Тиймээс та өөрөө ч биш, таны өмнөөс санхүүгийн төлөвлөлтийг автоматаар хийж, хувийн санхүүгийн туслахын үүргийг гүйцэтгэх “Миний санхүү” цэс санхүүгээ төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой үйлчилгээ юм. Голомт банкны Интернэт банк, Смарт банк аппликэйшны энэхүү хялбар, үнэ төлбөргүй үйлчилгээг хэрхэн ашиглахыг харцгаая.
1
“Миний санхүү” цэс рүү ороход таны сар бүрийн орлого, зарлага, юунд хичнээн төгрөгийг зарцуулсан зэрэг бүхий л санхүүгийн мэдээллийг ангилж харуулаад зогсохгүй өнгөрсөн сарынхаас зарцуулалт хэдэн хувиар өссөн, буурснаа мэдэж, хэрэггүй зарцуулалтаа танаж, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалж, ирээдүйд хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой болно. Жишээ нь би өнгөрсөн сард гадуур хооллоход 106,014₮, гоо сайханд 150,000₮, нийт 256,000₮ зарцуулжээ. Тиймээс энэ сард гэртээ хоолоо хийн ажилдаа авч явахад л 100,000₮ хэмнэж болохоор байна. Амархан байгаа биз?
2
Төлөвлөөгүй гэнэтийн худалдан авалт хийх нь биднийг багагүй санхүүгийн хүндрэлд оруулдаг. Тиймээс энэ сард зардлаа хуваарилан боломжит мөнгөн дүнгээрээ төсөв үүсгэн түүндээ тохируулж зарцуулалтаа хийхээр шийдлээ. Ингэснээр хувийн санхүүгийн туслах үүсгэсэн төсвөөсөө хэтрүүлэн зарцуулалт хийж байгаа эсэхийг бидний өмнөөс хянаж, юун дээр төлөвлөснөөсөө илүү зардал гаргаж байгааг анхааруулж байдаг.
3
Зөвхөн хувийнхаа төдийгүй, хамтарсан төсөв үүсгэн гэр бүлийнхээ өрхийн төсвийг ч мөн хамтдаа хянаарай. Хамтарсан төсөвт хэдэн ч хамтрагч нэмэх боломжтой ба нэр болон регистрийн дугаарыг нь оруулахад л автоматаар хүсэлт илгээгдэнэ. Санхүүгээ хамтдаа хянаж, хэрэггүй зардлаа танан зохистой хэрэглэх илүү амархан болжээ.
Олон улсад “Personal Finance Management” /PFM/ гэж нэрлэдэг энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд санхүүгээ удирдах хялбар хэрэгслийг бий болгон, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөвлөх байдлаар ажилладаг хиймэл оюун ухаанд суурилснаараа онцлог болжээ. Өөрийнхөө санхүүгийн эзэн нь байж, санхүүгээ удирдаарай.
Смарт банк аппликэйшнийг татахыг хүсвэл ЭНД дарна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.