Америкийн сансрын нисгэгчийн хуучин эхнэр болох Энн МакКлейнд (Ann McVlein)-ийг нөхрийнхөө банкны мэдээллийг нууцаар харж байна хэмээн тодорхойлж шалгаж эхэлсэн байна. МакКлейн сансарт байх даа энэ хэргийг үйлдсэн болох нь тодорхой болсон юм.
АНУ-ын агаарын тагнуулын офицер асан Саммер Уорден хэн нэгэн түүний банкны дансанд нууцаар нэвтэрч байгааг ажиглажээ. Ингээд тэрээр цагдаагийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Судалгаа, мөрдлөгийн явцад банкны нууц мэдээлэлд хандаж байсан компьютерын нэг нь NASA-ийн нэр дээр байсан нь маш хачирхалтай байжээ. Гэхдээ үүнийг мэдсэнээс хойш энэ халдлагыг хийж буй этгээдийг олохоор Саммер Уорден мөрдлөгийн ажиллагаа хийж эхэлсэн байна.
Энн Маклейн
Тэрбээр бусдын данснаас мөнгө хулгайлах бус харин дансыг хянаж буй хүмүүстэй холбоотой гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэдэг АНУ-ын "Холбооны худалдааны комисс"-т өргөдөл гаргасан бөгөөд МакКлейнийг ирэх үед түүнийг байцаалтад дуудсан аж.
Шүүх хурлын үеэр Энн нөхөртэйгөө хамтран амьдарч байх үедээ ашиглаж байсан нууц нэр, нууц үгийг ашиглаж түүний банкны мэдээлэлд нэвтэрдэг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр Саммер хүүгээ юугаар ч дутахааргүй өсөж байгааг мэдэхийн тулд энэ алхмыг хийсэн гэж өөрийгөө зөвтгөжээ. Үүнээс гадна хосууд салахдаа уг банкны мэдээллийг зөвхөн Уорден ашиглана гэж тохиролцоогүй аж.
Саммер Уорден
NASA болон Кливлендийн Их Сургуулийн Дэлхийн Сансрын Хуулийн төв өмнө нь Олон Улсын Сансрын Төвд гарсан ийм төрлийн хэрэгтэй таарч байгаагүй гэнэ. Хэдийгээр энэхүү хэрэг нь хүнд ноцтой биш хэдий ч бүсгүйг хэрхэн шийтгэх талаар бодох хэрэгтэй болж байгаа юм.
Олон Улсын Сансрын холбоонд Орос, АНУ, Европын Холбоо, Япон, Канадын мэргэжилтнүүд багтдаг учир тэд энэ хэргээс болж өөр өөрийн улс орны хуулийн дагуу хариуцлага хүлээх аж. Үүнээс гадна гэмт хэрэгтнийг шаардлагатай бол өөр улс руу шилжүүлж, шийтгэлийг нь хүлээлгэх болно
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Энний шийтгэл төдийлөн чанга биш байх болов уу гэжээ. Учир нь нэгдүгээрт, Энн Макклейн нь АНУ-ын агаарын нисэх хүчний хүндэт офицер төдийгүй хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, NASA-ийн маш олон шагналын эзэн болж байсан юм. Хоёрдугаарт, түүний гэмт хэрэг нь хэн нэгэнд мууг санаагүй байсанд оршино.