсийн төрхийг тодоор сийлсэн харагдана. Тэд бол 1990-ээд оны мөргөлдөөний үеэр амиа алдсан Оросын мафийнхан юм. 

Нас барсныхаа дараа ч тансаг байдлаа алддаггүй Оросын мафийнхан (20 фото)

1991 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор Орост зохион байгуулалттай гэмт хэргийн тоо эрс ихэссэн. Энэ үед засгийн газраас тодорхой арга хэмжээ авч чадахгүй байсан учир хууль, хууль бусын заагийг ялгалгүй үлдээсэн юм. Тухайлбал бизнесийн үйл ажиллагаа явуулах хууль, ил тод байдал хангагдаагүй учир зохион байгуулалттай гэмт хэрэг олширход хүргэсэн. Харамсалтай нь энэ замбараагүй нөхцөлд хэн ч хариуцлага хүлээх, хэнд ч хариуцлах тооцох боломжгүй байжээ. Ийнхүү ЗХУ-ын задралын дараа Орост мафийн бүлэглэл газар авах болсон байна. 

Уралын машин үйлдвэрийн газраас болж Екатеринбург нь гэмт хэргийг төв болж байлаа. "Уралмаш" үйлдвэрийг хяналтдаа авахын тулд 1980-аад онд хэд хэдэн томооохон бүлэглэл бий болж өрсөлдөх болсон байна. Хулгайн аргаар олж авсан мөнгөөрөө хууль ёсны бизнес эрхэлж, бүлгийн нөлөөгөө өргөжүүлэх явдал газар авсаар байв. 

1990-ээд онд "Уралмашевская" бүлэглэл тухайн үед Екатеринбургийг хянадаг төв бүлэгтэй дайн зарласнаар маш олон хүн амиа алдсан юм. Тэрхүү бүлэг хоорондын мөргөлдөөний үеэр амиа алдагсдыг Широкореченскийн оршуулгын газарт оршуулжээ. Нэр нөлөө бүхий хүмүүсийн булшыг маш гоёмсгоор чимэглэж, тэдний нэр, гоч, ур чадварыг хүртэл тэмдэглэсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()