Ле Ван нь 1975 онд гэрлэсэн боловч хосууд эрх дураараа байж чадахгүй байсан учир эцэг эх нь тэднийг тусад амьдруулах болжээ. Цаг хугацаа өнгөрсөөр дурлалт хосууд маань аз жаргалтай амьдарч байсан боловч 2003 онд эхнэр нь гэнэт өөд болох үед Ле Ван шаналлаа барьж дийлэхгүй байв.
Тухайн үед тэрээр гэрээсээ хол ажиллаж байсан бөгөөд оршуулгын ёслолд ч оролцож чадаагүй учир авсанд эхнэрийнхээ шарил дээр очих бүр авсанд хэвтэж байгаа гэхээс биеэ барьж чадахгүй болдог байв.
Уй гашууд автсан залуу өдөр бүрийг оршуулгын газарт өнгөрөөх болж, заримдаа бүр тэндээ хонодог болов. Хүүхдүүд нь эсэргүүцсэн ч нэмэргүй байж. Эцэст нь залуугийн толгойд нэгэн санаа төржээ. Тэрээр гипсээр баримал хийгээд, нууцаар эхнэрийнхээ булшыг ухаж үлдэглийг гаргаж ирэн уг барималд хийсэн байна.
Тэрхүү аймшигт баримал одоог түүний орон дээр байдаг бөгөөд Ле Ван орой бүр эхнэрийнхээ баримлыг тэвэрч унтдаг гэнэ. Түүний энэхүү үйлдэл хамаатан садан, хөршүүдийнх нь айдсыг төрүүлдэг бөгөөд тэр бүр холбогдох газарт гомдол гаргажээ.
Албаны хүмүүс ирэх бүрд Ле Ван эхнэрээ булшинд аваачиж хийнэ гэж амладаг ч тэгж чаддаггүй аж.
Дашрамд дурдахад, тэрээр баримлаа үргэлж сайхан хувцаслаж, эхнэрээ амьд байхад гоёж чадаагүй бүхнээ хийж өгөхийг хичээдэг гэнэ.